Нэгэн хаан єєрийн шадар тvшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны
мод тарьж буй євгєнтэй таарчээ. Хаан євгєнийг ёжломоор санагдаж :
- Євгєн гуай, та ийм настай хvн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гvйцээд жимсээ єгєх vе хvртэл нь та хvлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.
Євгєн хариуд нь:
- Би євєг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хvлээж байгаад иднэ гэж тариагvй байлгvй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний vр, ач, гуч нар хураах юмаа гэлээ.
Энэ vг хаанд маш их таалагдсан тул євгєнд хэтэвч дvvрэн алт єгчээ. Євгєн хариуд нь:
- Хаантан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаа єгч байхад миний алимны мод дєнгєж тарьж байхад л жимсээ єгч эхэллээ шvv дээ гэв.
Хаантанд євгєний энэ vг бvр их таалагдсан тул дахин нэг хэтэвч алт єгєв. Євгєн хариуд нь:
- Хаантан минь ээ! Бусдын мод жилд нэг удаа ургац єгдєг бол миний мод ургаагvй байж хоёр ургац єглєє шvv дээ. Тэгэхээр хамгийн чухал нь хэзээ ургац авахдаа биш, хийж бvтээн, тарьж ургуулж байсан цагт заавал vр ашгийг нь харах болно гэв.
Хаан:
- Хэрэв бид энд ахиад жаахан азнавал таны мэргэн vгийг магтсаар алтгvй vлдэх бололтой. Євгєн ах танд сайн сайхныг хvсээд бид замаа хєєе дєє гэж хэлээд давхин оджээ.
Thursday, November 5, 2009
Алимны мод
Posted by FOOTBALL.MN on 3:43 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment