Showing posts with label Сонирхолтой нийтлэлүүд. Show all posts
Showing posts with label Сонирхолтой нийтлэлүүд. Show all posts

Sunday, February 28, 2010

Монголын Орон Байрны талаар миний бодол, Харин залуучууд та нар?

Бүгдэд нь Монголын нэг өдрийн мэнд. Өнөөдөр монголчууд бидний амьдрал үхдэг ч үгүй мөхдөг ч үгүй нэгэн хэвийн гаж сонин циклээр явсаар л, үргэлжилсээр л... Залуучуудын хувьд ХЭЗЭЭ? гэдэг үг цээжинд нь зоогдоостой байсаар л... Миний өгүүлэх гээд байгаа гол зүйл бол мэдээж Монголдоо сайхан амьдрахын тулд ядаж өөрийн гэсэн орон байртай, эрүүл тайван орчинд тогтсон ажлаа хийгээд энх тунх л амьдрах тухай сэдвээр ярих гэсэн юм. Ийм зүйлийг биелүүлж амьдрахын тулд бид яах ёстой вэ? Жишээ нь Барилгын нэг компани 1мкв 1200-1300$.

Жирийн нэг над мэтийн залуучууд Сарын 400-500 мянган төг цалинтай байдаг, тогтсон ажлаа хийгээд авсан цалингаараа байр авна гэдэг нь минийхээр ямар ч тэнэг эдийн засагч бодсон боломжгүй байгаа гэдэг нь тов тодорхой байсаар байхад энэ мэт байдал үргэлжилсээр л... тэгээд залуучууд бид яах вэ, томоохон албан газар байгууллагууд ажилчиддаа байр өгнө гэх мэт байх боловч энэ санаа нь бас л бүрэн утгаараа төгс хэрэгжиж байна гэж би лав хэлэхгүй. Бас нэгэн жишээ тэнэг боловч даанч харамсалтай нь үнэн: -Дорж гэж залуу нэгэн томоохон албан газарт хамаг залуу нас бие сэтгэлээ зориулан ажиллаж байж сая л нэг насны эцэст байрны түлхүүр атгаж насыг барав. Бид нэг иймэрхүү дүр төрхтэй амьдарцгааж байна, дээр нь тэр эрүүл орчинг яриад ч хэрэггүй биздээ. Бидэнд тэгэхээр одоо юу хэрэгтэй байна гэхээр ерөөсөө л төрийн бодлого, за төрийн гэхээ больё тэнэг бөгөөд бүтэхгүй сонсогдож байна Монгол Улсын Орон байрны Бодлого хэрэгтэй байна. Яахав гэхээр ерөөсөө бусад хөгжиж буй орнуудаас жишээ авъя л даа, яадгийн хятад сайн хуулж байна муудсан юм алга биднээс л дээр байна. Биднээс бусад нь залуу сайхан үедээ байр орон, машин тэрэг, эд хогшил гээд юу л байна бүх юм зээлийн системтэй байхад бид яагаад ийм ядуу зүдүү, бохир заваан амьдраад байгаан бэ? Ийм амьдралыг ямарч боловсролтой залуу хүн хүсэхгүй гэдэг нь мэдээж шүү дээ боломж л олдвол энэ Утаанбаатар гэдэг нэртэй аквариумаас зугтмаар л байгаа, нуулгүй хэлэхэд зүгээр л шууд үнэн, эх оронч сэтгэлгээ гэдэг юм байхгүй устаж байна гэж хэлэхэд бараг хэлсдэхгүй байхаа. Монгол Улс тэгээд Бид хөгжсөн үү гэвэл би үгүй гэж хэлнэ. Зүгээр нэг энгийн жишээ: Бид хэдхээн жилийн өмнө Оросуудыг гар утас баридаггүй гэж шоолон инээлддэг байсан байх харин бид өөрсдөдөө Солонгос, Хятадын утас бариад л гадаадын хөрөнгө оруулалттай гадаад оператор хэрэглээд хамаг мөнгөө гадагш нь сэгсрүүлээд л явж байгаа, 10 жил явсан хуучин машинаар Утаанбаатар хотын нарийхан хэдэн барзгар зам өдөржингөө бөглөөтэй бид Яаг үнэндээ ийм л байна. Харин Орос ах нар бол тэгж сэгсрүүлэх хүмүүс биш ядаж л үндэсний оператороо хэрэглэж дотоодын эдийн засгаа тогтвортой байлгаж байгаа хүмүүс. За залуучуудаа уучлаарай үнэн үг цээжнээс урсан гарсаар зогссонгүй баахан халуурчихлаа. Бид өнөөдөр ядаж байртай болохын тулд хийх юм байнаа, улсаа ч гэсэн хөгжүүлж болох юм. Төр засаг нь хийхгүй бол яадаж Төмөр зам ч юмуу ИНЕГ гэх мэт Монголын томоохон байгууллага ажилчидынхаа нийгмийн асуудлыг зээлийн хэлбэрт оруулан шийдэж энэ гацаад байгаа барилгын салбарын хүнд арааг эргүүлээд эхлүүлчихэж болохгүй гэж? Дорж ч бай хэн ч бай байгууллагадаа ажилтай байна гэдэг нь амьдралтай байх баталгаа нь байх ёсгүй гэж? Тухайн хүн ийм байдалтай байр оронтой аз жаргалтай байхад өөрийн амьдралын баталгаа болсон ажилдаа сэтгэлээсээ хандахгүй гэж үү? Зээл гэхээр мэдээж мөнгө санхүү яригдана өнөөдөр залуучууд бид нарт ууцны махны 70.000, Хайр сэтгэлгүй суусны 500мянга яс юман дээр ямарч хэрэггүй байна шүүдээ... За тэгээд уужуухан шиг сэтгэж ухаантайхан л амьдармаар байна. Миний бичсэн зүйлс их жоохоон уншаарай залуусаа ердөө А4 ийн нэг нүүр...
Read more »

Thursday, January 21, 2010

"Хайртай л бол болоо" гэж vv?

Би чамдаа маш их хайртай, тэгээд л болоо. Бидэнд єєр юу ч хэрэггvй.
Олон олон залуус бие биедээ дурлаж, хайр сэтгэлдээ мансууран жаргаж,
бахдан биширч байхдаа ингэж хэлдэг, бас ингэж л боддог. Харин гэрлэж, хамтран амьдарч эхэлснээс нэлээд хугацааны дараа, єєр хоорондоо муудалцан зєрчилдєж, тэр ч бvv хэл салж сарних дээрээ хvрэхдээ, "хайр гэдэг чинь ер нь юу юм бэ?" хэмээн єєрєєсєє асууна. Орчноо ажих ахул, єєртэй нь зовлон шаналал ижил олон хvмvvсийг мэдрэхдээ "за даа бvгд л адил байх юм даа"

хэмээн хувь заяатайгаа эвлэрэх нь бий. Нэрт зохиолч Ч.Лодойдамба гуай нэгэнтээ "энэ хорвоод сайхан хайр гэж байдаг юм шvv, тvvнийг олбол алдаж болдоггvй юм" гэж хэлсэн vгийг хvн болгон мэдэх авч, чухам сайхан хайраа хэрхэн бий болгохоо тэр болгон мэдэхгvй. Энэ талаар залууст хэн ч хэлж сануулахгvй болохоор, єєрийн мэдрэмж, хэр хэмжээгээрээ л амьдралдаа ханддаг. Зарим нь хичээж тэвчиж, ухаарч ойлгож байж сайхан хайраа бий болгож чадна. Харин зарим нь гал халуунаар дvрэлзэж асан тэр их хайр нь хаана хэзээ хєрч орхисныг, сэтгэлд нь бялхаж цалгиж асан тэр дvvрэн хайр нь хаана хэзээ асгарч дундарч орхисныг ойлгож ядан гайхаширна.

Нээрээ энэ амьдралд бие биедээ хайртай л бол болоо гэж vv?

Зєрчилдєєн хэрvvл гэдэг...
Бие биедээ дурлаж, хайрласан хосууд дурлалын бал бурмыг амталж, нэгэн гэртээ орж, аз жаргал хайр энхрийллээр бялхаж, цалгиж эхэлснээс багагvй хугацааны дараа зєрчилдєж эхэлдэг. Хvvхэд ахуй цагаасаа олж авсан хvмvvжил, дадал хэвшил, итгэл vнэмшлийн зєрчилдєєн.

...Єглєє босоод ороо хураахгvй байх, хоолоо идээд аяга тавгаа хурааж, угаахгvй байх, тайлсан хувцсаа эвхэж тавихгvй байх, онгойлгосон хаалгаа хаахгvй байх, за тэгээд хурхирах, хэрхрэх, цэгцгvй байх гээд, болзож уулзах мєчдєє анзаарч мэдэх аргагvй олон сул талуудыг ажиглан мэдэрнэ. Анхандаа тоглоом шоглоомоор бие биедээ сануулавч, єєрийнхєєрєє байх хvсэл, єєрийгєє зєвтгєх ємєєрєл, эрхлэх, хvндлvvлэх, давуу байдлаа хадгалах хvсэл, оролдлогын улмаас маргаан болон даамжирдаг.

Аядуухан эхэлсэн маргаан аажим аажмаар хэрvvл болон хувирах нь олонтаа. Гэр бvлийн маргаанд ялагч байдаггvй тоглоомын дvрмээр, уурын мунхагаар, бие биеэ давж гарах хvслээр хэлсэн муу vг болгон, сэтгэл зvрхийг "шархлуулна". Маргалдаж мэтгэлцэх vедээ, бие биенээ давж дийлэх хvслээр, бодлогогvй болгоомжгvй хэлсэн муу, мунхаг vгнийхээ тєлєє харамсахгvйгээр барахгvй "энэ минь надад хайртай юм чинь гомдохгvй ээ " гэж єєрийгєє "тайвшруулах ".

Дараа нь эвлэрч, бие биенээ уучилж, тэврэлдэн эрхлэвч, тэрхэн хоромд хэлсэн муу vг нь цээжний гvнд "хєндvvрлэх ". Олон олон маргаанд хосууд, ихэвчлэн бие биенийхээ эмзэг газар нь "дарж ", гутааж, доош нь "хийж ", ялалт байгуулахыг оролддог. Анх танилцан, хайрлаж дурлах тэр мєчдєє итгэж ярьсан бvхнийг, бvтээгvй дэврvvн хvсэл мєрєєдлийг, тоглоом шоглоомын завсар хєгжилдєн ярьсан бvхнийг, энэ vедээ "хєндєх нь " сэтгэл санааг илvv "хиртээнэ". "Хог новш ", "єєдгvй амьтан ", "арчаагvй гуйлгачин " гэдэг бvдvvлэг vгнvvдээс илvvтэй "за чи надтай танилцахдаа хэн ч биш л байсан ", "чи ч хоосон мєрєєдлєєс юу ч vгvй амьтан ", "чиний мундаг гэж хаа байсан юм бэ?" гэх хэллэгvvд илvv хvндээр тусдаг.

Энэ бvхэн яг л бууны сум шиг зvрхийг "онож ", сэтгэлийг "vхvvлж ", итгэл урмыг "хугалж ", хайр сэтгэлийг "хєргєдєг " гэдгийг бид анзаардаггvй. Мунхаг муу vг гэдэг зvрх сэтгэлийн "шарх " бас "шаналгаа" байдаг аж.

Хэрэлдэж маргалдсаны дараа хэчнээн ичгvvртэй хэцvv байвч, нvд нvдээ харж суугаад чин сэтгэлээсээ ярилцаж, ойлголцож, бие биенээ уучилж, энэ vйлдлээ дахин давтахгvй байх нь "сайхан хайр "-ын эхлэл. Дараагийн удаа хичээж тэвчин єнгєрєєж, тэр нэгэн цагийн шаналлаа дахин амсахгvйг хичээх нь, хэрvvл маргаан багасан багассаар, бие биенээ ойлгож хvндлэхэд дєхєм болгодог аж.

Бахархал бишрэл алдагдах гэдэг...
Биднийг дээд сургуульд суралцаж ахуй цагт, манай ангийн нэгэн хєвvvн, дурласан охиныхоо тухай vргэлж л бидэнд магтан ярьдаг байлаа. Тvvний ярианаас, дурласан охин нь яг л "vлгэрийн гvнж " мэтээр бидэнд тєсєєлєгдєж, тэр гайхамшигт гvнжийг олж харахыг хvсэж, тvvнээс гуйна. Нэгэн удаа тэрээр найз охиноо бидэнд харуулахаар болж, болзсон газраа биднийг "нуув ". Алсаас болзоондоо яаран ирж яваа хєдєєний бололтой бор охиныг харсан нэгэн маань "єє, энэ чинь жирийн л нэг бор охин байна шvv дээ " хэмээн дуу алдахад, мєнєєх найз маань "чи миний нvдээр хар л даа " гэж чин сэтгэлээсээ бухимдан уурлаж билээ.

Бараг онигоо болтлоо яригдсан "миний нvдээр хар л даа" гэдэг хэллэг, дурласан хvний зvрхнээс гарч байгаа "уулга алдалт "байдгийг тэр vед л анзаарсан сан.

Залуус бие биедээ дурлаж байхдаа, бие биенээ vлгэрийн "гvнж ", "ханхvv " болгон тєсєєлж, яг л тvvн лугаа хувирган хардаг. "Тvvнээс минь єєр гайхамшигт нэгэн энэ ертєнцєд vгvй" хэмээн зvрх сэтгэл нь тvvнд итгvvлэн "шивнэнэ". Энэ vе тvvнд юутай ч зvйрлэшгvй гайхамшигтай мэт санагдах vе бий. Бусад анд нєхєд нь тvvнийг "харалган ", "сохор ", "тэнэг " гэж шоолж байвч, тvvнийг чин сэтгэлээсээ анзаарах нь vгvй. Дурласан хvний нvд сэтгэл, тvvнээс бусдыг олж харахаа больтол тэмvvлэн догдлох нь буй.

Болзож уулзах богино хоромд, дурласан нvд сэтгэл, олон зvйлийг анзаардаггvй. Зvрх сэтгэлд нь гайхамшигт симфони "эгшиглэж ", vvлтэй тэнгэр ч "цэлмэг ", vзvvртэй модод ч "цэцэгсээр дvvрэн" байхад, єєр юу хэрэгтэй гэж?

Харин гэрлэж хамтран амьдрах цагаасаа багагvй хугацааны дараа, vлгэрийн "гvнж ", "ханхvv" нь ердийн нэгэн болохыг мэдэрч эхэлнэ. Тэд гэр цэвэрлэж, ороо хурааж, хvvхдээ хуурайлж, хогоо асгаж, хоолоо хийж, аяга тавгаа угаах агшинд олон сул талууд илэрч , бас ч зєрчилдєнє. Чи тvvнд дурлаж буй ахуйдаа, сэтгэл зvрх тань бишрэл бахдалаар дvvрч байсан гайхамшигт чанаруудаа хэвээр vлдээхэд багагvй ухаан тэвчээр хэрэгтэй байдаг аж. Єчvvхэн алдаа бvрт анх олж харсан "гайхамшгаа "тохуурхал, доромжлол болгон дуудах нь, хайр сэтгэл хєрч дундрахын нэгэн шалтаг. Анх олж харсан, мэдэрч дурласан тэр гайхамшигт чанар нь цаг vргэлж усалж тордож байх учиртай гоёмсог "цэцэг ". Тvvнийгээ урам талархлын vгээр байнга "усалж "тордож байвал, улам ч гоёмсог сайхнаараа байж бусдад ч сайхан харагддаг. Харин тохуурхал, доромжлолын муу vгээр хатааж байвал, улам улмаар гандаж, унаж vгvй болно.

Єєрийн хайртай хvнээрээ "гоёж ", тvvгээрээ бахархаж, тvvнийгээ ямагт "тордож " байх нь энэ амьдралын бас нэгэн гайхамшиг юм.

Бие биенээсээ илvv байх гэдэг...
Монгол гэрийн тооныг 2 багана тулдаг. Аль нэгэн багана нь хазайвал, тооно нь хазайж, гэрийн хэлбэр, тэгш хэм нь алдагддаг. Тvvн лугаа адил, эхнэр нєхєр 2 єрх гэрийн хос багана. Тэд тооноо адил тэгш тулж байж л, тооно тэгш байж, єрх гэр зєв тэгш харагдана.

Харин гэр бvл болсон хосуудын нэгэн зєрчилдєєн, нэг нь нєгєєгєєсєє илvv байх гэдэг хvслээс vvддэг. Бусдын ємнє хэн нэг нь нєгєєгєєсєє илvv гэдгээ харуулах гэсэн мунхаг хvсэл, оролдлого л єрх гэрийн тооныг ганхуулдаг. Ийм мунхаг хvсэл оролдлого нь, бусдын дэргэд бие биенээ дарамтлан, "эвгvй байдалд " оруулах, анд нєхдийн ємнє шоолж "гутаах ", аав ээж, ах дvvсийн ємнє "сvрийг vзvvлэх ", "тєрхмєє vзээд бараан дээр гарах " гэхчилэн олон "шог vзэгдэл "-ийг бий болгоно. Бие биенээ vзэн ядах хэрнээ, бусдын ємнє "Ромео Жульетта " болж тоглох "драм " ч бас бий.

Харамсалтай нь гэр бvлийг гаднаас ажих хэн ч, хэн нэгний давуу дарангуйллыг бус, адил тэгш харьцаа хvндлэлийг л таашаадаг. Ямагт бие биенээ хvндэлж, яг л эрх тэгш харьцаж, єрєєл бусдын ємнє жvжиг тавилгvй, єєр єєрсдийн зангаар байна гэдэг их л ухаан тэвчээрийн илрэл болдог аж. Хоёрхон биеэрээ байж, бие биенээсээ илvv гаралгvй адил тэгш байж чадна гэдэг, єрх гэрийн тулгуур багана тэгш байхын vлгэр буюу. Амьдралын тєлєє хамтдаа зvтгэж, алив бvхнээ хамтдаа шийдэж, ав адилхан л хєдєлмєрлєж, ав адилхан л мэдэж байх нь адил тэгш байхын vндэс гэнэ.

Итгэж найдах гэдэг...
Монголчууд бид гэрлэсэн л бол бие биенээ єєрийн ємч гэж vздэг базаахгvй зуршилтай. Тийм болохоор vг яриаг нь цэнэж, vйл хєдлєлийг нь хянаж, алхаж гишгэхийг нь хорьж, ажиллаж, амрах бvрд нь хардаж "зовооно ".

"Хэлэмгий хvн сурамгай " гэдэгчлэн, єєрєє бусдыг "хормойдож " явсан бол єрєєл бусдыг яг л адил мэт "сэтгэнэ ". Хол байгаа нэгнээ хуурч мэхэлж байгаа байх хэмээн єєрийгєє шаналган зовооно. Хувцсан дээр наалдсан хялгас vс болгон "учиртай " мэт, хэлж ярьж буй vг бvхэн нь "хуурамч " мэт, аяглаж аашилж буй vйлдэл бvхэн нь "гэмтэй " мэт, алхаа гишгээ нь хvртэл "янхан " мэт санагдаж єєрийгєє тєдийгvй, єрєєл нэгнээ зовоох. Ийм айл, хэзээ мєдгvй асгарах аадар мэт "бараан ", хэт цахих тєдийд буух аянга мэт "тvгшvvртэй ", алдаж унагах мєчид хагарах шаазан шиг "хэврэг ", алдаж онох бvрд нэхэх хэрvvл шаналал "дvvрэн ".
Хэлж буй vг, хийж буй vйлдэл бvрийг нь цаг ямагт далдаас хянаж чадахгvйгээс хойш, итгэж, итгэл дааж амьдрахаас єєр сонголт vгvй. "Тэр минь наддаа маш их хайртай болохоор, намайгаа хуурч гомдоохыг хvсэхгvй " гэдэг итгэл л, итгэлийг даах ухаан л, хоосон хардлагын зовлонгоос аварна. Бие биедээ итгэж чадахгvй байнга хардаж, хардуулж амьдрахаас илvv "там " гэж vгvй.

"Хайртай бол хартай " бус "Хайртай бол итгэлтэй " байж гэмээ нь амьдрал тань тайван. Харин итгэлийг эвдэх гэдэг энэ л амьдралыг бутраадаг. Бутарсан амьдралыг эвлvvлэх гэдэг хагарсан шаазанг эвлvvлэн наах лугаа адил. Нэгэнт алдагдсан итгэлийг эргvvлж олох гэдэг амаргvй. Чухам vvнд л ухаан тэвчээрийн чагтага оршдог гэнэм. Эргvvлж олохгvй алдарсан итгэлээс, салж холдсон нь илvv амар байж болох. Эс тэгвээс "хариугаа авах " хvсэл, хорсол хамаг амьдралыг бvр л гутааж орхино.

Залхаж уйдах гэдэг...
Vргэлж зєрчилдєн маргалдаж, анх олж харсан гайхамшиг нь гутамшиг болон хувирч, илvv дарангуйлагч байх хvсэл нь дарамт болон хувирч, итгэл алдарч сэтгэл мохохын цагт бие биенээсээ залхаж уйдан, vзэн ядах болдог. "Нэг л олдох амьдрал шvv дээ " гэж єєртєє хэлэвч, нэгэнт тасарсан хайр, итгэл, хvндэтгэлийг буцааж залгах амаргvй. Яг энэ мєчид "єшєє хорсол " авах хvсэл нь олон хvнийг буруу зvйл рvv хєтєлдєг.

Саяхан сэтгvvлч Г.Золжаргалын хийсэн "Эр хvний нулимс " нэртэй баримтат кинонд , архинд орсон олон олон эрчvvд, амьдралаа, эхнэрээ буруутгаж байхыг vзсэн. Амьдралаа дааж авч явж чадаагvй байж, хоймортоо суун хvндлvvлэх тухай хэрхэн ярьж болох билээ. Архинаас vvдэлтэй цєхрєл шаналлын тєлєє эхнэрийнх нь зовлон багадаагvй. Єнєєдєр олон олон гэр бvлvvд архинаас, хардалтаас, худал хуурмагаас, арчаагvй залхуугаас, дарамт шаналгаанаас болж салж байгаа нь vнэн.

Vргэлж нэг зvйлээс болж, хэрvvл хийн, дарамтлаад байвал, залхаж уйдах гэдэг хvмvvний л араншин. Тэр л цагт эмтэрч хагарсан гангар шаазан, эвэндээ орж шинэ болно гэж vгvй. Хэрvvл, дарамтыг тэвчиж дийлэхгvйгээс олон олон хvмvvс архинд орж, гутарч гуниж л яваа. Шаазан аягыг эмтэрч хагалахгvйгээр авч явна гэдэг их л ухаан тэвчээр шаарддаг аж.

Тєгсгєл
"Би чамд хайртай" гэдэг vгийг хvн болгонд хэлж болдоггvйтэй адил, "хайртай л бол болоо " гэж энэхэн амьдралд хандаж болдоггvй юм. Нэгэнтээ миний бие "хайр хvндэтгэл итгэл " єгvvлэлдээ энэ тухай бас хєндсєн.

Бие биедээ дурлаж хайрлах vедээ анх олж харж мэдэрсэн, бахархал гайхамшиг тань "хvндэтгэл " болж, хожмын амьдралдаа хос багана адил тvшиг болон, бие биедээ итгэж байх нь энэ л амьдралын утга учир. Харин энэ бvхнийг хэрхэн хамгаалж, бэхжvvлэх нь єєр хэний ч бус зєвхєн та 2-ын ухаан тэвчээрийн хэмжvvр.

Хайрын бэлэг сарнай цэцгийг єдєр бvр усалж, арчилж тордож байх лугаа адил, хайр сэтгэлээ єдєр болгон энхрий сайхан vгсээр урамшуулж, биширч бaхадсан гайхамшигт чанарыг нь магтаал урмын vгээр байнга тэтгэж, тооно тулсан хос багана лугаа, адил тэгш байж, бие биедээ ямагт итгэж байх нь, сайхан хайрын шимт хєрс.

Єглєє бvр ажилдаа явахдаа бие биенээ чин сэтгэлийн хайраар vнсэж, єдєр ажил дээрээ бие биенээ санан мєрєєдєж, vдэш гэртээ яаран тэмvvлж ирэх нь энэ амьдралын баяр баясгалан. Бид ажил амьдралын нугачаанд алжааж ядран, vvртэж бухимдахдаа, энэхэн дэлхийд нэг л ирээд буцдаг гэдгээ тэр болгон санадаггvй. Энэхэн хоромд бие биенээ хайрлан халамжлахаас илvv жaргал vгvй. Харин хайртай байхаас, тэвчээр ухаан их хэрэг болох аж. Хvсээд бий болгож чадвал сайхан хайр єєр хаана ч биш, яг дэргэд чинь байгаа. Хайрын бурхан та нарыг ивээг.
Read more »

Thursday, December 17, 2009

Монголын Хөлбөмбөгийн Холбоо I хэсэг

Орчин үед улс орны хөгжлийн нэг ангилал нь яах аргагүй спорт болоод байгаа гэдэгт хэн ч маргахгүй. Ялангуяа хөлбөмбөг бүр онцгой нөлөөтэй. 2006 онд Германд болсон Хөлбөмбөгийн Дэлхийн аварга үүнийг батлах мэт. Нэг сарын турш дэлхийн нүд чих алаг бөмбөг дээр төвлөрч байхад бид ч яаж дутахав, очиж үзээгүй орныхоо далбааг нүүрэндээ зуруулчихсан, өөртэй нь ямар ч хамаагүй тамирчдыг балиашиглаж, өмнөөс нь уйлж харамсаж байх нь нэг талаар сайхан ч, нөгөө талаар эмгэнэлтэй. Хэдий болтол харийн улсыг дэмжиж явах билээ. Би Монголын шигшээ багийг Дэлхийн аваргад тоглосонгүй гэж хэлэх гэж байгаа юм биш, тэгж зүрхлэх ч үгүй.

Харин бид өнөөдрийг болтол Америкийн цэргийн бааз Гуам, Хятадын зугаа цэнгэлийн хот Макаотой ривал (өрсөлдөгчид)-ууд болоод явж байх юм. Ядаж тусгаар тогтносон албан ёсоор дэлхийд “хүлээн зөвшөөрөгдсөн” улс хожиж үзмээр байна.

Олимпийн Их наадмыг үзэгч, өрсөлдөөн, мөнгө санхүү, нэр хүнд, телевизийн шууд дамжуулах эрх, гишүүн орон гээд бүхий л төрлөөр хол хаядаг Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ - FIFA) хөлбөмбөгийн хөгжил нь удааширалтай, зогсонги, улсаас нь харж үздэггүй, санхүүгийн болон эд материалын эх үүсвэр багатай орнуудад ихээхэн хаялагтай байдаг. Удирдлага нь зөв менежмент бодлого явуулж чадвал хөгжихөд тийм ч хэцүү биш гэдгийг Ангол, Ардчилсан Конго, Сальвадор, Гвадэлуп, Малави, Того зэрэг улсаас харж болно. Манай улс 1998 оноос хойш Зүүн Ази (EAFF), Ази (AFF), Олон Улсын хөлбөмбөгийн холбоонд нэгдсэнээр Монгол руу орж ирэх мөнгөн болон эд материалын тусламж бороо шиг л цутгасан юм. Гэхдээ энэ талаар хөлбөмбөгчид нь ч өөрсдөө саяханыг хүртэл мэддэггүй байсан нь харамсалтай.

“ Гоол” төсөл

ОУХБХ ядуу буурай орнууддаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор “Гоол” төслийг 100 гаруй оронд хэрэгжүүлж ирсэний нэг нь манай улс болж , 2001-10-29-ны өдөр Монголд дэлхийн стандартын шаардлага хангасан хиймэл зүлэгтэй цэнгэлдэх хүрээлэн барьж өгөх төсөл батлагдаж 450 000 мянган ам.доллар эхний ээлжинд орж ирэв (http://www.fifa.com/associations/association=mng/goalprogramme/newsid=521600.html эндээс харна уу). Нарийн бичиг Б.Ганболд “Таван цагариг” сонины 2001-09-26-ны өдрийн № 324-т өгсөн ярилцлагадаа “Бидэнд 40 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж өгнө, нээлтийн үйл ажиллагаанд Пэлэ, Марадона, Платини, Круйфф нар ирж оролцоно, Англиас 3000 ам.долларын цалинтай 2 дасгалжуулагч ирж, бүх зардалыг ОУХБХ-ноос хариуцна” гэж хэлж билээ. Гэтэл одоо баригдчихсан байгаа нь 40 000 биш 4 000 хүний ч багтаамжгүй байгаа нь ам ажил хоёрын тэнгэр газар шиг зөрөөг харуулж байна. Төслийн дараагийн санхүүжилт 2004-09-22 онд батлагдаж 400 000 ам.доллар орж ирлээ. (http://www.fifa.com/associations/association=mng/goalprogramme/newsid=521604.html эндээс харна уу). Гоол төслийн хүрээнд орж ирсэн эд материалын зүйлсийг дурьдвал үүнээс их тоо гарна. Үндсэн хөлбөмбөгөө дагаад футзал, эмэгтэйчүүд, элсний хөлбөмбөгийн төрлүүд орж ирдгийн эхнийх 5000 хүний багтаамжтай Футзалны битүү дээвэртэй ордоны төсөл 2007-03-21-нд батлагдаж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. (http://www.fifa.com/associations/association=mng/goalprogramme/newsid=533126.html эндээс харна уу). Дээрх мөнгөн дүн (нийт 1.850.000 ам.доллар) зөвхөн албан ёсоор FIFA.com дээр тавигдсан байна. Үүнээс гадна хичнээн их мөнгөн урсгал орж ирдэг гэж бодно. Жил бүр Ази, Зүүн Ази, Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Герман, Өмнөд Солонгос, Японоос бэлэг дурсгал, видео кассет, бөмбөг, хувцас хэрэглэл, тэтгэмж тасрахгүй. Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Бин Хамман жилд 250 000 долларыг танай оронд хөлбөмбөг хөгжүүлэхэд (зөвхөн АХБХ-ноос) зориулан өгдөг гэж ногоон талбайн нээлтэнд ирэхдээ хэлж байсан билээ. Тэмцээний шагналд үргэлж гадны тусламжаар ирсэн бэлгийг өгнө. Анх санхүүгийн эх үүсвэр байхгүй гээд МХБХ-ныхон гаднаас цалинждаг байлаа. Бөмбөг, хувцас, хэрэглэл, сургалт семинар, тэмцээний шагнал, түрээсийн мөнгө, гадагшаа явах тэмцээний зардал гээд биднээс юу ч гарахгүй байсаар байтал тэр их мөнгө хаашаа хэний гараар алга болоод урсаад байна вэ?

Монголын удирдлагууд спортоо Топ-4 гэж ялгасны “ачаар” бусад спорт нь хаягдсан. Монголын Олимпт ордог чөлөөт бөх, бокс, жудо бөхийн холбоонд өөрсдийн гэх ордон байхгүй. Спортын төв ордондоо л байрлаж улсаар тэтгүүлдэг. Хөлбөмбөг бол юу ч дутагдсан бариад л, байгуулаад л, батлаад л өгдөг бараг 100 хувь гаднаас санхүүждэг ганц холбоо.

Монголчуудын хамгийн их үздэг спорт юу вэ?

Хөлбөмбөг яалт ч үгүй тэргүүлэх нь ойлгомжтой. Бөх, бокс гээд амжилт гаргадаг төрлүүдээс Монгол тамирчдаа л харна уу гэхээс бусдыг нь тоож үзэх ч үгүй. Хөлбөмбөгийн тамирчдыг харин ч нэг ёоз ёозоор нь хэлэх байлгүй. Хувцсыг нь ч төрөл бүрээр нь өмссөн хүүхдүүдийг зунжин л хардаг биз. Интэрнэтээр спортын худалдаа хийхэд хөлбөмбөгийн өмсгөл, бөмбөг, пүүз, гарын үсэг, бэлэг дурсгалын зүйлсийг манайхан хамгийн ихээр захиалсан байх юм. Хэд хоногийн өмнө 4 дэх удаагийн нээлтээ хийсэн Дуулиан -2020 тэмцээнд 239 багийн 2868 тамирчин оролцож байна (МХБХ-ноос биш Их Талын Дуулиан ТББ-ын зохион байгуулж буй тэмцээн). Монголд ийм олон хүүхэд зөвхөн Улаанбаатараас оролцож байгаа нь улсын хэмжээний ямарч тэмцээнийг бараа сураггуй хол хаяна. Хөлбөмбөгийн Улсын аварга хаана нь ч хүрэхгүй. Бүхий л телевиз хөлбөмбөгийн тоглолтуудыг оргил цагаараа гаргахыг зорих болов. Хөлбөмбөг үзүүлдэг үйлчилгээнийн газар, төрөл бүрийн номын тоо борооний дараах мөөг шиг олширч, спортын суваг нь гарахаа больсон Сүпэр Вижн телевизийн утасны хонх эвдрэх нь холгүй байна.

Дэлхийн II дайны дараах тусгаар тогтносон улсуудын Үндэсний спорт нь хөлбөмбөг болж байлаа. Япончууд сүмо, бэйсболтойгоо эн зэрэгцүүлэх болов. Удахгүй нэг номерийн спорт нь болно. Учир нь1990 онд Наран улсынхан хөлбөмбөг гэж бараг сонсоо ч үгүй байсан юм чинь. Солонгос киноны одууд хөлбөмбөгчидтэй суух нь сүүлийн жилүүдэд эрс өссөн нь Европыг санагдуулам. Олон ч улс, үндэсний спортоо хөлбөмбөгт “алдаж” байсан. Үнэхээр ард олныхон дийлэнх хувь нь сонирхоод үзээд байхад арга байж уу. Одоо манайд яг энэ давалгаа орж ирж байна. Тиймээс Монголд хөлбөмбөг хөгжихөд ямар ч бэрхшээл алга. Үзэгчдийн сонирхол, мэдлэг өндөр түвшинд очсон ч хөлбөмбөг хөгжихгүй байгаа нь Монголын хөлбөмбөгийн холбоотой асуудал салшгүй холбоотой.

Үргэлжлэл бий
Read more »

Saturday, November 21, 2009

Эмч нар нь хаяад зугтсан галзуугийн эмнэлэг мэт Монголын төр

Өчигдрөөс эхлээд болгоомжтой байх хэрэгтэй боллоо. Гудамжинд алхаж явтал гэнэт цагдаа барьж аваад шанагатай аарц ам руу цутгаж мэдэх нь. Өгч байгаа аарц нь ус ихтэй байж магадгүй ч уухгүй гэвэл буудаж мэдэх тул том том балгах хэрэгтэй. Арайхийж өнөөхийг нь уугаад дуустал "за хүлээж бай одоо чацарганы шүүс ирж яваа " гээд тавихгүй бол яана аа. А хүрээний томуугаас сэргийлэхийн тулд иргэдэд аарц, чацаргана долоо хоногийн турш үнэгүй уулгаж гийгүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Тэгээд энэ гажигтай ажиллагаандаа 960 сая төгрөг зарцуулах гэнэ.
Тэд татвар төлөгчдийн мөнгийг "Увс хүнс" компани болон орон нутгийн ченжүүдэд тарааж өгөх гэнэ дээ. Ийм мэргэн шийдвэрийг бусад орон яагаад даган дууриахгүй байгаа юм бол. Аарц, чацаргана үнэгүй уугаад гахайн томуугаас аврагддаг бол тэр Америк, Мескик манай улсаас бушуухан аарц, чацаргана худалдаж аваад иргэддээ уулгаасай. Түүнээс нь Сангийн сайд мөнгө олж алдагдал зааж буй төсвийнхөө цоорхойг нөхөх хэрэгтэй гэдгийг мэддэггүй юм байх даа...

Хүн ер нь бага зэргийн сэтгэл мэдрэлийн өвчтэй байж болдог гэж байгаа. "Тэнэг хүний дуугүй нь сүртэй" гэдэг шиг аль болохоор түүнийгээ нууж олонтой газар хичээж явбал зүгээр баймаар. Гэтэл манай улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын эрхэм гишүүд "жаахан юм"-тайгаа нуух нь битгий хэл олон нийтэд зарлаж тэнэгээрээ гайхуулах нь ичмээр. Сэтгэц нь хэвийн бус ийм олон хүн нэг дор байгаа нь яг л галзуугийн эмнэлэг мэт санагдах боллоо. Гэхдээ галзуугийн эмнэлгийн өвчтнүүдийг эмч нар нь барьж аваад номхруулах цамц өмсгөх эсвэл унтуулдаг тариа хийж орхидог. Тэгээд л гүйцээ. Галзуурлын үе нь дуусч нийгэмд ямар ч хор нөлөө үзүүлэхгүй. Харин УИХ бол үүнээс өөр. Эмч нар нь хаалга үүдээ дэлгэж орхиод хаяад зугтаачихсан учраас дураараа галзуурч юу дуртайгаа хийж болох галзуугийн эмнэлэг мэт байсаар удлаа. Үгүй бод л доо. Ямаа уг нь өвс иддэг байлаа. Гэтэл мөнгө иддэг болов. Ямаанд худлаа хэлсэндээ санаа зовсон Ерөнхий сайд татвар төлөгчдийн мөнгөнөөс ямааны хувийг тэрбум тэрбумаар нь гаргаж совесьтоо үзүүлэв. Өмнөговь аймгаас сонгогдсон нэг гишүүн шинэ төрсөн ботго болгонд мөнгө амласанаар ингэ хээлтүүлэх ажиллагаа говийн гурван аймгаар өрнөж ат гуйж хадаг барьсан авгай хүүхнүүд элсэн дундуур хөшилдөв. Сувдан ээмэг санжигануулсан сайхан хүүхэн сайд болж гангарав. Томуугийн талаар асууж хоргоосон сэтгүүлчдийг өөрийгөө эргүүлж байдаг шалиг харчуултай эндүүрч "Сүржигнээд бай" хэмээн тас намжирдтал 15 хүн нас барж 15 айл уй гашууд автлаа. Саар өвчин гарахад сайхан хүүхний хэрэг байдаггүй гэдгийг амьдрал ийнхүү нотлов.

УИХ-ын гишүүд нь хууль хэлэлцэх ажлынхаа хажуугаар зам барина. Цоорхой хууль баталдаг шигээ цоорхой зам тавьж түмнийхээ үйлийг үзэж, аргыг нь барна. Бас бүгдээрээ хэрэгтэй хэрэггүй лиценз эзэмшинэ. Оюутолгой Тавантолгойн сургаар түүнийгээ эргэлтэд оруулчих санаатай Эрдэс баялгийн сайдыг хормойдно. Өнөөх нь аваад хартал хананд зүүдэг плакат барьчихсан явсан ч гэнэ. Зайлуул хөөрхийд лиценз гээд хэн нэг нь дамлачихсан байж. Зарим нь бүр өөрөө ч мэдээгүй суутал лицензтэй болсоноо гайхаж "За нэгэнт олчихсон юмыг эргүүлээд өгөлтэй нь биш, шингээчихье" гэж зүтгэнэ. Хөөрхийг Элчин сайдаар томилоход өнөөх улс нь галзуугийн сайн эмч олох гэж сандарсан гэсэн. Сайд асан төрдөө вагон шахна. Нэг ширхэг нь 280 мянган ам.долларын үнэтэй төмөр хайрцгийг тус бүрийг нь сая доллараар шахаж "цэнгэн" жаргана.

Хувьдаа ломбардтай, тэр байтугай хувьдаа намтай, бүр хөдөлгөөн холбоотой гишүүд бас бий. Ломбардтай нь өөрийгөө банктай гэж эндүүрдэг бол намтай нь өөрийгөө Ерөнхий сайд боллоо гэж зүүдэлнэ. Тэгээд түүндээ итгэчихээд ломбардаараа далайлган сайд болж, намаараа хуйвалдан төр эргүүлэх гэж эндүүрнэ. Боловсролын сайд нь хувийнхаа оюутны холбооноосоо өөртөө зориулан "Оюутны төлбөрийг багасага" гэсэн шаардлага төлөвлүүлж авна. Тэгээд нээрээ тийм шаардлага ирсэн мэт "Оюутны төлбөрийг хөнгөлнө хө" гээд задгай цагаан хатирч өгнө. Түүний ах галзуу нь бас нэгэн цагт ТЕГ-ыг гал тогооныхоо өрөөтэйгөө (ГТӨ) андуураад эхнэрээ оруулаад суулгачихсан байсан гэдэг.

Богд ууланд аялал жуулчлал татах зорилгоор инженерийн шугам сүлжээ оруулж цогцолбор барих гэтэл эндүүрээд орон сууцны хороолол барьчихсан гэж байгаа. Тэнд нь өөрсдөө нүүж ороод амьдарчихсан хойноо андуураад барьчихсан гэдгээ мэдсэн гэдэг. Тэгээд бамбарын аавын нэрэн дээр Батлан хамгаалахын сайдын нэрийг залгасан нөхрийн өмнө УИХ-ын Байнгын хороо хүчгүйдэж аргаа барахдаа "За за бүгдээрээ Монгол улсад жуулчилж байгаа юм чинь" гээд өнгөрсөн. Ийм л дэн дун нөхдүүд УИХ-д сонгогдчихоод өөрсдөдөө зориулж 500, 500 сая төгрөг цохуулж авна. Өдгөө ямар ч хувийн компанийн захирал өөрөө өөрийнхөө компаниас мөнгө цохож авах зүрх зориг байхгүй дээ. Гэтэл түмний мөнгөнөөс хэтэвчээ зузаалдаг гишүүд 76 ширхэг байна шүү. Тэд бас манлай уяач, алдарт уяач гэсэн элдэв гуншинд дуртай. Хөлдөө ороолдсон урт дээл өмсчихөөд жанжин малгайныхаа орой дээр бөө аятай том толь хадаж галзуурна. Энэ ч яамай. Одоо бүр бие биенээ танихаа байсан тул цул мөнгөн дээр алтан үсгээр "УИХ-ын гишүүн" гэсэн тэмдэг хийж зүүж байгаа гэсэн. Тэр тэмдгээр нь нэг галзуу нь нөгөө галзуугаа таньж байх учиртай гэнэ. Шоронгийн хоригдлууд хүртэл ижилхэн эрээн хувцас өмсөхөө байсан цагт УИХ-ын гишүүд им тэмдгээрээ ижилсэж байгаа нь тэнэг хүн тэмдэгэнд дуртай гэсэн үгийг үнэн болохыг нотолно. Яваандаа тэд хонь ямаа шиг чихэндээ им зүүж мэдэх вий. Эсвэл арьсан дор нь долгион цацагч суулгаж өгдөг юм билүү. Ард түмэн рүү ойртоод ирмэгц нь, гадны улсын хилээр орох үед нь өнөөх нь донгинож байвал зүгээр ч юм шиг. За тэгээд Хэнтий аймагт урсан ядаж байгаа Хэрлэн голыг хаа байсан Дорноговь руу татна гэж нэг дүвчигнэхэд нөгөө нь "Хэрлэн голоо хэрчүүлэхгүй шүү, түй май" гээд хэрэлдэж гарна. Хэн тэр голыг нь хэрчиж аваачаад хаа байсан Дорноговь руу урсгах гэж суухав дээ. Гэтэл бас урьд өмнө нь шүүгч байсан нэг нь зөвхөн гадаадынханд зориулсан хаалттай, гадуураа өргөст тортой, гаднаа хуягтай шорон шахуу казино байгуулна гэнэ. Нээрээ л байгуулчих гэж байгаа юм шиг нөгөө нь босч ирээд нударга зангидна. Ёстой л өөрсдөдөө таарсан юм ярьж түүнийгээ эсэргүүцэн энэ мэтийн адал явдалт ший дэглэж гарна. Заримдаа хошин шогийнхон ажилгүй болж Б.Цэнддоог фальтеон бичих сэдэвгүй болтол нь галзуурцгаана. Гэтэл бас нэг сонин юм ажиглагдлаа. Энэ галзуучуудаа гаднаас нь хараад атаархдаг, тэдэн дотор орж өвчнөө сэдрээхийг хүсдэг галзуучууд байна, хөөе. Найрын дуу дуулаад явдаг залууг гайгүй юм байх гэсэн чинь "жаахан юм"-тай гэдгээ харуулж өгөв. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүргээс сонгогдсон Д.Загджавын залуу халаа Занданбат гэгч нөхөр иргэн бүрт 30 сая төгрөг өгнө гэж амлаад сонгогдох биш хөөгдөв. Араас нь Сумьяабазар гээч бөх метро барьж өгнө гэж галзуурдаг байгаа. Гэтэл хөөрхийгийн буруу биш аж. Нийслэлийн Засаг дарга байсан нэг галзуу тийм юм ярьсныг нь дууриасан нь тэр байж. Галзуучууд дотроо олон янз учраас дууриадаг галзуу нь арай хөнгөн хэлбэртээ тооцогдох байлгүй дээ. Иймэрхүү галзуугийн үйлдэл бүхнийг тоочоод байвал өөрөө ч галзуурч мэдэх тул ингээд орхилоо. Эмч нар нь зугтаад явчихсан галзуугийн эмнэлэг л Монголын төро шиг байх вий дээ.
Read more »

Tuesday, November 10, 2009

ХЭЗЭЭ Ч ХАГАРАХГҮЙ SPALDING

~Хийлэх хэрэггүй боллоо~
Ихэнх бөмбөг бага багаар тогтмол агаараа алдаж байдаг. Харин энэ бөмбөг дор хаяж нэг жилийн турш даралтаа төгс хадгалдаг нь жирийн бөмбөгнөөс 10 дахин их байгаа юм. Үүний дотор олгойнд байгалийн гаралтай нүхний эсрэг хамгаалалтын мембраныг бий болгог ч нь хий алдахтай тэмцэх молекулыг шахдагт ид шид нь оршино. үнэ: 40$ www.spalding.com
Read more »

MICHELIN TWEEL БУЮУ ХИЙГҮЙ ДУГУЙ

Мишелин компани удахгүй үйлдвэрлэлтэд орох, дугуй болон дотуур хаймрыг нэгтгэсэн Tweel хэмээх гайхамшигт бүтээлээрээ хийгүй болсон дугуй, дугуй хагарч тэсрэх үзэгдлийг халах гэж байна. Хийн оронд полимерээс бүтсэн хигээсэн орон зай Tweel-ийн голд байх бөгөөд

тэр нь дугуйн доргилт, донсолгоог шингээх үүргийг гүйцэтгэнэ. Мишелин нь уг хигээсэн орон з
айн зузаан, хэмжээ зэргээс хамааран олон зориулалттай, өөр өөр чанар үзүүлэлттэй дугуйнуудыг үйлдвэрлэх аж.

Read more »

Monday, November 9, 2009

Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кавамура Такео 7-р сарын 31-ний өдөр үг хэлж, Америкийн Төлөөлөгчдийн танхимын 30-ний өдөр баталсан 2010 оны санхүүгийн жилийн батлан хамгаалалтын төсвийн төсөлд F-22 гэдэг байлдааны нисэх онгоц нэмж бэлтгэх заалтыг хасснаар, Америк нь F-22 гэдэг байлдааны нисэх онгоц үйлдвэрлэхээ зогсох нь тодорхой болов. Иймээс Япон F-22 гэдэг байлдааны нисэх онгоц оруулахаа болихгүй байхын аргагүй болсон байна. Гэвч Япон шинэ төрлийн нисэх онгоц оруулж, F-22 гэдэг байлдааны нисэх онгоцыг орлуулах арга замыг даруйхан хайх болно гэж хэлсэн байна.
Read more »

Эмэгтэй хүн, мөнгө хоёрын 26 ялгаа


Та өгөөмөр сэтгэл гаргаж өвөртөө байгаа мөнгөө нөхөртөө зээлдүүлж болно, харин бүсгүй хүнийг бол тэгж болохгүй. Мөнгөнөөс та арван жилийн дараа ч гэсэн залхаж, мөдхөн үүнээс салах юм сан гэж бодохгүй. Банкинд байгаа мөнгө тань таныг өөр мөнгө өвөртлөөд явж байхад банкиндаа тэвчээртэй хүлээсээр л байх болно. Энэ мэт 26 ялгаа эмэгтэй хүн, мөнгө хоёрын дунд байна гэнэ ээ.

1. Та өгөөмөр сэтгэл гаргаж өвөртөө байгаа мөнгөө нөхөддөө зээлдүүлж болно.
2. Мөнгөнөөс та арван жилийн дараа ч гэсэн залхаж, мөдхөн үүнээс салах юмсан гэж толгойгоо шаахгүй.
3. Хоёр цагийн дотор л та хорвоогийн нөгөө зах руу мөнгөө илгээчихэж болно. Ингэлээ гээд тэр үглэхгүй, элдэв зүйл асуухгүй.
4. Мөнгөнд элдэв үнэр, маяг үгүй.
5. Мөнгө хэзээ ч өөр мөнгө хаанаас гараад ирсэн тухай хариулахын аргагүй асуулт тавихгүй.
6. Мөнгөө үнэтэй шуба юм уу гол харламаар их үнээр гоёх шаардлага гарахгүй.
7. Банкинд байгаа мөнгө тань таныг өөр мөнгө өвөртлөөд явж байхад банкиндаа тэвчээртэй хүлээж чадна.
8. Таны таашаасан шаардлагаас хамааран мөнгөө америк, япон, бүр африк болгон хувиргахад амаргүй асуудал огт тулгарахгүй.
9. Мөнгөнд шилэн оймс аваарай гэх юм уу үсээ өнөөдөр засуулаарай гэж мөнгө өгөх шаардлага үгүй.
10. Гэрэл муутай микро дотор гэнэтхэн мөнгөний тухай сайхан зурагтай өгүүлэл уншиж эхлэхэд өрөөл бусад хүмүүс таныг “Өө, энэ чинь гаж донтон байна” гэж хэзээ ч бодохгүй.
11. Шинэ мөнгөтэй уулзан золгохдоо элдэв резинээр биеэ хамгаалах хэрэггүй.
12. Хэрвээ зарим мөнгө саад болоод байвал саад болохооргүй болгочихож болно.
13. Мөнгө хэзээ ч түүртэж, давшгүй их санагддаггүй.
14. Мөнгөтэй бол та бүсгүй хүнийг авчихаж болно. Харин эсрэгээрээ бол огт болохгүй.
15. Таны зооглож буй өндөр нас сүүдэр өчнөөн олон мөнгөөр өврөө чимэхэд саад болохгүй.
16. Хилийн чанадад одохдоо мөнгөндөө виз авах гэж шаналахгүй.
17. Хадгалж байгаа мөнгөний тань хүү өдөр бүр өсөөд л байна.
18. Хэрвээ та бааранд мөнгөтэй ирсэн бол амжилтанд хүрэх алтан боломж заяаж мэднэ.
19. Нэг шөнийн дотор л та нэлээд олон мөнгөөр наадаж болно.
20. Тооны машинд тоог нь хийгээд мөнгөө амархаан бодоод олчихож чадна.
21. Мөнгөнийхөө зарим хэсгийг сайн санааны үйлсэд санаа зоволтгүй илгээчихэж болно.
22. Мөнгө таныг хэзээ ч гэр бүл болохоос өөр аргагүй байдалд оруулахгүй.
23. Элдэв бараа /үйлчилгээ/ авсныхаа төлөөсөнд мөнгө өгөх нь хууль зүйд харшлахгүй.
24. Таны мөнгөний “хэмжээ” хэр том байна төдий чинээ сайн.
25. Олны өмнө мөнгөө дураараа ашиглах боломжтой.
26. Мөнгөөр наадах нь бусармаг явдалд тооцогдохгүй.
Read more »

Тэгш хучилттай замаар явж байгаа автомашин ч тэр, огт замгүй газраар явж байгаа автомашин ч тэр, бүр цэргийн хэрэглээний автомашин ч тэр үргэлж дугуй хагарах асуудалтай байдаг. Цэргийн хэрэглээний автомашиныг дайсны довтолгоонд өртөх үед хуяг дуулгаар хамгаалж болдог ч, дугуй хагарвал хөдөлж чадахгүйд хүрдэг.

Гэтэл Америкын Уэсконсиний Их сургуулийн Resilient Technologies эрдэмтэдийн баг өнгөрсөн сарын сүүлчээр хийлдэггүй дугуйг зохион бүтээж дугуй хагарах асуудалгүй боллоо гэж мэдэгдсэн байна.
Энэ эрдэм шинжилгээний баг нь Америкын Батлан Хамгаалах Яамнаас 4 жилийн хугацаатай 180 000 ам.долларын дэмжлэг авч шаргуу ажиллаж байсны үр дүнд цохилт болоод доргилтыг сайн шингээдэг, автомашины хийлдэггүй дугуй бүтээлээ гэж мэдэгджээ. Энэ удаад нээсэн дугуй нь замд хүрсэн тал нь хээ бүхий хаймар бөгөөд уг гадраас дугуйн гол төмөр хүртэл зайг 6 өнцөгт зөгийн үүр хэлбэртэй тусгай пластикаар дүүргэсэн хэлбэртэйгээр бүтээгджээ. Уг хийлдэггүй дугуйгаа Америкын цэргийн хэрэглээний ачааны автомашинд угсран шалгаж туршсан байна. Хийлдэггүй дугуйг угсарсан ачааны автомашин хучмал замгүй газраар 100км–ээс дээш хурдан давхиж үзэхэд ямар нэгэн асуудал гарсангүй учир амжилт олжээ.

Хийлдэггүй дугуй бүтээсэн нь энэ удаагийнх анхных биш юм байна. 2005 онд автомашины дугуй үйлдвэрлэгч Мешилин компани хийлдэггүй дугуй Tweel-ийг танилцуулж байсан билээ. Tweel нь гол төмөр болон гадна талын хээ бүхий хаймар гадаргууг уян хатан чанартай тусгай пластик дугуй нумаар холбогдсон байдалтай хийгдсэн байв. Гэвч туршилтын явцад чимээ шуугиан болон халалт их байсан учраас худалдаанд гарч чадаагүй юм. Харин Resilient Technologies судалгааны баг нь зөгийн үүрний бүтцээр автомашины тэвшинд үүсэх доргилтыг ханатал нь задрахаар хийсэн бөгөөд дугуйны халалт болон чимээ шуугианыг огцом багасгаснаар амжилт оллоо гэж мэдэгджээ. Энэхүү хийлдэггүй дугуйг сарны хайгуулд ч ашиглаж болно. Амеркийн сансарын нислэгийн NASA-аас өнгөрсөн 4 сард дугуй үйлдвэрлэгч нэгэн компанид хийсэн хийлдэггүй дугуйг сарны хайгуул хийхдээ ашигласан гэж баталж байна. Энэ дугуй нь төгөлдөр хуурын утсаар нэхсэн юм шиг байдлаар хийгдсэн ажээ. Энгийн автомашинд хийвэл яг тохирох боловч сарны хайгуулын машинд дугуйг хийвэл 30кg хэмжээний ачаа болох бөгөөд өөр асуудал байхгүй юм.
Read more »

Thursday, November 5, 2009

Сүүлийн үеийн кинонуудын орчуулгын тухай

Одоо юм их өөр бопжээ. Жараад оны сүүлчээр “Элдэв-Очирын нэрэмжит" кино театрт америкийн "Спартак" гэдэг кино гарч, тэрнийг үзэх гэсэн хүмүүс тэр кинонд гардгаас дутахааргүй "алалдаж" байж билээ. Гурван төгрөгний билет нь хорин таван төгрөг хүрч, тэр нь ч олдохгүй байв. Харин өнөөдөр бол Улаанбаатарын хотын хэмжээнд зөвхөн манай өөрийн Монголын Үндэсний телевиз, Улаанбаатар телевиз, ТВ-9 телевиз, 25 дугаар суваг, Сансар кабелийн телевиз, ТМ гээд өчнөөн олон телевизээр өдөр бүр доор хаяад арваас арван таван кино монгол орчуулгатай гарч байна.

Энэний цаана орчуулагч, орчуулгын редактор, дууны найруулагч, дуу оруулдаг жүжигчид, дууны инженерүүдийн яавч бага гэхээргүй ажил өрнөж байгаа.
Угтаа киноны орчуулга гэж тусгайлсан зүйл орчуулгын онолд байхгүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ манайд сүүлийн үед киноны орчуулга гэж их ярих болжээ. Энэ нь манайхан ном зохиол унших нь багасаад кино үзэх нь түлхүү болсонтой холбоотой бололтой. Бодоход, жишээ нь, уран сайхны киноны орчуулга нь уран зохиолын орчуулгаас юугаараа ч ялгарах ёсгүй юм. Энд ч гэсэн эх зохиолын гэсэн шаардлага тавигдаж байгаа. Гэхдээ кино нь дотроо олон янз, баримтат кино гэж бий, хүүхэлдэйн кино гэж бий, хүүхдийн кино гэж бий, уран сайхны кино гэж бий, уран сайхны кино нь дотроо эмгэнэлт, инээдмийн, аймшгийн гэх зэргээр бас өчнөөн төрөл болгон ангилагдаж болно. Тйим болохоор баримтат киноны үг нь заримдаа түүхийн, шинжлэх ухааны, байгаль судлалын ч юм уу дорвитой өгүүллийн дайтай байдгийг бүгд мэдэж байгаа. Хүүхдийн, хүүхэлдэйн киноны орчуулга нь хүүхдэд зориулсан үлгэр, шүлэг зохиолын л орчуулга гэсэн үг.
Муха, мука-цокотуха,
Позолоченное брюхо,
Муха по полю пошла,
Муха денежку нашла гэсэн үгтэй хүүхэлдэйн киног шууд барьж аваад "шударчих" орчуулагч тэр болгон олдохгүй биз ээ. Эсвэл сонгодог зохиолоор хийсэн уран сайхны кино байна. Тэнд, нөгөө үгээр туурвисан хосгүй бүтээл нь тэр чигээрээ байж байгаа шүү дэ-э.
Би яагаад ийм маргасан аястай үг цухалзуулах гээд байна вэ гэвэл, нийтийн дунд киноны орчуулгыг амар хялбар гарын үзүүрээр хийдэг зүйл гэж үзэн "Сайн байна уу, баяртай, би чамд хайртай, зогс, буудлаа шүү" гэсэн хэдэн үг биччихээд л болдог гэсэн ойлголт байдаг бололтой. Гэхдээ орчуулга хийдэг зарим нэг хүн ажилдаа хөнгөн хуумгай ханддагаас ч үзэгчид ингэж боддог болсон байж болно.
Ингэхэд манайд хэдийнээс кино орчуулж эхэлсэн юм бэ? Аавынхаа яриа, бусад ахмад орчуулагчдын цухас цухас дурсч байсныг эргээд санахад, манайд 1940-өөд оноос, дайны үеэс киног орчуулж, дуу оруулж эхэлжээ.
Анх орчуулж дуу оруулсан киноны нэг бол Ванда Васильевскаягийн зохиолоор бүтээсэн "Солонго" гэдэг кино байжээ. Тэр бол германы фашистуудын ззлэгдсэн нутаг дэвсгэр дээр булаан эзлэгчдийн эсрэг эрэлхгээр тзмцэж байгаад амь эрсдэж байгаа зөвлөлтийн нэгэн эмэгтэйн тухай кино юм. Энэ киног Б.Ринчен гуай орчуулсан. Тэр тухай нь миний аав ингэж ярьж байсан юм. "Киконд нэг герман цэрэг орос айлд орж ирээд сүү нэхэж, бээлийнхээ эрхий хурууг шувтарч үзүүлээд "Млеко, млеко" гэж байгаа хэсэг бий. Тухайн цэрэг Польшийн нутагт дээрэм тонуул хийж явсан бололтой. Тиймээс "млеко" гэдэг үг мэддэг болжээ. Түүнийг нь Ринчен гуай "Үсүү, үсүү" гэж баруун монгол аялгаар орчуулсан байдаг. Энэ бол дүйцүүлэх аргыг чадамгай хэрэглэсний нэг жишээ юм" гэж надад хэлж байсан нь санаанд тод байна.
Ингээд жар, далаад оны үед манайд зөвлөлтийн урлаг соёл маш хүчтэй нэвтрэн орж ирж, түүний тэргүүн эгнээнд кино урлаг явсныг бид бүгд мэднэ. Тэр үеэс Монголкино үйлдвэрт киног орчуулан дуу оруулах тусгай хэсэг Герман Гомбо гуайн идэвх зүтгэлээр байгуулагдаж тэнд нь орчуулгын ажилд нь монголын урдаа барьдаг уран бүтээлчид оролцож байжээ. Энд манай нэрт уран бутээлч Б.Ринчен, Ч.Чимид, Б.Явуухулан, Э.Оюун, Ж.Бадраа, Ц.Шүгэр, Б.Дашцэрэн, Г.Аким гээд маш олон хүнийг нэрлэж болно. Тэд "Киевийн охин", "Хүний хувь заяа", "Үхэгсэд ба үрэгдэгсэд", "Цэргийн эцэг", "Сережа хүү", "Хөх цэцгийн арми", "Торгон цэргийн дууль" гээд тоочоод барахгүй олон хуучны кино орчуулсан байдаг билээ.
Энд уран бүтээлийн тус хэсэгт редактораар ажиллаж байсан, монгол хэлнийхээ цэвэр ариун байдлыг ихэд эрхэмлэдэг байсан Ж.Бадраа гуайн сэтгэл зүтгэлийг талархан дурсалгүй өнгөрвөл алдас болно оо. Түүний хянан найруулсан "Чапаев", "Торгуулийк цохилт" зэрэг олон киноны орчуулгын хэл найруулгыг нарийвчлан үзвэл сургамжтай зүйл их олдоно гэж бодогддог.
Тухайн үедээ орчуулгын үнэлгээ харьцангуй сайн байсан учраас орчуулга хийх сонирхол ч их, тэгээд ч үнэхээр орчуулгыг хийсэн шиг хийдэг байжээ. Жишээ нь, С.Оюун гуайн "Ийм нэгэн явдал" гэдэг киноны орчуулгыг одоо хэр нь үзэгчид ч, дуу оруулсан жүжигчид нь ч шагшин ярьдаг билээ.
Энэ ажилд киноны орчуулгын нэгэн гол онцлог шинжийг тодорхойпох орчуулгын рөдактор маш их үүрэгтэй байв. Учир нь орчуулгын үг киноны баатрын амны хайрцагт яв цав таарч байх ёстой. Тэгээд орос хэлнээс монгол руу орчуулахад орчуулга бага зэрэг сунах хандлагатай байдгийг бодох юм бол редакторын ажил амар байгаагүй нь ойлгомжтой. Энэ ажилд гаршсан хүн бол Өсөхбаяр байлаа. Өсөхбаяр гуайн халааг орчуулагч Б.Нарантуяа авсан. Тэд угаас орос хэлийг сайн мэддэгийн дээр монгол хэл найруулга сайтай тул ажлаа нэр төртэй хийж байлаа. Түүнээс гадна орчуулгын кинонд дуу оруулах жүжигчдийн бүхэл бүтэн бүрэлдэхүүн, мэргэжлийн найруулагч ажиллаж, жинхэнэ "ам барьсан" гэдэг тэр орчуулгыг ёсоор нь, одоогийн бидний нүдээр харвал - яаралгүй сайхан хийж байжээ. Харамсалтай нь "зах зээлийн шуурганаар" кино үйлдвэр, түүний дотор киноны орчуулгын тасгийн ажил унтарсан билээ.
Үүний зэрэгцээ 1970-аад оны эхнээс Монгол телевизийн кино орчуулгатай явж эхэлсэн. Бүр анх кино орчуулгагүй, урд нь нзвтрүулэгч гаргах гэж байгаа киноныхоо тухай ямар учиртай болох тухай товчхон хэлээд, кинонд нь дурлалт хос үнсэлцсэн хэсэг гардаг байсан бол "бага насны хүүхдэд үзүүлэхгүй байхыг зөвлөж байна" гэж хэлээд гаргадаг байсан. Улмаар орчуулдаг болсон. Киноны монтажны хуудсыг орчуулах ажилд мөн л манай урдаа барьдаг орчуулагчид оролцсон. Энд зөвлөлт, польш, герман, болгар, чехословак, унгар, солонгосын уран сайхны, баримтат, хүүхэлдэйн олон зуун кино орчуулагдаж үзэгчдийн хүртээл болсон билээ. Монгол телевизийн кино программын редакцийн орчуулгын бичвэрийн санд П.Чойжил, Г.Аким, Б.Дашцэрэн гээд манай бараг л бүх нэртэй орчуулагчдын бүтээл хадгалагдаж байдаг юм.
Гэхдээ телевизид киноны орчуулгыг эхтэй нь яв цав нийцүүлэн үзэгчдэд хүргэхэд саад болсон хэд хэдэн хүчин зүйл байлаа. Нэгд, орчуулгатай ажиллах хүн хүчний хүрэлцээ муу. Заримдаа кино редакц ганц хунтэй байсан үө бий. Хоёрт, орчуулгын үнэлгээ муу учир тэр болгон сайн орчуулагчид ажилд нь оролцдоггүй, үүнээс болоод орчуулгаа чадах чадахгүй хүнээр хийлгэдэг болсон. Гуравт, киноны орчуулгыг бэлдэх цаг давчуу. Дөрөвт, киногоо эфирт явуулаад нэг юм уу хоёр нэвтрүүлэгч орчуулгыг нь дагаад шууд уншдаг байсан явдал.
Гэхдээ ажлын нөхцөл тийм хэцүү байсан ч чадамгай сайн орчуулга хийж байсан жишээ зөндөө. "Нохойтой дөрвөн танкчин", "Аминаас чухал уйлс" зэрэг Польшийн олон ангит уран сайхны киног манай киноны нэрт орчуулагч Д.Ким өөрөө орчуулж, өөрөө уншаад үзэгчдэд хүргэж олны талархал хүлээж байсныг олон хүн мэднэ.
Телевизийн шахуу хуваарьт хавчигдан, киноны бодлогыг барьж, тэр олон киног орчуулагч нарт хуваарилж, орчуулгыг нь засч янзалж, цохиулж нийлээд, тэр яаруу ажлынхаа дундуур орчуулгынхаа бичвэрийг утга зохиол хянах газарт аваачиж хуудас болгон дээр нь тамга даруулаад, дараа нь нэвтрүүлэгчидтэйгээ хамт орчуулгаа дүрстэй нь тулгаж учир зүйг нь хэлж өгөн, ааг амьсгаагүй явсан кино редакцийн редактор Дожоодорж, Ш.Алтансүх, Г.Золжаргал, В.Гэрэлчимэг, Б.Оюунсүрэн нарын хичээл зүтгэлийг тэмдэглэхгүй өнгөрөхийн аргагүй юм.
Улмаар аливаа юм ахидаг хөгждөг жамаар киноны орчуулгыг бичдэг болсон. Анх америкийн "Бүжигчин залуус", "Хөх ган" зэрэг киноны орчуулгыг ВМЗ гэдэг нүсэр аппаратан дээр бичсэн. Тэр нь ямар онцлогтой вэ гэхээр дундаа зогсч болдоггүй, зогсох юм бол бичлэгээ дахиад эхнээс нь эхэлдэг байлаа. Тэр киног нэвтрүүлэгч Цоодол, Гантигмаа нар нэг амьсгаагаар уншин бичүүлж байсныг тухайн киноны орчуулгын редактораар ажиллаж байсан миний бие сайн санаж байна.
Тэгээд нэг их удалгүй японы ЮМАТИК аппаратууд орж ирж киноны орчуулгыг зогсож, эргэж засч бичих боломжтой болсон юм.
Энэ ажпыг анх эхлуүлэхэд телевизийн дууны найруулагч Ц.Гүндэгмээ, кино үйлдвэрт ажиллаж байгаад шилжиж ирсэн редактор Б.Нарантуяа, жүжигчин Равдан, дууны инженер Эрдэнэчимэг, Сүрэнхорлоо, Цогзолмаа нар ихээхэн үүрэг гүйцэтгэснийг энд заавал хэлэлгүй болохгүй.
Чухамдаа тэр цагаас хойш домогт "Халтар царайт", "Ошин" зэрэг олон ангит кино, америкийн, орос, франц, итали, германы нэртэй нэртэй кинонуудад дуу оруулан үзэгч түмэндээ толилуулж байгаа билээ. Телевизээр долоо хоногт олон кино гардаг учраас бид "амь барьсан" орчуулга хийх боломжгуй байна. Гэхдээ "амь барьж" чадахгүй биш чадна, Тухайлбал, бид "Салхины амт" гэдэг Л.Ванган гуайн зохиолоор хийсэн монгол киноны хувь Улсын кино гэрэл зураг дуу бичлэгийн архивт зөвхөн орос хэлээр байсныг нь эргүүлж монгол болгосон. Тэгээд шинээр дуу оруулж гэж огт анзаарагдаагүй.
Манай кино орчуулгын арга барилыг бусад телевизүүд авсан. Тэндэхийн олон "боловсон хүчин" манайхаар дамжсан юм.
Гэхдээ өнөөдрийн киноны баатруудын амны хайрцагт дөхүүлсхийгээд, сэтгэлийн хөдлөл зэргийг нь ойртуулсхийгээд хаядаг энэ дуу оруулалт бол тухайн цаг үеийн завсрын үзэгдэл биз ээ. Угтаа бол бүрэн жүжиглэлтэй, уруул амны хөдөлгөөнд орчуулга нь яв цав таарсан тийм л дуу оруулалт байх ёстой юм.
Харин орчуулгын чанарын хувьд телезизээр гардаг киноны орчуулга ямагт шүүмжлэгдсээр ирснийг хэн хүнгүй мэднэ. Алдаануудыг нь бараг анекдотны оронд ярьдаг байлаа. Байлаа ч гэж дээ ярьж байна.
Энд, юуны түрүүнд махчлан орчуулдаг явдал ихээхэн газар авсан харагддаг. Жишээ нь, "хладнокровный убийца" /чулуун зүрхт алуурчин/ гэснийг "хүйтэн цустай алуурчин" гэсэн ч байх шиг, "Под высокой дланью" - "Хүчит гарын доор захирагдан явъя" гэсэн утгатай үгийг "Өндөр мутрын доор" гээд "шударчихсан" ч байх шиг. Дашрамд хэлэхэд мутар гэдэг үгийг зөвхөн Бурхадын тухайд хэлдэг ажээ.
Орос хэлэнд тухайн нэг албан газрынхныг зүгээр тэр газраар нь хэлдэг ёс бий. Түүнийг махчлан орчуулахад утга ташаарах ажээ. Жишээ нь: "В милиции дали адрөс" гэснийг "Сэргийлэхэд хаягийг нь өгсөн юм" гэж орчуулжээ. Ингээд "монголчилчхоор" утга нь алд дэлэм зөрж хэн нэгэн хүний хаягийг сзргийлэхэд өгсөн мэтээр ойлгогдож байна.
Угтаа "Сэргийлэхийнхэн хаягийг нь өгсөн юм" гэсэн үг шүү дээ.
Махчлахын нөгөө туйл нь ерөөсөө нэмж чимж орчуулах явдал юм. Харин энэ тухайд нэг их хэлээд байх зүйл алга.
Хэл гэдэг нарийн зүйл учраас тэр болгон тухайн хэлний онцлогийг мэдэхгүй дутуу ойлгон орчуулснаас утгыг нь бүр эсрэг болгосон жишээ ч бишгүй байна. Тухайлбал: "Это надо же так пить" /Даан ч дээ, ингэтлээ уух гэж/ гэснийг "Архи уувал ингэж л уух хэрэгтэй юм" гэж дуу алдмаар байгаа биз дээ.
Түүнээс гадна монгол хэлний энхрийлсэн зөөлөн аяз оруулдаг "хэн", "хан", "хон" дагаврыг зөвхөн тэмдэг нэрэнд залгадаг гэдгийг /жишээ нь, хонгорхон, улаахан, цагаахан/ мэдэхгүй ч юм уу эсвэл бас л гаднын үгийг хар муйхраар махчлан буулгаснаас болоод нэр үгэнд залгаж "хотхон", "гацуурхан" гэсэн "чихинү чимэг" болохооргүй уг цөөнгүй бий болгожээ. Тэгээд ер нь буруу юм явуургүй л байдаг юм байна. Жишээ нь, "Дюймовочка" гэдэг үгийг "Ямххан охин" гэж "оршуулсан" байна. Тэр үгийг нь та түргэхэн хэлээд үз л дээ. Гэтэл тэр чинь хүүхдийн үлгэрийн баатар шүү дээ.
Дашрамд хэлэхэд манай ахмад үеийн орчуулагчид Мюнхаузен гэдэг нэрийг Мянгуужин, Золушка гэдэг нэрийг Үнсгэлжин гэж маш сайхнаар монголчилж тэр нь аяндаа монгол хэлэнд хэвшсэн жишээ бий.
За, энэ бол миний өөрийн гаргаж байсан, зарим нэг хүн "Үгүй, ингээд хэлчихсэн байна шүү дээ. Даан ч дээ. Чи цааш нь хэлээч" гэсэн алдаа мадаг юм аа. Харин үүнээс хамаагүй нарийн ширийн зүйлийн тухайд гэвэл би манай алдартэй орчуупагч, Монгоп Улсын Соёпын Гавъяат зуггэлтэн П.Чойжил гуайн киноны орчуулгын талаар ярьсан зүйлээс ишлэмээр санагдаж байна. Чойжил гуай манай редакцид ирээд бидэнд ингэж ярьсан юм.
"Би "Ийгл" телевизэд таван жил хэртзй ажилласан юм. Залуучуудын англи хэлнээс орчуупсан юмыг редакторлаад сууж байсан. Тэдэнтэй хэдэн жил ажиллахад хэд хэдэн юм анхаармаар санагдаж байсан. Хамгийн түрүүнд "Орос, англи мэт өрнөдийн хэлэнд нэрших хандпага их байдаг, тэгвэл монгол хэлэнд үйлших их байдаг" гэж Г.Аким бичсэн байдаг юм. Энэ бол ер нь маш их анхаарвал зохих юм байдаг юм. Жишээ хэлье: "Би од харвалтаар төрсөн болохоор од харвалтаар буцна" гэж байна. Англи эхдээ "харвалтаар" л гэж байна л даа. Үүнийг "би од харвахад төрсөн болохоор од харвахад явна" гэж үйлших хэлбэрт оруулвал монголоор эвтэй болно. Энэнүүнийг тун их анхаарч боломжтой газар нь нэр үгийг үйл үг болгож орчуулж байвал их сайн.
Бас нэг жишээ: "Бекки Кохены тусламжтайгаар амжилтанд хүрнэ шүү" гэсэн байна. "Тусламжтайгаар" гэдэг үгийг үйлшүүлээд "Бекки Кохейнаар туслуулж байж амжилтанд хүрнэ шүү" гэвэл дээр.
Бас нэг кинонд "Өшиглөлт зэрэг аргыг би Кармад зааж өгсөн" гэж, "Өшиглөлт ... арга" гэхлээр их эвгүй. "Өшиглөх арга" гэвэл арай дээр юм. Иймэрхүү жишээ дурсаад байвал өчнөөн төчнөөн бий л дээ. Тун их анхаарч байгаарай энэ их чухал зүйл шүү - үйлших хандлага гэдэг.
Чой.Лувсанжав гуай хоёр-гурван зүйл анхааруулж хэлсэн байдаг.
Нэгд. Европ зүгийн ихэнх хэлэнд "Усанд мод хөвөгдэж явна", "Талх надад идэгдэв" гэхчилэн хэлдэг. Энэ нь тэр хэлний ёс юм. Монголоор бол "Усанд мод хөвж байна", "Би талх идэв" гэж л хэлнэ. Уг нь энүүнийг хүн бүхэн мэдмээр юм шиг санагддаг, гэтэл жинхэнэ хэрэг дээрээ, орчуулгаа хийгээд ирэх дээрээ зэрэг "Талх надад идээгдээд" болж өгдөггүй. Энэ их олон дайралддаг юм.

Миний үзэж байсан киноны орчуулганд "Ийсус үхлээс дахин амилагдсаныхаа дараа" гэж. Нөгөө "талх идэгдээд" ийм болж байна. Уг нь энэ нь "Ийсус үхлээс дахин амилсныхаа дараа" гэсэн утгатай байгаа юм.
Ер нь иймэрхүү юмыг хэвлэл мэдээллийн газар ажиллаж байгаа улс их бодож байх хэрэгтэй. Орчуулга хийж байхдаа орчуулга маань хүний чихэнд ямаршуу сонсогдохов гэж бодож байвал зохиио.
Миний үзэж байсан нэг кинонд "Хуладагда-даг-гүй эмэгтэй хүн байдаг юм шүү" гзж. Нэд шиг хзл муутай хүи байтугай нилээн сайн хурц хэлтэй нэвтрүүлэгч ч хэлж чадахгүй дээ, энэнийг - "Худал-даг-даг-гүй эмэгтэй хүн байдаг" ... Энэ чинь үнэндээ хэлэх аргагүй юм ...
Чой.Лувсанжав гуай хоёрдугаарт: "Олон тоо олширвол олиг муутай орчуулга" гэж хэлсэн юм. Тэгээд их гоё жишээ иш татсан байдаг юм. Монголоор "Нүдний нулимс. хацраа дагаад урсав" гэдэг үгийг орос юм уу энэтхэг-европын хэлэнд "Нүднүүдийн нулимснууд хацруудаа дагаад урсав" гэж хэлдэг. Энэ нь угаасаа тэр хэлний зүй тогтол юм. Гэтэл бид монголоор орчуулахдаа гадаад хэлэнд олон тоонд байгаа үгийг яг тэр хэвээр нь орчуулаад, яг үүн шиг аятай "нулимснуудыг хацруудыг дагаад" урсаад байна. Энэ яах аргагүй, ер нь энэ олон тоо илүү хэлдэг бүр давагдахаа байгаад байна. Миний үзэж байсан кинонд, жишээ нь, "бүгдээрээ олон машинууд" гэсэн байсан. "Бүгдээрээ" гэчихээд, "олон" гэчихээд дараа нь "машинууд" гэх хэрэг байхгүй л дээ. Тоо заасан үг байвал олны нөхцөл хэрэглэх шаардлагагүй. "Олон машин" гээд л болно. "Бүлэг танхай этгээдүүд" гэж байна. Нэгэнт "бүлэг" гэсэн болохоор "этгээдүүд" гэх хэрэггүй. "Бүлэг танхай этгээд" гээд л болно. Бас нэг газар "Ихэнх цэцэгнүүдийг зөнд нь хаячихсан, аяндаа л ургадаг юм. Харин сарнайнуудыг арчлахгүй бол тун болохгүй". Энд "Ихэнх цэцэгнүүдийг" гэх хэрэг байхгүй, - "Ихэнх цэцэг" п гэхэд болно, "сарнайнууд" гэх хэрэг байхгүй - "сарнай" гээд л болно.
"Охин" - "охид" гэхэд олон тоо, "түшмэл" - "түшмэд" гэхэд олон тоо, "ноён" - "ноёд" гэхэд олон тоо. Гэтэл "охидууд", "түшмэдүүд", "ноёдууд" гэж давхар хэрэглээд болохгүй юм. Ялангуяа "охидууд" гэж их дайралдаж байна. Миний ажигласнаар орос, англи хэлэнд үгүйсгэх хэлбэр их юм. Монгол хэлэнд бол батлах хэлбэр нь арай түлхүү байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор, баталснаар орчуулж байвал зүгээр юм. "Тэр номнууд миний ой ухаанаас гардаггүй юм" гэж. Энд гардаггүй гэж үгүйсгэл хэрэглэсэн байна. Үүнийг "Тэр номууд миний ой ухаанд хадагдаж үлдсэн юм" гэж баталснаар бичвэл арай дээр шиг санагдаад байна.
"Би хадгаламжиндаа мөнгө хийлгүй өнгөрсөн долоо хоног байгаагүй" гэсэн байна. Энд хоёр давхар угүйсгэсэн байна. "Би долоо хоног болгон хадгаламжиндаа мөнгө хийдэг байсан" гээд баталснаар орчуулвал арай ойлгомжтой болох юм уу.
Нэг орчуулганд: "Би охид авахдаа ярилцлага хийлгүйгээр ямар ч өөгүй тодорхойлолтгүйгээр авахгүй гэж танд бичсэн" гэсэн байна. "Хийхгүйгээр", "өөгүй", "тодорхойлолтгүйгээр", "авахгүй" гээд ийм дөрвөн үгүйсгэсэн үг байж байна. Англи эх нь ийм байна л даа. Тэрнийг нь яг тэр чигээр нь буулгачихаар эвгүй болоод байна. Үүнийг жишээ нь, үг үсгийн найрлагыг нь засахын тулд: "Бид охид авахдаа заавал ярилцлага хийж, ямар ч өө сэвгүй тодорхойлолт авч шийддэг гэж танд бичсэн" гэвэл дээр юм.
За бас орчуулахдаа англи үг өгүүлбэрийн дэс дарааг яг буулгачихлаар эвгүй болох юм. "Фрэд, өрөө байхгүй гэнээ" гэж. Үүнийг "Өрөө байхгүй гэнээ, Фрэд ээ" гэж "Фрэд"-ийг сүүлд нь оруулөал эвтэйхэн болох юм шиг санагдаж байсан.
Түүнээс гадна миний ажигласнаар бие биенийхээ нэрийг нь их дууддаг бололтой юм. Ам ангайх болгондоо "Фрэд ээ, тэр ээ, энэ ээ" гээд. Түүнийг нь заавал бүгдээрэнг нь оруулах хэрэггүй л дээ. Монгол хүн бие биеэ нэрээр нь дуудаад байх нь нилээн цөөхөн байдаг. Тэгэхдээ заримдаа бас учир бий. "Мисс", "миссис" гэдэг хүндэтгэх аястай үгийг бол бараг хэвээр нь хэрэглэсэн нь дээр. Монгол хэлэнд англи оросыг бодвол биеийн төлөөний нэр хэрэглэх нь харьцангуй цөөн байдаг. Нэг орчуулганд: "Тэднийг хурдан хооллохгүй бол болохгүй. Тэд өлсөөд юу ярьж байгаагаа ч мэдэхээ больсон байна" гэжээ. Энд "тэд" гэдэг их эвгүй болж. Яагаад гэвэл хоёр эмэгтэй дэргэдээ байгаа улсыг "тэд" гэж яриад байгаа юм л даа. Ядахдаа "эд" гэж хэлбэл зүгээр юм уу.
Би тэнд дан уран сайхны кино үзэж байсан. Ажиглаад байхад англи хэлэнд өвөрмөц хэлц их элбэг юм шиг байдаг. Ер нь монгол, орос хэлнээс ч илүү байх. /Г.Акимын тэр нэг "Англи өвөрмөц хэлцийн толь" гэж зузаан ном бий шүү дээ/. Гэтэл орчуулганд нь өвөрмөц хэлц цөөхөн дайралддаг. Өвөрмөц хэлцийг нь зүгээр энгийн хэллэг болгоод мөлийлгөөд хаячих явдал их байна. Уг нь ввөрмөц хэлц олон байвал уран сайхан болно. Өвөрмөц хэлцийг өвөрмөц хэлцээр нь орчуулж чаддаггүй юм аа гэхэд өөр боломжтой газар аль болохоор монгол өвөрмөц хэлцээ хэрэглэж байхыг хичээх хэрэгтэй. Энд жишзэ нь: "Тэр жинхэнэ зангаа харуулсан" гэсэн уг байх юм. Уг нь утгаар нь: "Ёстой зэс нь цухуйж байх шиг" гзж орчуулмаар юм байна лээ. Бас нэг газар: "Би хөлөө жаахан тэнийлгэмээр байна" гэж. Монголоор "Хөлийнхөө чилээг гаргамаар байна" гэж хэлдэг. "Ёстой доо, хоосон юм хөөлгөөд .." гэснийг монголоор "чулуу хөөлгөөд..." гэвэл зүгээр. Иймэрхүү маягаар өвөрмөц хэлцийг аль болох олон хэрэглэж, ер нь урлахыг хичээх хэрэгтэй.
Орчуулгад үгийн оноолт маш чухал. "Археологчид ухалт хийсэн" гэсэн байв. Гэтэл археологчид ухалт хийнэ гэж хэлэхгүй л дээ. “Малталт" л хийнэ гэж хэлнэ. Уг нь "малтаж шинжлэх" гэвэл илүү онох юм байгаа юм. "Аавд худлаа хэлж зүрхийг нь эмтэлсэн шүү дээ" гэсэн орчуулга байх жишээтэй. Англиараа үнэхээр л "зүрх" гэж байна л даа. Гэтэл монгол хүн "зүрх эмтэлнэ" гэж хэлэхгүй "элэг эмтэлнэ" гэж хэлнэ. "Мото спорт бол шийдэмгий байдал шаарддаг спорт" гэж бас л үгчилсэн байна. Энд буруу юм байхгүй. Гэхдзэ "Мотоспорт бол эрэмгий зориг шаарддаг спорт", эсвэл "эрэмгий зоригтны спорт" гэвэл илүү зохимжтой байж.
Бас үгийг хэн хэлж байгааг нь бодолцож өнгө аясыг нь тааруулах хэрэгтэй юм. Нэг орчуулганд: "Хуримын өмнөх үймээн самуунаас" гэсэн байна. Энд хуримын өмнөх "үймээн" ч яахав "үймээн" биз, харин "самуун" гэдэг нь тун эвгүй болгосон байна. Хуримын самуун гэж юу байхав дээ. Үгийн өнгө аяс нь таарсангүй. "Хуримын хөл үймээн" гэвэл дээр юмсанж. Нэг кинонд нэг жаахан бүдүүлэг, тэнэмэл, цыган маягтай эр хэлж байгаа юм: "Эмэгтэйчүүдээ хамгаалах шаардлагатай болсон" гэж байгаа юм. Тэр хэлж байгаа хүн нь яавч “шаардлагатай болсон” гэж хэлэхээргүй хүн л дээ. Ийм үг тэр хүний аманд эвгүй. Энэнийг "эмэгтэйчүүдээ хамгаалах хэрэгтэй болсон" гэсэн бол арай дээр. Үүнд яг уггыг нь дагуулаад "эмэгтэйчүүд" гэхийн оронд "ээж эхнэр хоёроо" гэсэн бол бас болох байж. Бас нэг эмгэн - уг нь хэрэндээ боловсролтой хүн юм - нэг өвчтэй хүүхдийн тухай: "Наад хүүхдийн чинь ханиад бүр үгдэрчихжээ. Одоохон арга хэмжээ авахгүй бол юу болохыг хэн ч мэдэхгүй" гэж байна. Энэ "арга хэмжээ" гэдэг бас л таарсангүй. "Одоохон аргалахгүй бол..." гэсэн бол дээр байж. Нэг хүн хадам ээждээ хэлж байгаа юм: "Найзууд байя л даа, ээж ээ" гэж. Ээждээ хандаад "найзууд байя л даа" гэсэн үг их эвгүй болсон байгаа биз дээ, тийм үү? Уг нь "эвтэй бая л даа, ээж ээ" гэсэн бол болох байж.

"Өчигдөр толгой минь маш их хүчтэй өвдсөн" гэж. Монгол хүн "толгой хүчтэй өвдлөө" гэж хэлэхгүй. "Толгой их өвдсөн гээд" л болоо ... "Өөдөөс чинь буудаж эхлэвэл автоматаар зугатна биз дээ" гэсэн орчуулга тааралдаж байсан. "Өөрийн эрхгуй зугатна биз дээ" гэсэн уг байх л даа.
Ер нь залуучууд монгол хэлээ муу мэддэг байдал ажиглагдаж байна. Утгын алдаа гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. "Хэлний мэдлэгээс гадна ерөнхий мэдлэг хэрэгтэй" гэж үглэдэг байсан.
Би нэг кино редакторлаж байсан чинь: "Аврам Линкольн боолчуудыг устгасан" гэсэн үг дайралдсан. Энэ чинь юу гэсэн үг вэ? гээд би жаахан гайхлаа. Уг нь Линкольн боолчуудыг устгаагүй, боолчлолыг устгасан байх учиртай л даа ... Орчуулсан хүн нь ийм наад захын юм мэдэхгүй байна шүү дээ. Гадаад хэлийг мэднэ гэж бардаж болохгүй.
Орчуулгын онолын талаар жаахан мэдлэгтэй байвал зүгээр юм. Г.Акимын "Орчуулгын санг уудлахад" гэж ном байдаг. Бас орчуулга зүйн мэдлэгтэй болохыг хичээх хэрэгтэй. Ц.Сүхбаатарын бичсэн "Найруулга зүй" гэж жижигхэн ном бий. Их хөөрхөн жишээтэй, ойлгомжтой сайхан ном бий. П.Чойжил гуай ингэж хэлээд: "За юу гэдэгсэн билээ дээ, анхааран сонссонд баярлалаа. Би та нарын цагийг баахан дэмий ярьж үймүүллээ дээ" гэж хэлээд үгээ төгсгөсөн юм аа. Үүний дараа бид мэдэхгүй юмаа асууж П.Чойжил гуай хариулсан юм.
Ерөнхийд нь аваад үзэх юм бол зөвхөн киноны орчуулганд гарч байгаа алдаа биш манай нийт орчуулгын л алдаанууд юм гэдэг нь бэлхнээ ойлгогдоно. Гагцхүү олны нүдэнд илүү өртөж байгаа учраас л илүү содон харагдаж байгаа хэрэг биз ээ.
Үүнтэй холбогдуулан хэлэхэд орчуулагчдын үе үеийн хоорондох багш шавийн барилдлагаа гэх юм уу залгамж чанар зарим нэг талаар алдагджээ. Энэнээс болоод залуу орчуулагчид өмнөх үеийнхээ алдааг ахин дахин давтах явдал гарч байна.
Түүнээс гадна хэлж шүүмжлэх хүн алга. Тийм болохоор орчуулга хийж байгаа зарим хүн шал буруу орчуулж байгаагаа мэдэхгүй "цохиж" явна шүү дээ.
Энэ тухай бодож байтал мөрөөдөхөд мөнгө хэрэггүй гэдэг шиг надад нэг мйм санаа төрлөө. Урьд орчуулагчид Б.Ринчен гуай гэсэн нэг сайхан лавлахтай байсан гэдэг. Ярвигтайхан үг тааралдахад шууд Ринчен гуай руу утасдаад л асуухад дор нь хэлээд өгдөг байжээ. Тэгвэл одоо орчуулагчийн лавлах гэсэн дугаар нээж болох юм шүү дээ. Тийм лавлах бий болгосон хүн бол ёстой ямар ч кино орчуулснаас хавьгүй их мөнгө олох боломж байна гэж санагдах юм аа.
Одоо киноны сайн муу маш олон орчуулга гарч байна. "Тоо чанарт шилждэг” диалектикийн хууль бий. Энэ хууль орчуулгын тухайд ч батлагдах нь дамжигтүй.
Ер нь замбараагүй хавтгайрч ирсэн юм эргээд хумигдаж цэгцтэй болдог жамтай болохоор монгол хэлнийхээ зүй тогтлыг эвдэн хамаа намаагүй ярьж бичдэг энэ явдал яваандаа хумигдаж юм юм эвэндээ орох нь гарцаагүй юм аа. Ажиглаад байхад тийм ч чиг хандлагатай болж байна.

Read more »

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.