Showing posts with label Sport. Show all posts
Showing posts with label Sport. Show all posts

Tuesday, January 5, 2010

Пандев “Интер Милан”-д тоглоно

Италийн Сери А лигийн аваргууд “Интер Милан” клуб довтлогч Горан Пандевтай гэрээ байгуулсан талаар албан ёсоор мэдэгдлээ. Гэрээ 2014 он хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ. “Лацио” клубт хүчин зүтгэж байсан Пандев багийнхаа удирдлагатай багагүй хугацаанд маргалдаж, хуулийн байгууллагад хандсаны

эцэст чөлөөт агент болсон бөгөөд түүнийг “Ливерпуль” зэрэг Европын томоохон клубууд сонирхож байсан боловч Пандев өөрөө Италид үлдэх шийдвэр гаргажээ. Тэрбээр хөлбөмбөгийн ертөнцөд хөл тавихдаа “Интер Милан” клубт харьяалагдаж, “Интер”-ийн данстай гурван жилийг өнгөрүүлсэн боловч насанд хүрэгчдийн багт нэг ч удаа тоглоогүй юм. Хэвлэлийн бага хурлын үеэр Македоны үндэсний шигшээ багийн тоглогч Пандев 4.5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, Хосе Моуриньогийн удирдлага дор тоглох болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, “Би маш их баярлаж байна. Миний мөрөөдөл бол Интерт үлдэх явдал байсан. Гэтэл одоо бүр ч сайнаар эргэлээ. Би өсч торнисон, жинхэнэ эр хүн, жинхэнэ хөлбөмбөгч болсон. Харин өнөөдөр энд ирсэндээ туйлын их баяртай байна” гэжээ.
Read more »

Saturday, November 28, 2009

Роналду эргэн ирж, Реал хожлоо

Эзэн хааны баг ”Эль Класико”-гийн өмнө ялалт байгуулж Аваргуудын лигийн дараагийн шатанд санаа зовохгүй боллоо.

Удаан хугацааны турш бэртэлтэй байсан К.Роналду энэ тоглолтонд 20 минут тоглож бүрэн эдгэрсэн гэдгээ батлав. Бүр гоол оруулах дөхсөн ч эцсийн мөчид Цюрихийн хаалгач багаа аварсан юм. Тоглолтын цорын ганц гоолыг Аргентини мэргэн бууч Гонзало Игуаин 21 дэх минутад багтаа авчиржээ.
Хэрвээ Милан өрсөлдөгчөө ялсан бол Реалын өмнө орж хэсгээ тэргүүлэх боломжтой байсан ч талбайдаа бас л ялалт байгуулж чадсангүй.

Марко Боррьело багтаа тэргүүллийг авчирсан ч Лучо Гонзалез нэг онооны үнэ цэнэтэй гоолыг Францчуудад бэлэглэсэн юм.
Тоглолтын турш Милан 15 удаа хаалгар руу цохисон бол зочид 14 удаа Дидаг шалгаад амжжээ. Мөн тус бүр 8 удаа булангийн цохилт гүйцэтгэж, бөмбөг эзэмшилт нь ч тун ойролцоо байна. Тиймээс энэ үр дүн хэн хэндээ шударга зүйл болсон байх. Миланы тухай таагүй мэдээ дуулгахад Дэвид Бекхэмийн ирэх сард хийгдэх шилжилт асуудалтай тулгарчээ.

MLS-ийн цомын финалд ялагдсаны дараа Бекс маш их сэтгэлээр унаж бэлтгэл сургуулилтаа ч тас хаяад байгаа учраас одоохондоо өндөр хэмжээнд тоглож чадахгүй гэж түүний агент ярьсан байна. Мөн шагайны бага зэргийн бэртэл ч түүнд нэрмээс болж байгаа бололтой.

Read more »

Агуу тулааны өмнө

Эль Классикогийн өмнө сонин хэвлэлээр нэг нэгэн рүүгээ дайрсан мэдэгдлүүд тасрахгүй байна. Тухайлбал Барсагийн домогт тоглогч Иохан Круйфф “Sport” сонинд өгсөн ярилцлагандаа:

”Барсагийн тоглолт бусад багуудааас илүү гэдэг нь тоглолт болгонд харагдаж байгаа. Реалаас бараг 1000 дахин илүү байх шүү. Гэхдээ ням гаригт юу болохыг тэр өдрийн тэнгэр л мэдэх байх” гэсэн бол Эзэн хааны багийн хамгаалагч Пепе ”Бид нар Барсагаас огтхон ч айхгүй байна. Ноу Кампт очоод тоглодгоороо тоглоод л хожно. Гол нь тэдний гол тоглогчид болох Чави, Иниеста нар дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж ярьсан байна.
Харин Барсагийн ахлагч хоёр багийн ялах магадлалыг тавь тавин хувьтай гэж үзэж байгаа юм байна. ”Интерийг ялснаар манай багийнхан сэтгэлзүйн хувьд маш өөдрөг болж чадсан. Магадгүй зарим хүмүүс Реалыг илүү ялах магадлалтай гэж бодож байгаа байх. Гэхдээ тоглолт манай цэнгэлдэхэд болно гэдгийг мартаж болохгүй”.

Барсагийн домогт тоглогчдын нэг байсан Гари Линекер Эль Классикогийн тухай дурсамжаасаа ийнхүү өгүүлж байна ”Реалын эсрэг Ноу Кампад тоглосон анхны тоглолтоо би ерөөсөө мартдаггүй юм. Тэр тоглолтын эхний 5 минутад л би 2 гоол оруулж байж билээ. 120,000 фенүүд нэгэн зэрэг уухайлаад л үнэхээр сүрдмээр шүү дээ Класико гэдэг чинь . Бусад тоглолттой харьцуулах ч аргагүй. Каталонд одоо ч гэсэн Генерал Франкогийн дарангуйллаас үлдсэн үзэн ядалт байдаг. Энэ тоглолтыг үзнэ гэдэг маш том боломж шүү дээ. Би үргэлж Барсаг дэмжсээр ирсэн, ялангуяа Реалын эсрэг тоглож байхад. Манайхан ялж чадна гэдэгт итгэлтэй байна”
Read more »

Tuesday, November 10, 2009

Лука Модрич гэмтлээс иргэн ирлээ

Тоттенхем Хотспур болон Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич 2009 оны 8 сард бэртэл гэмтлийн улмаас гараанд гарч чадахгүй байлаа. Өнгөрсөн хэдэн сарын турш гэмтэлтэй байсан Модричийн талаар английн хэвлэл мэдээллүүд бэртлээс эргэн ирлээ гэж мэдээлэл хийжээ. Тэрээр одоо багийнхантайгаа хамт бэлтгэлтээ хийж байна.
Read more »

Thursday, November 5, 2009

Хөлбөмбөгөө хөлбөмбөгийн холбооноос аврах цаг болжээ


Монгол улс анх 1998 онд олон улсын хөлбөмбөгийн олбоонд элсэн ороод, өнгөрсөн 10 жилийн турш чансаагаа дөрвөн байраар ахиулжээ. Ямар мундаг юм бэ гэж алгаа ташин баярлах арга даанч алга Инээдтэй нь “Бутан” мэтийн улс биш улсуудыг оруулаад бидний урд 191 орон байна. Ийм ичгэвтэр гэмээр байдалд хэн хүргэсэн юм бэ? Үнэндээ шигшээ багийн тамирчидаа чамлаж гоочлоод суудаг Монголын хөлбөмбөгийн холбоо буруутай. Энэ байгууллага ялзарчихсаны золиосонд Монголчууд хэнд ч гайхуулаад байхааргүй өнөөдрийн энэ 192 гэсэн чансааг үзүүлчихээд сууж байна.

Ямар ч орны хөгжлийг тухайн улсын спортоор нь хэмждэг. Тэр тусмаа таван тэрбум үзэгчтэй хөлбөмбөгийг спортын хаан гээд санаандгүй нэрлэчихээгүй. Харин бидний өнгө төрхийг тодорхойлох ёстой өнөөх хөлбөмбөгийн хөгжил маань хэний ч мэдэхгүй хавцалд толгойгоо шургуулчихаад ахиж чадахгүй болохоороо амраар нь арагшаа ухарч байна уу даа. Хөлбөмбөгийн холбоо нөхөрсөг тоглолт зохион байгуулдаггүй учираас байнгын “Форм”-гүй шигшээгийнхэн маань Ази болон Олон улсын хөлбөмбөгийн холбооноос заавал оролцох ёстой тэмцээнүүдэд нь амжилт үзүүлж чаддаггүй. Сүүлийн 10-аад жилд “Гуам”-аас өөр улс хожиж чадахгүй байгаа Монголын шигшээ үзэгчидгүй байдгийн буруутан нь хөлбөмбөгийн хөгжилд биш бизнест илүү анхаарлаа хандуулдаг энэ байгууллагын алдаа. Яагаад лигийн тоглолтыг ажлын өдрүүдэд явуулдагийг үзэгчид бүр гайхдаг юм билээ. Мэдээж тэдэнд амралтын өдрүүдээр талбайгаа цагийн 250 000 төгрөгөөр түрээслэх нь ашигтай байдаг бололтой. Бас үндэсний лигийн 8 баг тус бүр бооцооны нэг сая төгрөгөө төлөөд лигтээ орно гайхалтай нь түрүүлсэн баг яг л 10 жилийн өмнөх шигээ 3 000 000 төгрөг авна. “10 жилийн өмнө 3 000 000 төгрөг нэг өрөө байрны үнэ байсан харин ийм шагналтай үндэсний лигийг өнөөдөр хүмүүс элэглэнэ биз дээ” гэсэн Спортын цонх сэтгүүлийн эрхлэгч Хосбаярын үг ичмээр боловч бодит байдал болчихоод байна. Хамгийн харамсалтай нь спортод элэгтэй хүмүүсийн санаачлагаар зохион байгуулагддаг өсвөрийн хөлбөмбөгчдийн “Дуулиан 2020” хэмээх арга хэмжээг огт дэмждэггүй. Ер нь л нэг үгээр хэлэхэд энэ байгууллага тэмцээнээр бизнес хийдэг том компани болчихсон аж. Бид ядуу учираас аль эсвэл бид цөөхүүлээ болохоор дорой буурай хөгжилтэй юм чинь гээд өөрсдийгөө өмөөрөөд сууж болох л доо. Үүнээс өөр санаа зовох зүйл дэндүү их байгаа нь ч үнэн. Гэхдээ үгүй юм аа заавал төр үүнд анхааран сая саяар нь төсөвлөөд л түүнийгээ цацаад бай гэсэн юм биш. Ядаж гаднаас орж ирдэг санхүүжилтээ шударгаар зөв зохистой зарцуулаад байвал улсаас тусгайлан харж үздэг “топ 4”-өөс юугаараа ч дутахгүй. Бусад спорт нь дагавар хүүхэд шиг гадуурхагдаад үлддэг ч бурхны аварлаар Монголын хөлбөмбөгийн холбоо ганцаархнаа өөрийн гэсэн байр сууцтай, манай улсын хамгийн баян холбоо гэдгийг харин хүн бүр мэдэх байх. Манай хөлбөмбөгийн холбоо FIFA-аас ядуу буурай орнуудад өгдөг тусламж болох “Гоол” төслийн хүрээнд улсдаа цэнгэлдэх хүрээлэн бариулах хөрөнгийг гаргуулсан. 2001-10-29 –нд 450 000 $ 2004-9-22-нд 400 000 $ 2007-3-21-ий өдөр 1 сая америк доллар хөлбөмбөгийн холбоонд зөвхөн Fifa-гаас өгсөн гэсэн баримт байдаг боловч цэнгэлдэх маань одоо хүртэл сураггүй. Уг нь энэ 1 сая 850 мянган доллароор 40 000 хүний суудалтай цэнгэлдэх 7 жилийн өмнөөс баригдаж эхлэх ёстой байсан аж. Үнэндээ бол хэрэгжүүлж чадсан л бол манай хөлбөмбөгийн холбоо том төсөл барьж авсан. Английн алдарт баг “Чэлси”-гийн “Stanford bridge” цэнгэлдэх л гэхэд 42 000 хүний суудалтай, тэгвэл Лондоны нөгөө нэг алдарт баг болох “Арсинал”-ын “Fly emirates” цэнгэлдэх 38 000 хүний суудалтай байдаг. Бид энэ дайны дэлхийд жишиг болсон цэнгэлдэхтэй болж болох л байлаа. Хэрвээ манай хөлбөмбөгийн холбооны удирдлагууд хөлбөмбөгийн хөгжлийн төлөө ажилласан бол бид хөлбөмбөгөө даган хөгжлийн том алхам хийж чадах л байсан. “Хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийг хүн үзэх зориулалтгүй шоронгийн хашаа шиг тойруулчихсан Монголынх шиг ийм талбай өөр ямар ч оронд байдаггүй” гэж юм үзэж нүд тайлсан зарим хүмүүс шоглох ёжлохын хооронд хэлдэг л юм билээ.Уг нь Монголчууд хөлбөмбөгт үнэхээр хайртай тэр тусмаа сүүлийн дөрвөн жилд хүүхдүүд бүр ч их сонирхох болсон. Гэтэл хөлбөмбөгийн талбайтай ерөнхий боловсролын сургууль нийслэлд маань хэд байдаг билээ. Яг одоо л гэхэд цорын ганц спорт цогцолбор болох 15-р хорооллын СОТ-2-ын талбайгаа газрын наймаачдад алдчихаад сууж байна. Ажил хийдэггүй энэ холбооны ерөнхийлөгч Амаржаргал, дэд ерөнхийлөгч Ганбат, ерөнхий нарийн бичгийн дарга Ганболд гэдэг хүмүүсийн ууж идсэн мөнгө үүгээр дуусахгүй гээд “Eagle”телевизээр бүхэл бүтэн хэлэлцүүлэг гараад өнгөрөх юм. Юу билээ тийм гэж үү ямар их мөнгө вэ яаж зарцуулсан юм бол гээд гайхаад сууж байсан чинь харин ёстой энэ том байгууллагыг чинь нэг хүний хувийн компани болчихсон гээд захын хүн хэлж байна билээ. Жил бүр манай улсад Азийн хөлбөмбөгийн холбооноос 250000 $, Зүүн азийн хөлбөмбөгийн холбооноос төдий хэрийн, Япон,Германы хөлбөмбөгийн холбооноос ч багагүй тусламж үзүүлдэг аж. Хачирхалтай нь энэ их мөнгөө хэрхэн зарцуулсан тайлан нэг ч үгүй. Тэгээд тайлангаа тавиач гэхээр “манайх төрийн бус байгууллага санхүүгээ тайлагнах албагүй” гэдэг юм байх. Нийгэмдээ үйлчилдэг төрийн бус байгууллагын санхүүгийн мэдээллийг дурын хүн авч үзэх эрх хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Бидний хэн маань ч тэр эрхээ эдэлж чаддаггүй учираас дотоод журамаа удаа дараа зөрчөөд байгаа “Монголын хөлбөмбөгийн холбооны аппарадыг тэр чигээр нь үгүй болгоод хоёр жилийн дараа баг, тамирчин, дагсгалжуулагч, фанатуудынхаа эрх ашгийг хамгаалсан холбоотой нь хамт дахин хөлбөмбөгийн холбоог бий болгъё” гэсэн санааг спортын сэтгүүлчдээс дэвшүүлж байгаа аж. Өнөөдрийн нөхцөл байдал Хөлбөмбөгийн холбоог удирдлагуудаас нь аврах уу аль эсвэл Монголын хөлбөмбөгийг хөлбөмбөгийн холбооноос аврах уу гэдэг дээрээ тулчихаад байгаа нь үнэн. Тэгээд ч хөлбөмбөгийн холбооноос огтхон ч хамааралгүйгээр хэдхэн залуучууд Монголын хөлбөмбөгийг авч явж байгаа бол, телевизүүд бас л тэднээс хамааралгүйгээр хөлбөмбөгийг сурталчилж чадах чинээгээрээ хөгжүүлж байна. Хөөрхий дөө хөвгүүд маань шороо манаргаад л гудамжиндаа тоглоно. Уг нь Монгол физиологи азидаа дээгүүрт ордог, Монгол хүүхдүүд потенцал сайтай. Бид үнэхээр эх орноосоо “Роналдо”-г төрүүлж чадна. Гагцхүү хөлбөмбөгийн хөгжлийг хойш нь татсан хөлбөмбөгийн холбоо гэгч “том гүзээтэй эрхэм”-ийг үгүй болгох хэрэгтэй. Үгүй ядаж эхлээд шигшээ багтаа шинэ агаар оруулмаар байна. Хаана ч гэсэн тухайн баг амжилт гаргах гаргахгүй байх нь шууд дасгалжуулагчийн хариуцлагатай холбоотой байдаг. Гэтэл манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр ямар гавъяа байгуулсандаа энэ суудалд дархлагдчихасан юм. Олон улсын зэрэгтэй ганц дасгалжуулагч л юм байгаа биз гэхдээ Монголын шигшээ багийг дасгалжуулъя гээд өөрөө санал тавиад тэр ч битгий хэл бидний өмнөөс олон улсын хөлбөмбөгийн холбоо цалинжуулна гээд байхад Германы дасгалжуулагч Клауз Шлапнерийг манай хөлбөмбөгийн холбооныхон хүлээж аваагүй тухай учир мэдэх хүмүүс хэлдэг. Гаднаас шинэ уур амьсгал оруулах үнэхээр дургүй байгаа нь л энэ байгууллагыг яаж ялзарсныг бэлхнээ харуулж байхад бас болоогүй FIFA-руу халтуурдаж худлаа мэдээ (цаасан буу) илгээнэ. Энэ бүхнийг дотор нь ажиллаж байсан хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга асан Батзаяа барин тавин хэлээд өгнө билээ. Үүгээр ч зогсохгүй бүхэл бүтэн улсын хөлбөмбөгйн холбоо нь Вэб сайт битгий хэл и мэйл хаяг ч үгүй гээд бод доо Юугаа тэгж их нууцалдаг юм. Дээрээс нь ямар ч зохион байгуулалтгүй өнгөрсөн жилийн үндэсний лигийн хүрэл медалийн тоглолт дээр л гэхэд дасгалжуулагч, тамирчид, шүүгчид хоорондоо 30 минут хэрэлдээд зогсчихсон. Техник технологи хөгжичхөөд байхад тиймхэн асуудал шийдэж чадахгүй хэрүүл уруул болоод зогсож байсан үндэсний лигээ үнэндээ өрөвдсөнөө нуугаад яахав. Бас нэг жишээ гэхэд 2007 оны 10-21 нд БНАСАУ Монгол хоёрын дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт манай талбай дээр болсон. Тэгээд 13 цагаас эхлэх ёстой тоглолт байдаггүй яасан гэсэн чинь харин зочин багийнх нь төрийн дуулал олддоггүй гэнээ. Сүүлд сонсох нь ээ олсонгүй барьсангүй гээд нарийн бичгийн дарга дэд ерөнхийлөгч хоёр нь хоорондоо хэрэлдээд л зогсоод байсан юм байх. Энэ мэтчилэн инээдэмтэй үнэндээ бол бараг эмгэнэлтэй үйлдлүүдээ одоо больж их спортоо л хөгжүүлмээр байна.Эцэст нь хөлбөмбөгийн тайлбарлагч Заяагийн “өөрсдөд минь ямар ч хамаагүй Испани, Итали, Оросын багийг биш өөрсдөд минь хамгийн их хамаатай Монголынхоо шигшээг ялалт байгуулахыг харж бахархах юмсан” гэсэн үгийг дэмжиж байна.
Read more »

Хөл бөмбөгийн хорхойтнуудад

Хөл бөмбөгийг бөөрөнхий гадаргуутай зүйлийг хөлөөрөө өшиглөн эсрэг багийнхаа хаалганд оруулж оноо авдаг спорт гэж хамгийн энгийнээр тодорхойлж болно. Та энэ спортод хэр хорхойтой вэ? Хөл бөмбөг үзэхийн тулд хайртай эхнэрийнхээ хийсэн амтат хоолноос татгалзаж, саад болохгүй байхыг гуйдаг ”донтой” эрчүүдийн нэг үү, эсвэл бөмбөгөө өөрөө өшиглөчихөөд араас нь гүйдэг тэнэг тоглоом гэж боддог эмэгтэйчүүдийн талд байдаг нэгэн үү? Ямартай ч танд дэлхийд сая, сая шүтэн бишрэгчтэй “хөлөөрөө бөмбөг наадуулдаг” агуу спортын тухай танилцуулъя.

Хөл бөмбөг эртний Хятад улсад анх үүсчээ
Хөл бөмбөг Европд үүссэн гэж ихэнх хүн боддог. Гэвч энэ спорт МЭӨ 476-МЭӨ 221 онд Хятад улсад анх үүсчээ. Санаачлагчид нь Хятадын цэргүүд байсан түүхтэй. Тэд өөрсдийнх нь зохиосон тоглоом хожим дэлхий дахинд алдаршиж, олон хүний сэтгэл зүрхийг булаасан, олон мянган шүтэн бишрэгтэй спорт болно гэж яахин таах билээ. Эрт үеийн хөл бөмбөг орчин үеийнхээс өөр байсан нь мэдээж. Хятадууд хувцсаа хооронд нь зангидаж бэхлээд 9.1 метр багана босгож, түүн рүүгээ арьсаар хийсэн бөөрөнхий зүйлийг өшиглөж оруулдаг байв. Тэд бас гоол оруулах хоёр төрлийн аргатай. Эхнийх нь эсрэг багийн хаалганд, хоёр дахь нь талбайн голд байрлах ганц хаалганд гоол оруулах юм. Тэд өөрсдийнхөө тоглоомыг “cuju” хэмээн нэрлэв. Энэ нь хятадаар “бөмбөг өшиглөх” гэсэн утгатай үг аж. Тухайн үед тоглолтын ямар ч дүрэм, журам байгаагүй бөгөөд Хан улсын үеэс л (МЭӨ 206- МЭ 220) дүрэмтэй болсон байна. Түүнээс хойш “бөмбөг өшиглөх тоглоом” хүмүүсийн дуртай наадгай болж, Япон, Солонгост түгжээ. Японд дэлгэрсэнийг нь “Айсмари” гэдэг байсан бөгөөд Хятад хөл бөмбөгөөс арай өөр. Багийн гишүүд дугариг болж зогсоод бөмбөгөө бие бие рүүгээ өшиглөнө. Тэгэхдээ газар унагах ёсгүй. Бөмбөгийг газарт унагасан баг хожигдоно. Харин Грек, Ромчууд хөлөөр бөмбөг наадуулах тоглоомыг 388-МЭӨ311 оны үед тоглож эхэлсэн байна. Энэ тоглоом нь одоогийн Америк хөл бөмбөгийн “загалмайлсан эцэг” гэгддэг. Мөн түүнчлэн “Greenland”-ын эскимосчууд ч хөл бөмбөг тоглодог байж. Тэгэхдээ газар дээр биш, мөсөн дээр тоглодог байсан юм. Тэд харин энэ тоглоомоо “аксактук” гэж нэрлэжээ. Ямар учиртай нэр гэдгийг нь мэдэхгүй ч мөсөн дээр хөл бөмбөг тоглоно гэдэг гайхалтай хэрэг шүү. Энэ мэтчилэн хөл бөмбөг дэлхий дахинд түгсээр өдгөө хөгжлийнхөө дээд цэгт хүрээд байна.
343 жил хөл бөмбөг тоглохыг хориглож байжээ
Сэргэн мандалтын үед Европын зарим оронд, ялангуяа Англид хөл бөмбөг тоглохыг эсэргүүцэж байжээ. Учир нь энэ тоглоомыг хэтэрхий бүдүүлэг, балмад толоом гэж зарим хүн дургүйцсэн байна. Англид гэхэд л хөл бөмбөгийг 1324-1667 он хүртэл 343 жил хориглосон байх юм. Олон нийтийн тоглоом наадмыг хүчээр, албадан болиулах нь хааны угсааныханд амаргүй байсан ч тэд хөл бөмбөг тоглохыг эрс эсэргүүцэж чадсан байна. Энэ тухай Английн Эдвард III хаан ард түмэндээ хэлэхдээ“ Хөл бөмбөгийг хориглох болсон гол шалтгаан нь хүмүүс бусад тоглоомыг умартаж, устахад хүргэхвий гэж болгоомжилсон явдал юм. Ялангуяа нум сумын урлагийг орхиж хэрхэвч болохгүй. Манай оронд дайн болж байна. Та бүхэн тулааны гол зэвсэг бөмбөг биш нум сум гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” гэж байжээ.

Хөл бөмбөгийн холбооны түүхээс

1850-иад оны сүүлчээр маш олон хөл бөмбөгийн клуб бий болов. Анхны хөл бөмбөгийн “Шеффилд” нэртэй клуб 1857 онд Англид байгуулагдаж байжээ. Үүсгэн байгуулагч нь Натанил Гресвик, Уиллиам Прест гэдэг хүмүүс байж. Уг клуб олон нийтийг өөртөө “дурлуулж ” эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч 1930 онд “FIFA” байгуулагдав.. FIFA гэдэг үгийн товчлолыг мэдэхгүй хүн бараг л үгүй биз. Гэсэн ч сэтгүүлч хүний үүргээ биелүүлэхийн тулд танд заавал хэлж өгөх хэрэгтэй болов уу. FIFA гэдэг нь “International Federation of Association Football” гэсэн үгийн товчлол ба орчуулбал “Олон улсын Хөл Бөмбөгийн Нэгдсэн Холбоо гэсэн үг юм. “FIFA” байгуулагдсанаасаа хойш нийт 208 орныг эгнээндээ багтаажээ. Тачаангуй, хүдэр эрс хүүхнүүдийг хөлбөмбөгт уруу татаж байна.
Хөл бөмбөг бол эрчүүдийн тоглоом. Харин сүүлийн үед хүүхнүүд тэдэнтэй нийлж суугаад хөл бөмбөг үзэх болсон нь хачирхалтай ч юм шиг. Гоо сайханд орж, дэлгүүр хэсэхийн оронд эр хүйстнүүдтэй нэгдэн “яг зөв, өшиглөөд өг” гэхчилэн өндөр дуугаар хашгирч, эмоцитой нь аргагүй үзнэ. Ийм байдалд бүсгүйчүүдийг хөл бөмбөгийн царайлаг, халуухан залуус хөтөлж байгаа нь нууц биш болжээ. Кака, Девид Бекхэм, Кристиано Рональдо зэрэг тачаангүй, хүдэр чийрэг эрчүүдэд хүүхнүүд харцаа унагаж, шүтэн биширч сууна. Тйимээс эрчүүдийн төдийгүй бүсгүйчүүдийн шүтээн болсон хөл бөмбөгийн мегастарыг танд танилцуулъя. Энэ бол мэдээж дайчин Кристиано Рональдо.
Read more »

Европын лиг 2-р тойрог

УЕФА-гийн цомын тэмцээний 2-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ жилээс нэрээ өөрчлөн Европын лиг хэмээн нэрлэгдэх болсон уг тэмцээнд нийт 48 баг 12 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Ингээд эдгээр тоглолтуудын мэдээллээс хүргэе.

Энэ тойргийн ихэнхи тоглолтуудад ямар нэгэн шуугиан дэгдсэнгүй. Испаний Валенси клуб Женоаг талбайдаа хүлээн авч ширүүн тулааны эцэст Давид Вильягийн гоолоор буулган авчээ. Италийн Лацио клуб Болгарын Левскиг 4 : 0-ээр бутниргэж энэ тойргийн хамгийн том ялалтыг байгуулсан байна. Эхний хагасын 20 дахь минутаас эхлэн тэдний гоолын мөндөр эхэлж Сарате, Меньи, Рокки нар 2-р хагаст 3 гоол дараалан оруулжээ.1-р тойргийн тоглолонд Швэйцарийн Базельд ялагдаж шуугиан тариад байсан Рома клуб энэ удаа Болгарын ЦСКА багийг талбайдаа хүлээн авч 2 : 0-ээр ялжээ. Тус багийн довтлогч Мирко Вучинич төрсөн өдрөөрөө уг тоглолтонд оролцсон ч харамсалтай нь гоол оруулж чадсангүй. Гэхдээ түүний хийж чадаагүйг Окака Чукa…
Read more »

Рунид сэлгээ огт таалагдсангүй

Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хэсгийн тоглолтонд Манчестер Юнайтед Туркт зочлон, Бешикташийг хожсон. Энэ тоглолтын 2-р хагас эхлээд удаагүй байхад Сэр Алекс Фергюсон довтлогч Уэйн Рунигээ сэлгээнд суулгасан юм. Харин энэ сэлгээ Рунид огт таалагдсангүй,

суусныхаа дараа пүүзээ тайлан газар савж байгаа харагдсан. Дасгалжуулагчийнхаа шийдвэрийг, тэр тусмаа Алекс Фергюсоны шийдвэрийг хүндэтгээгүй зөрүүдэлсэн тоглогчид сайнаа үздэггүй тал бий. Рууд ван Нистелрой Манчестер Юнайтедэд хэчнээн амжилттай тоглож байсан ч Фергюсонтой зөрчилдөөд багаа орхиж байсан. Дэвид Бекхэмийн ч, Криштиану Роналдугийн ч МЮ-с явах болсон шалтгаан нь Фергюсонтой холбоотой. Рунигийн шөнийн тоглолтын дараа гаргасан реакцаас болоод МЮ-ийн фэнүүд түүнийг МЮ-с явах юм биш байгаа хэмээн түгшиж эхэлсэн байна.
Гэхдээ Фергюсон түүний энэ байдлын огт тоохгүй байгаа юм байх. Руни шигшээ багтайгаа 2 ч тоглолт ойрхон хийсэн, Тоттенхэмийн талбайд хүн дутуу тоглоход талбайд бүтэн байсан, энэ амралтын өдрөөр Манчестер Сититэй чухал тоглолт хийнэ зэрэг шалтгаанаар Руниг амраасан. “Руни талбайгаас сэлгээгээр гарахыг ерөөсөө хүсдэггүй, тэр бүх л энерги, хүч чадлаараа 90 минутын турш тоглохыг хүсдэг” гэж Фергюсон хэлжээ. Тэрээр Рунигийн үйлдлийг хөлбөмбөг тоглох их хүсэл, тэмцэх чанартай нь холбон тайлбарласан байна.
SCREW-ROO-SPLASH Фергюсон мөн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдээс лазерийн гэрэл тусгаж байсан, үүнийг зогсоосон цагдаагийн ажилтнуудад талархал илэрхийлжээ. Мөн Туркийн фэнүүдийн дуу чимээг өмнө нь сонсож байгаагүй хамгийн их чанга дуу чимээ гээд, бүхэл тоглолтын турш огт зогсолтгүй хашхирч байсан гэжээ.
Мөн МЮ-ийн шинэ цэрэг А. Валенсигийн хувьд энэ тоглолт Аваргуудын лигийн дебют нь байсан бөгөөд 17 сая фунтийн үнэтэй түүний тоглолтыг Фергюсон нэлээн магтсан байна.
Read more »

Та бүхний амжилт бол спорт сонирхогч хүн бүрийн ялалт бөгөөд Монгол түмний маань үнэт баялаг юм

Монгол Улсын Ерөнхийлөгч спортод өндөр амжилт гаргасан тамирчдад төрийн шагнал гардууллаа. Тэрбээр тамирчдад хандаж хэлэхдээ “Монгол түмнийхээ баярын магнайг тэнийлгэсэн спортын амжилтуудын буухиаг өртөөлөн чөлөөт бөхийнхөн маань Дани Улсын Хернинг хотод зохиогдсон чөлөөт бөхийн 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Орон орны шилдэг тамирчидтай авхаалж самбаа, хүч чадлаа сорьсон монголын тамирчдаас, Үндэсний шигшээ багийн тамирчин Очирбатын Бурмаа мөнгөн медаль, Бадрахын Одончимэг хүрэл медаль хүртжээ. Энэ амжилтаараа манай бүсгүйчүүд чөлөөт бөхийн түүхэнд шинэ өнгө төрх нэмж чадлаа.

Монголын сонсголын бэрхшээлтэй тамирчид, багш дасгалжуулагчид ч бас дэлхийд дуурсагдах амжилтын эзэд болсоор байна. О.Насанбурмаа, Т.Сүхбаатар, Д.Очирбадрал, Б.Мөнх-Оргил, Б.Наваанжамц, М.Ганбат, Ш.Батбаатар, Б.Отгонбаяр нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье! Та бүхний хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээр олж авсан спортын энэхүү амжилт бол спорт сонирхогч хүн бүрийн ялалт бөгөөд Монгол түмний маань үнэт баялаг юм. Та бүхэнд спортын улам илүү амжилт хүсч амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Улам өндөр амжилтанд хүрч Монгол түмнээ баярлуулж явахын ерөөлийг дэвшүүлье!гэлээ.
Read more »

Чави Фабрегастай хамт тоглохыг хүсэж байна


Барсагийн хагас хамгаалагч Чави Ернандес нутаг нэгт Ческ Фабрегасыг багтаа ирж, өөртэй нь мөр зэрэгцэн тоглоосой гэж хүсдэг тухайгаа хэлж байна. Фабрегас уг нь Барсагийн “бүтээгдэхүүн” бөгөөд хүүхдийн сургуулиар нь дамжиж, хөлбөмбөгчний гараагаа эхэлж байх үед нь авьяастны ангууч Арсен Венгер 2003 онд 16 настай байхад нь багтаа урвуулж байжээ.

29 настай Чави “Би түүнтэй хамт тоглохдоо дуртай байдаг. Шигшээ багт бид хамт тоглоход Ческ гайхалтай байдгийг би байнга хэлдэг.Биднийг хамт тоглож чадахгүй гэдэг олон хүн бий ч үүнийг үл харгалзан хамтдаа тоглохыг хүсэж байна. Фабрегасыг Барсадаа ирнэ гэдэгт итгэсээр байгаа. Түүнийг Барсагийн ирээдүй болгон төсөөлж байна” гэж хэлжээ.
Барса ер нь наймааны цонх бүрээр л Фабрегасыг авах талаар яриа гардаг бөгөөд тоглогч ч нэг их дургүйцээд байдаггүй. Гагцхүү Арсен Венгер багийн ахлагчаа тавиад туучихгүй нь мэдээж. Гэхдээ Фабрегас Арсеналыг орхивол очих баг нь Барса л болов уу.
Барсатай холбоотйо өөр нэгэн мэдээлэл хүргэхэд Боян Кркич болон Тьерри Анри нар 1-р багтайгаа хамт бэлтгэлд гараад байгаа гэнэ. Боян 8 сард Спортингтой хийсэн тоглолтонд гэмтэл аваад байсан бол Анри Ла Лигийн өмнөх тойрогт гэмтэл авч Аваргуудын лигийн Динамо Киевтэй хийсэн тоглолтыг өнжөөд байв.
Ла Лигийн аваргууд орон нутгийн цагаар Бямба гаригт, УБ-ын цагаар Ням гаригийн шөнө Ноу Камптаа Алмериа багтай тоглох бөгөөд энэ тоглолт Хятадын ССТВ-5 сувгаар гарах юм байна.
Read more »

Лионел Месси Барсатай долоон жилийн гэрээ хийх үү


Энэ жилийн Европын төдийгүй, дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртэнэ хэмээгдэж буй Аргентиний алдарт хөлбөмбөгчин Лионел Мессиг багтаа элсүүлэхийн тулд томоохон багууд мөнгө амлаад байгаа энэ үед “Барселона” баг сор тоглогчоо алдахыг хүсэхгүй байна.

Өдгөө тус багийн удирдлагууд болон Мессигийн эцэг Хорхе Месси нар хэлэлцээр хийж байгаа бөгөөд ойрын хоногт эцэслэнэ хэмээж буй. “Барселона”-гийн ерөнхийлөгч Жоан Лапорта “Каталаня Радио”-д өгсөн ярилцлагадаа хэлэлцээр амжилттай болно гэдэгт итгэж буйгаа дурдаад, хэрэв хэлэлцээрт Месси гарын үсэг зурвал ирэх долоон жилийн хугацаанд “Барса” Мессигээр “гоёх” нь ээ. Лапортагийн хэлсэнчлэн, Месси “дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин. Мессигүйгээр “Барса”-г төсөөлөхөд бэрх” аж.
Read more »

Пүүз худалдан авагчдад


Пүүз худалдан авахаар шийдсэн юм биш биз?
Загвар, стиль хөөхөөсөө өмнө хөлд эвтэйхэн, чанартай эсэхийг нь заавал шалгаарай. Учир нь хөлд эвтэйхэн, таарсан байх нь ямар ч төрлийн гутал худалдан авахдаа мөрдөх бичигдээгүй хууль. Пүүз ч энэ хуулиас гаждаггүй. Сагсан бөмбөг тоглох үедээ хүн маш олон хөдөлгөөн хийдэг тул пүүз нь төгс байх ёстой.

Тиймээс пүүз сонгохын өмнө доорхи шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлаарай.
Чанар
Байрны гадаах шийдний дор бөмбөг залсан ч, сургуулийн биеийн тамирын зааланд тоглосон ч тохиромжтой байх нь пүүзний үүрэг. Хэн нэгэнтэй мөргөлдчихгүйн тулд ул нь сайн зуурдаг байх хэрэгтэй.
Read more »

“Хөлбөмбөгийн шидэт хүү” Кака


Хүйтэн, бас ширүүн бороо асгарна. Хоёр долоовор хуруугаа тэнгэр лүү заан, бурханд талархан гүйх “хөлбөмбөгийн шидэт хүү” Кака Италийн “АС Милан” багийг хоёр дахиа аварч буй нь тэр. Өнгөрөгч оны тавдугаар сарын 3-ны энэхүү дүр зураг хөлбөмбөг сонирхогч хүн бүхний сэтгэлд хоногшсон бөгөөд Рикардо Изексон дос Сантос Лейте буюу Кака хэмээх “Бразилийн төгс ноён”-г дэлхий даяараа шагшин магтаж, бишрэн шүтэх болсны утга учир ажгуу.

Кака Есүсийнх, өөр хэнийх ч биш! “I belong to Jesus” - “Би Есүст хамаатай”. Энэ үгсийг Какаг биширдэг, биширдэггүй сая сая хүн олонтаа харсан. Харсаар ч байх болно. Есүс ба Кака. Тэднийг хэн, эсвэл юу холбодог вэ? Итгэл. 12 настайдаа “бурхны хүү” болсон тэрээр “Би ямарваа зүйлийн тохиох, эс тохиохыг шийдэгч нь итгэл гэдгийг олж мэдсэн” гэж ярьдаг. Тиймээс ч хөлбөмбөгийн ертөнцийг Есүстэй “аймшиггүйгээр” холбосон Кака сүмийн найрал дуу хөгжимд дуртай нэгэн. Яагаад Кака “Би бурхных” гэж өөрийгөө тунхаглах болсон юм бол? Какагийн бөмбөг эзэмшилт, тоглолт удирдан чиглүүлэх, манлайлах, сул орон зайг харах, эцсийн мөчид зөв шийд гаргах энэ бүх авьяас бол гайхамшиг. Бүр байж болох хамгийн дээд түвшинд тоглодог гэж мэргэжилтнүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч буй. Энэ ч чанараараа Францын амьд домог Зинедин Зиданы дараах “хөлбөмбөгийн онцгой үзэгдэл” гэгдэх болсон. Үнэхээр ч Кака хэмээх энэ нэр өөрийн эрхгүй бахархах, хайрлах, харамлах, басхүү үзэн ядах, үл ойшоох мэдрэмжийг төрүүлдэг нь үнэн. Кака хөлбөмбөгийн ногоон талбайд, Роналдиньо, Кристиано Роналдо нар шиг “бүжиглэх” нь цөөн.
Какагийн хувийн амьдрал Бразилийн ихэнх соруудаас тэс өөр. Ядуу зүдүү амьдралыг тэрээр эцэг эхийнхээ ачаар “амссангүй”. Сэтгэл хангалуун, халуун дулаан уур амьсгалтай, боловсон, боловсролтой гэр бүлд төрж өссөн тэрээр эх хүн бүрийн мөрөөдлийн хүү. Ухаан орсон цагаасаа л хэзээ ч хуулиас гадуур хэрэг төвөгт ороолцолдож байгаагүй тэрээр “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин” болохоо төсөөлөх байтугай зүүдэлж ч байсангүй. Даруу төлөв, тусархуу, хүнлэг зан чанар нь ойр тойрныхныхоо ¹1 хайртай хүн нь байх хүндлэлийг авчирсан юм.
1982 оны дөрөвдүгээр сарын 22-нд Бразилийн нийслэл Бразилиа хотод төрсөн ч долоон настай Кака эцэг эхийнхээ хамтаар Сан Пауло хот руу шилжин суурьшжээ. Какад үеийнхнээсээ “цойлох” онцгой зүйл байсангүй. Бусдын л адил гудамжинд хөлбөмбөг тоглож, өдөр өдрөөр түүндээ дурлах боллоо. 15 нас ч хүрлээ. Өдрийн зугаа нь байсан хөлбөмбөг амьдрал нь болсныг ухамсарлав. Басхүү дунд сургуулиа хаях ёсгүйг ч ухаарав.
Гурван жил өнгөрлөө. Гэвч хөлбөмбөгийн бурхан түүнд тийм амар гар сунгасангүй ээ. Усан санд сэлж байхдаа нуруундаа гэмтэл авсан тэрээр дахин хэзээ ч талбайд гарахгүй нь гэж сэтгэлээр унаж байсан нь ердөө долоохон жилийн өмнө. Гэтэл өгөөмөр Бурхан гараа нэгэнтээ сунгаж. “Тэр үед Бурхны гарт аврагдсан гэдгээ ойлгосон” гэж Кака өдрийн тэмдэглэлдээ мутарлав. Тэрхүү ухаарал эсрэг багийнхаа хаалгыг гоолоор мялаах бүрдээ долоовор хуруугаараа тэнгэр лүү заан, авралт бурхандаа талархаж, түүнд итгэх итгэлээ хэзээ ч алдаагүй байгаагаа илэрхийлэхэд хөтөлсөн ажгуу.
2001 онд хөлбөмбөгийн ногоон талбайдаа эргэн ирлээ. Сан Пауло хотын өсвөрийн багаас насанд хүрэгчдийн багт тоглох болсон тэрбээр 2002 оны нэгдүгээр сарын 31-нд Боливиа улстай хийсэн тоглолтод оролцсон нь төрөлх улсынхаа төлөөх анхны тоглолт байлаа. Тоглолт үзсэн хүн бүр л “зогсоошгүй” тэр Какаг анх харсан юм.
2002 оны зугаадугаар сар. Кака Сан Пауло багтай тоглож, Бразил түмний бахархал, хайртай хүү болоод байсан ч, Япон-Солонгост болсон "Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д шигшээ багийнхаа гарааны арван нэгт багтсангүй ээ. Энэ юу өгүүлнэм? Бразилийн дундаршгүй авьяастнууд Роналдиньо, Ривалдо, Роналдо гурвын ид оргил үед Какад орон зай олдоогүй нь тэр. Кака хэн хэнийх нь байрлалд тоглож чадах ч Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Луиз Фелипе Сколари “алтан боломжийг” түүнээс “хулгайлсаар”. Гэвч Сколари “Кака, Кака” хэмээн зогсоо зайгүй дуудах олон зуун хөгжөөн дэмжигчдийн уухай түрлэгт нэгийг бодсоны илрэл, Какаг Коста Рикагийн шигшээ багтай хийсэн тоглолтод 19-хөн хором тоглуулсан явдал байлаа. Тэр жил Бразил аваргын төлөө Германтай үлдсэн билээ. Гараа өргөн хажуу шугам дээр зогсох Какаг шүүгч хараагүй дүр эсгэж, тоглолтод оролцуулаагүй гэдэг. Гэвч хэн ч дэлхийн аваргын алтан цомыг үнсэх эрхийг Какагаас “хулгайлж” чадаагүй юм.
Нэг жил өнгөрлөө. Сан Паулод ч тэр, Миланд ч тэр өөрийн хувь нэмрээ оруулж чадсан Бразилийн бас нэгэн авьяас Леонардо, Какад Италид, тэр тусмаа Миланд суурьшихыг зөвлөхийн зэрэгцээ ятгалаа. Кака эргэлзсээр. Английн “Челси” багт тогломоор санагдсан ч Оросын тэрбумтан Роман Абромович “Манай багт тоглохыг хүсвэл, эхлээд ЦСКА-д нэг жил тоглочих” гэж сайрхлаа. Кака Европт тоглохыг хүссэн нь үнэн. Гэхдээ хөлбөмбөгийн хөгжил нь Итали, Испани, Англи, Германы түвшинд хүрэхгүй Орос улсад тоглоно гэдэг авьяасаа хөсөр хаяснаас ч долоон дорд тооцогдох байв. Тиймээс “АС Милан” багтай 2003 оны зун гэрээ хийлээ. Энэ үед Кака Сан Пауло багтаа 131 тоглолтод оролцож, 48 гоол хийгээд байсан юм.
Европт нэрээ мөнхлөхөд Какад ганц баг, ганц жил л хангалттай байж. “АС Милан”-ы амьд домог Малдини, Украины баатар Шевченко… Тэд бол Какагийн амжилт, алдар нэрийг хуваалцах эрхэмүүд. 2004 онд Миланчууд түүхэндээ 17 дахь удаагаа Италийн аварга болсон. 2007 онд Европын аваргуудын лигийн аварга 7дахь удаагаа болж, цомоо өргөн баярлах Кака одоо ч нүднээ харагдах.
“Тэр туйлын тайван, дөлгөөн хүү. Тэр хэзээ ч гуньж гутарч, бас онгирч сагсуурдаггүй. Үнэндээ тэр маш гайхалтай дотоод хүч чадалтай. Түүнчлэн, амжилт, алдар нэрдээ толгойгоо мэдүүлэх тийм ямар нэгэн “аймшиг”-ийг түүнээс хэзээ ч олж харахгүй. Тэр бол агуу ялагч” гэж “АС Милан” багийн дасгалжуулагч Карло Анчелотти ямагт хэлдэг. Довтлогчийн ард, италичуудын хэлдгээр trequartista буюу хагас бүтээгч, хагас довтлогчийн байрлалд тоглодог Кака ихэнхдээ л гоолын дамжуулалтыг өгдөг, түүнчлэн, төгсгөлийг ямагт төгс хийдгийн хувьд мянга мянган хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн хайр, хүндэтгэлийг хүлээдэг юм.
Какагийн олныг гайхшруулдаг зүйлсийн нэг нь хөдөлгөөн, гүйлт дундаа техникийн гайхамшиг, бүрэн хяналт дор бөмбөг эзэмшилт ч гэдэг. 26 настайдаа Кака Европ болон Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, Европын аваргуудын лигийн шилдэг довтлогч, шилдэг тоглолтын найруулагч гээд авч болох бүх шагналыг 2007 онд гардсан. Түүнд аваагүй ганцхан шагнал л бий. “Тэр бол Олимпийн аваргын алтан медаль” гэж Кака ярьж байна. Бээжингийн Олимп болоход багахан хугацаа үлдэж байна. Кака гурван сарын дараа алтан медаль энгэртээ гялалзуулан зогсохыг нь харах сая сая хөлбөмбөг сонирхогчид тэсч ядан хүлээж буй биз ээ.
Иймээс Америкийн алдарт “Тайм” сэтгүүл 2008 оны “Дэлхийн хамгийн нөлөөтэй 100 хүн”-ий нэгд Какаг оруулахгүй байхын аргагүй ээ.
Блиц
Бүтэн нэр: Рикардо Изексон дос Сантос Лейте
Төрсөн он, сар, өдөр: 1982.04.22
Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч, хоёр дахь довтлогч
баг: Сан Пауло /Бразил. 2001-2003/
АС Милан /Итали. 2003-2009/
одоо испаний Реал мадрид клуб-д тоглож байгаа
Өмсгөлийн дугаар: 8 /төрсөн өдөр/

Read more »

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин


Францын алдарт хөлбөмбөгчин Зинедин Зиданыг мэдэхгүй спорт сонирхогч байхгүй. Үнэхээр ч Зидан, түүхэн гавьяа байгуулсан нэгэн. 1998 онд Францад болсон Дэлхийн Аваргыг санахад л уншигчдын ой тоонд дурайтал орох биз. Зидан, зодог тайлаад нэг жил өнгөрсөн ч нэрийг нь сонссон хүн хүндэтгэхгүй, бас бахархахгүй байхын аргагүй. Өдгөө зургаан жил өнгөрчихөөд байхад ч, Францын амьд домог маань “Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин” хэвээр байгаад гайхах зүйл байхгүй ээ.


Зиданыг Зизу гэж ихэд элгэмсэг дууддаг билээ. Уншигч та бүхний өмнө Зизугийн хэрхэн Гиннесийн номд мөнхөрсөн түүхийг дэлгэж байна.
2001 оны зун энэ түүх эхэлсэн. Зизу, италийн “Ювентус” клубт 6 жил тоглохдоо Туринчууд төдийгүй италичуудын бахархал болж, Аваргуудын Лигийн аваргаас бусад авч болох томоохон шагналуудын эзэн болсон үе. 1998 оны аваргуудын лигийн түрүүг авч чадаагүйдээ маш их сэтгэлээр унаж, зөвхөн өөрийнх нь буруугаас болсон юм шиг толгой гудайж, зүрхэндээ харамсал тээж, эх нутагтаа буцаж ирснээ Зизу гунигтайхан дурссан байдаг. Үнэхээр ч, Ювентус Зизугийн хувьд, хамгийн гайхамшигтай тоглолтуудыг үзүүлж, “Дэлхийн Шилдэг Хөлбөмбөгчин”-өөр 1998, 2000 онд тодорсон он жилүүдээ хуваалцсан клуб нь. Харин 2001 онд Зизугийн “гайхамшиг”, “ид шид”-ийн тоглолтууд нь гарч өгсөнгүй. Тиймээс сэтгэл санаагаар унасан тэрбээр багийнхаа удирдлагуудтай таарамж муутай болсон нь багаа солиход хүргэжээ.
2001 оны хавраас Зизу, Ювентусыг орхих бодолтой байгааг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн шүүрэн авч, нийтэлсэн нь мэдээж. Дор бүрнээ, алдарт Зизу аль багт очиж тоглож болохыг дэвшүүлэн, хэчнээн сая фунт стерлинг, евро, аль эсвэл долларын үнэ хүрэх талаар таамаг дэвшүүлэх болов. 2000 онд 37 сая фунт стерлинг хүрч байсан Португалийн Луиш Фигүгийн дайнд хүрэх болов уу? Илүү гарах болов уу? Хэвлэл мэдээллийнхэн ч тэр, хөлбөмбөгийн хорхойтнууд ч тэр, энэ бүх асуултад хариу авахыг тэсч ядан хүлээж байлаа. Гэтэл, Реалын ерөнхийлөгч Флорентино Перез, алдарт Зинедин Зиданыг багтаа элсүүлэх хүндхэн даалгаврыг клубийн менежертээ өгсөн байж.
Перез бол сарвайснаа авч байж л салдаг хүн. Жилийн өмнө гэхэд (2000 онд) тухайн үед, дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин гэгдэж байсан Луиш Фигүг “Барселона”-гаас худалдан авахдаа баталсан. Фигүг багтаа элсүүлсэн ч, түүний сэтгэл ханасангүй. Тиймээс, дахин нэг, гэхдээ одоогоор эцсийн рекорд тогтооход бэлэн байж.
Ювентусын ерөнхий менежер Лусиано Могги, үнэхээр Зизуг харамласан уу, эсвэл, түүнийг үнэд хүргэхийг хүсэж байв уу? “Яагаад, Зинедин Зидан Ювентусыг заавал орхино гэж? Гэвч хариулт нь их энгийн” гээд, “Зидан багаа орхих хүсэлтэйгээ илэрхийлсэн нь үнэн. Перез, түүнийг Мадридад аваачихыг маш их хүсэж байгаа болохоор” гэж ярьж байв.
Моггид, Перезийн эсрэг хэлэх үг байсангүй ээ. “Перез бол нөхцөл байдлыг ямагт хурцатгахыг оролддог хэцүүхэн хүн. Луиш Фигүг багтаа элсүүлэх гэж байхдаа, тэр ямар аймшигтай зан авир гаргаж” байсныг санаад тэр.
Ийнхүү Зидан Реал Мадридтай гэрээ хийхээс өмнө дэлхийн хэвлэл мэдээллийнхний өдөр тутмын сэдэв болсон байлаа. Зиданы эхнэр испани гаралтай болохоор төрсөн нутагтаа амьдарч, хүүхдүүдээ өсгөх сонирхол ихтэйг хэвлэлийнхэн бичихээ мартсангүй ээ. Дээрээс нь, Зиданы “сүүлийн 3 улиралд амжилт муутай тоглож, түүндээ сэтгэл хангалуун бус байгаа” болохоор багаа орхих шаардлагатай ч гэж ятгаж байв. Тоглолт нь орохгүй, шүтэн бишрэгчид болоод мэргэжилтнүүд түүний гайхамшигтай хууралт, бөмбөг залалт, дамжуулалт, бусад үзүүлж чадах бүх техникийг харах нь бараг нүдний гэм болоод байсан ч Ювентус “үнэт эрдэнэсээ” алдахыг хүсэхгүй хэвээр.
Зиданы төлөөлөгч Алаин Миглассио, “Үлдэхийг хүсэхгүй байхад нь Зиданыг бариад байх сонирхолтой Ювентусыг ойлгохгүй юм. Шийдвэр нь аль хэдийн гарчихсан байтал хүлээж авахгүй байна” гэж Испанийн өдөр тутмын “Marca” сонинд 2001 оны зургадугаар сарын 22-нд өгсөн ярилцлагадаа хэлж байв.
Могги, Marca-гаар толгойлуулсан Испанийн хэвлэл мэдээллийнхэнд, “Төлөөлөгчид болоод радио сувгууд Зиданыг Испанид аваачихыг маш их оролдож байна. Харин тэр явах гээгүй байна” гэж байсан ч, хэдхэн цагийн дараа гэхэд, Зизугийн “наймааны” тухай ам ангайсан нь 6-р сарын сүүлийн долоо хоногт “шийдвэрлэх алхамдаа шилжсэн”.
Моггигийн үнэлснээр, тэдэнд “Зидан 70 сая фунт стерлингийн үнэтэй” байв. “Үүнээс багагүйг санал болгосон цагт л бид ярилцаж эхэлнэ. Реал бидэнд 35 саяыг төлнө гэж байгаа тухай би уншсан. Гэхдээ тэд, Зиданыг авъя л гэж хүсэж байгаа бол, санал болгосон үнээ хоёр дахин өсгөх хэрэгтэй”.
Энэ зуур хоёр ч зүйл тохиолоо. Зизу, Реалд очих хүсэлтэйгээ илэрхийлчихээд, Тахитид гэр бүлээрээ амрахаар явсан ч, фото зурагчид, сэтгүүлчид амар тайван байлгасангүй. Мөрийг нь алдахгүй мөшгиж, Реалын тухай эцэс төгсгөлгүй асуултаар булж байлаа. Угийн бүрэг, ичимтгий, зожиг хөлбөмбөгчин нүүр буруулсаар. Харин “Ювентус” клуб, “Парма” багаас Жанлиужи Буффоныг, Лилиан Тьюрам гээд хэд хэдэн шилдэг тоглогчидтой ашигтай гэрээ хийж амжив.
Гэтэл тэднийг элсүүлэхдээ зарлагдсан мөнгөө Зиданыг “худалдсанаар” олно гэж тооцоолсныг хэн ч мэдсэнгүй ээ.
2001 оны долдугаар сарын 3-нд Перез, Италид ирж, Моггитой 45.62 сая фунт стерлингээр гэрээ хийсэн нь тэр. Гурван өдрийн дараа, Могги ялалтаа тэмдэглэж, харин Зиданд, гэр бүлийнх нь аз жаргалыг нь тасалдуулж ирсэн утасны дуудлага дэлхийн түүхэнд “хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин” болж, “Гиннесийн ном”-д бичигдэх үнэтэй байжээ.
Read more »

“Милан”-д түүний амжилтын оргил үе байсан


Украины хөлбөмбөгийн амьд домог Андрей Шевченко өнөөдөр 33 нас хүрч байна. Тэрбээр 1994-1999 онд Киевийн "Динамо" клубт тоглож Украины аваргаар таван удаа шалгарч байсан. Улмаар 1999-2006 онд Италийн "Милан"-ы төлөө хүчин зүтгэж энэ клубын түүхэнд мэргэн буудагчдын жагсаалтын хоёрт бичигдэж, амжилтынхаа оргилд хүрсэн юм. 2004 онд Европын шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан бөмбөг"-ийн эзэн болсон. Үүнээс өмнө тэрбээр хоёр ч удаа энэ шагналд нэр дэвшээд гуравдугаар байрт орж байжээ.

Шево ар гэрийн нөхцөл байдлын улмаас 2006 онд "Милан"-ыг орхиж Лондоны "Челси"-д ирсэн боловч премьер лигийн тоглолтын хэв маягт зохицож чадсангүй. Лондонд хоёр жил болсны дараа "Милан"-д эргэн ирсэн. Гэвч энд урьдын алдар хүнд нь байхгүй болсон гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрч байсан. Тэрбээр УЕФА болон Италийн цомын тоглолтод оролцон тус бүр нэг гоол оруулаад "Милан"-ыг дахин орхихоор шийдэж энэ оны наймдугаар сарын 29-нд Киевийн "Динамо"-тай гэрээ байгуулжээ. "Динамо"-д эргэн ирээд талбай дээрээ "Металлург"-тай хийсэн анхны тоглолтод гоол оруулж, шүтэн бишрэгчдээ баярлуулсан.
Read more »

Saturday, October 3, 2009

“Реал – bwin” 2013 он хүртэл хамт


Реал Мадрид клуб тоглолтын цамцан дээрээ “bwin” гэсэн бичиг бүхий дахин 3 жил залрах нь. Даваа гаригт энэ явдлыг танилцуулах арга хэмжээнд клубын ерөнхийлөгч Флорентино Перез, техникийн албаны дарга Хорхе Вальдано болон Раул, Гути, Серхио Рамос зэрэг тоглогчид оролцжээ.



Перез энэ үеэр “Реал Мадрид болон “bwin” дахин 3 жил хамтран ажиллах болсныг зарлахад таатай байна” гэсэн бол “bwin”-ий Мэнфред Боднер “Бид дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгийн клубийг спонсорлож байгаадаа бахархаж байна. Зөвхөн спонсор нь байгаад зогсохгүй бид түүнээс дээгүүр түвшинд холбоотой байдаг” гэсэн байна.
Read more »

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.