
Италийн Сери А лигийн аваргууд “Интер Милан” клуб довтлогч Горан Пандевтай гэрээ байгуулсан талаар албан ёсоор мэдэгдлээ. Гэрээ 2014 он хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ. “Лацио” клубт хүчин зүтгэж байсан Пандев багийнхаа удирдлагатай багагүй хугацаанд маргалдаж, хуулийн байгууллагад хандсаныэцэст чөлөөт агент болсон бөгөөд түүнийг “Ливерпуль” зэрэг Европын томоохон клубууд сонирхож байсан боловч Пандев өөрөө Италид үлдэх шийдвэр гаргажээ. Тэрбээр хөлбөмбөгийн ертөнцөд хөл тавихдаа “Интер Милан” клубт харьяалагдаж, “Интер”-ийн данстай гурван жилийг...