Thursday, November 5, 2009

Хэт ягаан туяаг ямар өнгө сайн халхалдаг бэ?

Зуны хурц наранд хэт ягаан туяанаас аврагдах шинэ боломжийг Испанийн Католонийн политехникийн их сургуулийн эрдэмтэд нээжээ. Хорт туяаны нэг хэсгийг даавуу шүүдэг гэдгийг эрдэмтэд мэдэх ч тухай материалын өнгө энэ үйл явцад нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй байдаг байсан аж.

Ассеньсон Ривийн удирдсан судалгааны бүлгийн олж тогтоосноор цэнхэр өнгийн даавууны хэт ягаан туяанаас хамгаалах түвшин улаан ба шар өнгөтэйг бодвол өндөр гэнэ. Хөвөн даавууны янз бүрийн өнгөтэй загварыг туршилтад хэрэглсэн байна. Цэнхэр өнгө хорт туяаны шилдэг хамгаалагч бол, хамгийн муу шүүдэг нь шар өнгө. Мөн бараан өнгөтэй болон нэлээд нягт будалттай даавуу хэт ягаан туяаг шингээх, “сорох” чадвар илүүтэй байдаг аж.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.