
"Бодит ажиглалтын систем 3 ширхэг, DVOR/DME тоног төхөөрөмж 4 ширхэгийг худалдан авах, нийлүүлэх, суурилуулах, үүнтэй уялдсан барилга байгууламж, цахилгаан эрчим хүч, авто зам, байгаль орчны үнэлгээ зэрэг холбогдох дэд бүтцийн хамт гүйцэтгэх төсөл"-ийн ажил хэрэгжиж Техникийн болон Улсын комисс хүлээн авсантай холбогдуулан ИНЕГ-аас төслийн гүйцэтгэгч "Индра & Орбитнет ХХК" консерциумтэй байгуулсан гэрээг дүгнэх ажил хийгдэж байна.
ИНЕГ-аас дээрх гэрээт ажлыг техникийн шаардлага, гэрээний нөхцлийн дагуу шалган хүлээж авах комиссыг Аэронавигацийн мэргэжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Ариунбатаар ахлуулан байгууллаа.
Нислэгийн аюулгүй байдал, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр дээрхи тоног