Friday, November 6, 2009

өөртөө өгөх зөвөлгөө


"Миний хань бурхан шиг хүн дээ" гэж эхнэрээсээ магтаал сонсож явдаг эрчүүд хэр олон байдаг бол оо. Мэдээж тэр гэр бүл аз жаргалтай байдаг гэж төсөөлөгдөж байна. Харин та жаахан бүтэлгүйтээд аль эсвэл эхнэртээ сэтгэлээ бүрэн нээж чадахгүй байгаа бол яаах вэ?. Миний бодлоор бол.

Түүнийхээ цорын ганц эвээн тэтгэгч нь байх хэрэгтэй. Та шинэ жил, эмэгтэйчүүдийн баяр, түүнийхээ төрсөн өдрөөр мэдээж бэлэг авч өгдөг л биз. Гэхдээ заримдаа ямар ч шалтгаангүйгээр баяр ёслолын бус үеэр бэлэг эсвэл цэцэг бариад өмнө нь зогсож байвал яаасан юм. Заавал баглаа сарнай, үнэт зүйлс биш ганц цэцэг, эсвэл ажилд нь хэрэгтэй жоохон юмыг хайрынхаа үгтэй хамт өгвөл гэж.

Жимсэнд дургүй эмэгтэй гэж хаана ч байхгүй. Тиймээс ганц ч гэсэн жимс бариад очвол хүүхэд шиг баярлаж танд эрхлэх болно. Түүнд бэлэгний том жижиг огтхон ч хамаагүй харин ч таны хайранд улам итгэж, сэтгэл дотроо өөрийг нь тээж явдагт баярлаж талархана. Заримдаа хамаг мөнгөө шавхаад ч хамаагүй бусад хүүхнүүдийн моодлож байгаа, түүнийхээ шохоорхоод байгаа хувцасыг аваад өгчих. Өдөр тутмынхаа ажлын талаар хаяа түүндээ ярьж сонирхуулж байх хэрэгтэй.

Ямар нэг таагүй зүйл гарвал заавал хуваалцан ярилцаж үгийг сонсож байвал хайрт чинь улам чамд итгэх болно.Энгийн үед гэртээ гэрийнхээ хувцасыг өмсөөд л телевизор үзээд суучихдаг эсвэл найз нөхөд гэсээр орой ирдэг удаа олон байдаг хэдий ч унтахаас өмнө түүнийгээ өвөр дээрээ суулгаад яг жаахан хүүхэд шиг цээжиндээ нааж тэвэрээд үнсэж түүнийхээ нүд уруул сайхан бүхнийг нь өхөөрдөж магт. Тэр нисэх дөхөхийг хараарай. Хайртай бүсгүйгээ үргэлж анхаарлынхаа төвд байлга.

Хооллох, юм ярихдаа ч гэсэн. Өглөө бүр юу өмсөж байна, үс зүсээ хэрхэн янзлаж байгааг нь хар. Магадгүй таны халамж дутсанаас болж тэр гэрлэж байсан үеийнх шигээ байж чадахгүй болсон ч юм билүү. Тэгэхээр та түүнийгээ яг л тэр үеийнх, гэрлээгүй гэр бүлийн амьдралд нухлагдаагүй байсан хэвээр нь хадгалахыг хичээ. Тэр ч гэсэн үүнийг маш их хүсдэг. Үгэн дундаа "ингээд хувцасчихвал миний хайрт залуусын нүдийг унагах байх даа", "хамаг гоо сайхан нь тэр нь дээ энэ нь дээ байдаг " гэх зэргээр магтаж урамшуул.

Хайрт чинь санаа алдаж байвал та түүнд хэрэгтэй байнаа л гэсэн үг. Түүнийхээ анхаарлыг өөр сайхан зүйлд хандуулж тайвшруулж байх хэрэгтэй. За За би ч тэгээд Ямар нэг их лаг ч биш. Нэг иймэрхүү зөвлөмж өрөөлд өгөхөөсөө өөрдөө өгөөд сууж байна. Өчигдөр, өнөөдөр өглөө бага зэрэг проблем үүсээд бид хоёр бага зэрэг энэ тэр гээд л.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.