Украины хөлбөмбөгийн амьд домог Андрей Шевченко өнөөдөр 33 нас хүрч байна. Тэрбээр 1994-1999 онд Киевийн "Динамо" клубт тоглож Украины аваргаар таван удаа шалгарч байсан. Улмаар 1999-2006 онд Италийн "Милан"-ы төлөө хүчин зүтгэж энэ клубын түүхэнд мэргэн буудагчдын жагсаалтын хоёрт бичигдэж, амжилтынхаа оргилд хүрсэн юм. 2004 онд Европын шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан бөмбөг"-ийн эзэн болсон. Үүнээс өмнө тэрбээр хоёр ч удаа энэ шагналд нэр дэвшээд гуравдугаар байрт орж байжээ.
Шево ар гэрийн нөхцөл байдлын улмаас 2006 онд "Милан"-ыг орхиж Лондоны "Челси"-д ирсэн боловч премьер лигийн тоглолтын хэв маягт зохицож чадсангүй. Лондонд хоёр жил болсны дараа "Милан"-д эргэн ирсэн. Гэвч энд урьдын алдар хүнд нь байхгүй болсон гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрч байсан. Тэрбээр УЕФА болон Италийн цомын тоглолтод оролцон тус бүр нэг гоол оруулаад "Милан"-ыг дахин орхихоор шийдэж энэ оны наймдугаар сарын 29-нд Киевийн "Динамо"-тай гэрээ байгуулжээ. "Динамо"-д эргэн ирээд талбай дээрээ "Металлург"-тай хийсэн анхны тоглолтод гоол оруулж, шүтэн бишрэгчдээ баярлуулсан.
Thursday, November 5, 2009
“Милан”-д түүний амжилтын оргил үе байсан
Posted by FOOTBALL.MN on 1:17 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment