Monday, November 9, 2009

Тэгш хучилттай замаар явж байгаа автомашин ч тэр, огт замгүй газраар явж байгаа автомашин ч тэр, бүр цэргийн хэрэглээний автомашин ч тэр үргэлж дугуй хагарах асуудалтай байдаг. Цэргийн хэрэглээний автомашиныг дайсны довтолгоонд өртөх үед хуяг дуулгаар хамгаалж болдог ч, дугуй хагарвал хөдөлж чадахгүйд хүрдэг.

Гэтэл Америкын Уэсконсиний Их сургуулийн Resilient Technologies эрдэмтэдийн баг өнгөрсөн сарын сүүлчээр хийлдэггүй дугуйг зохион бүтээж дугуй хагарах асуудалгүй боллоо гэж мэдэгдсэн байна.
Энэ эрдэм шинжилгээний баг нь Америкын Батлан Хамгаалах Яамнаас 4 жилийн хугацаатай 180 000 ам.долларын дэмжлэг авч шаргуу ажиллаж байсны үр дүнд цохилт болоод доргилтыг сайн шингээдэг, автомашины хийлдэггүй дугуй бүтээлээ гэж мэдэгджээ. Энэ удаад нээсэн дугуй нь замд хүрсэн тал нь хээ бүхий хаймар бөгөөд уг гадраас дугуйн гол төмөр хүртэл зайг 6 өнцөгт зөгийн үүр хэлбэртэй тусгай пластикаар дүүргэсэн хэлбэртэйгээр бүтээгджээ. Уг хийлдэггүй дугуйгаа Америкын цэргийн хэрэглээний ачааны автомашинд угсран шалгаж туршсан байна. Хийлдэггүй дугуйг угсарсан ачааны автомашин хучмал замгүй газраар 100км–ээс дээш хурдан давхиж үзэхэд ямар нэгэн асуудал гарсангүй учир амжилт олжээ.

Хийлдэггүй дугуй бүтээсэн нь энэ удаагийнх анхных биш юм байна. 2005 онд автомашины дугуй үйлдвэрлэгч Мешилин компани хийлдэггүй дугуй Tweel-ийг танилцуулж байсан билээ. Tweel нь гол төмөр болон гадна талын хээ бүхий хаймар гадаргууг уян хатан чанартай тусгай пластик дугуй нумаар холбогдсон байдалтай хийгдсэн байв. Гэвч туршилтын явцад чимээ шуугиан болон халалт их байсан учраас худалдаанд гарч чадаагүй юм. Харин Resilient Technologies судалгааны баг нь зөгийн үүрний бүтцээр автомашины тэвшинд үүсэх доргилтыг ханатал нь задрахаар хийсэн бөгөөд дугуйны халалт болон чимээ шуугианыг огцом багасгаснаар амжилт оллоо гэж мэдэгджээ. Энэхүү хийлдэггүй дугуйг сарны хайгуулд ч ашиглаж болно. Амеркийн сансарын нислэгийн NASA-аас өнгөрсөн 4 сард дугуй үйлдвэрлэгч нэгэн компанид хийсэн хийлдэггүй дугуйг сарны хайгуул хийхдээ ашигласан гэж баталж байна. Энэ дугуй нь төгөлдөр хуурын утсаар нэхсэн юм шиг байдлаар хийгдсэн ажээ. Энгийн автомашинд хийвэл яг тохирох боловч сарны хайгуулын машинд дугуйг хийвэл 30кg хэмжээний ачаа болох бөгөөд өөр асуудал байхгүй юм.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.