Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

Thursday, December 10, 2009

Монгол Улсын Иргэний Нисэх Ажиглалтын системтэй боллоо

ИНЕГ-ын удирдлагууд иргэний нисэхийн салбарт хийгдэж буй томоохон ажлын нэг болох бодит ажиглалтын системийн барилга байгууламж, тоног төхөөрөмжүүдтэй танилцаж байна.

"Бодит ажиглалтын систем 3 ширхэг, DVOR/DME тоног төхөөрөмж 4 ширхэгийг худалдан авах, нийлүүлэх, суурилуулах, үүнтэй уялдсан барилга байгууламж, цахилгаан эрчим хүч, авто зам, байгаль орчны үнэлгээ зэрэг холбогдох дэд бүтцийн хамт гүйцэтгэх төсөл"-ийн ажил хэрэгжиж Техникийн болон Улсын комисс хүлээн авсантай холбогдуулан ИНЕГ-аас төслийн гүйцэтгэгч "Индра & Орбитнет ХХК" консерциумтэй байгуулсан гэрээг дүгнэх ажил хийгдэж байна.

ИНЕГ-аас дээрх гэрээт ажлыг техникийн шаардлага, гэрээний нөхцлийн дагуу шалган хүлээж авах комиссыг Аэронавигацийн мэргэжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Ариунбатаар ахлуулан байгууллаа.


Энэ ажлын хүрээнд 2009.11.27-ны өдөр ИНЕГ-ын болон холбогдох үйлдвэрлэлийн алба салбарын удирдлагууд Төв аймгийн Алтанбулаг сумын Мөнх-Өлзийт ууланд байрлах локаторын барилга байгууламж, тоног төхөөрөмжтэй биечлэн танилцав.

Нислэгийн аюулгүй байдал, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр дээрхи тоног төхөөрөмжүүдийг бүрэн дүүрэн ашиглах, нислэгийн хөдөлгөөний удирдлагыг бодит ажиглалт буюу "харж удирдах" аргачлалд богино хугацаанд шилжүүлэх шилжилтийн төлөвлөгөө гаргах, үйлдвэрлэлд ашиглах талаар ИНЕГ-ын дарга холбогдох албан тушаалтнуудад тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгөв.


Read more »

Wednesday, November 25, 2009

BMW Gina

Read more »

Monday, November 9, 2009

«Чингис хаан» нисэх буудал нарны эрчим хүчээр ажилладаг болно

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох Жайка өөрийн улсын Засгийн газрын зөвлөмжийн дагуу манай улсад нарны энергийг ашиглан байгаль орчинд ээлтэй цахилгаан үйлдвэрлэх судалгаа явуулахаар боллоо. ЗТБХЯ хариуцан, Иргэний нисэхийн ерөнхий газар хэрэгжүүлэх юм. Байгуулагдах станцын нарны энергийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээр Чингис хааны олон улсын нисэх буудлын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний байгууламжуудыг найдвартай эрчим хүчээр тасралтгүй хангах боломжтой болох юм.

Нарны эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээр «Чингис хаан» олон улсын нисэх буудлыг хангаж эхэлснээр «Ногоон нисэх буудал» болох эхлэл тавигдаж байгаа ажээ. Манай орны хувьд жилийн 365 хоногийн ихэнх нь цэлмэг, нартай байдаг учир нарнаас цахилгаан эрчим хүч гаргаж авах бүрэн боломжтой юм.

Read more »

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.