Thursday, November 5, 2009

Та бүхний амжилт бол спорт сонирхогч хүн бүрийн ялалт бөгөөд Монгол түмний маань үнэт баялаг юм

Монгол Улсын Ерөнхийлөгч спортод өндөр амжилт гаргасан тамирчдад төрийн шагнал гардууллаа. Тэрбээр тамирчдад хандаж хэлэхдээ “Монгол түмнийхээ баярын магнайг тэнийлгэсэн спортын амжилтуудын буухиаг өртөөлөн чөлөөт бөхийнхөн маань Дани Улсын Хернинг хотод зохиогдсон чөлөөт бөхийн 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Орон орны шилдэг тамирчидтай авхаалж самбаа, хүч чадлаа сорьсон монголын тамирчдаас, Үндэсний шигшээ багийн тамирчин Очирбатын Бурмаа мөнгөн медаль, Бадрахын Одончимэг хүрэл медаль хүртжээ. Энэ амжилтаараа манай бүсгүйчүүд чөлөөт бөхийн түүхэнд шинэ өнгө төрх нэмж чадлаа.

Монголын сонсголын бэрхшээлтэй тамирчид, багш дасгалжуулагчид ч бас дэлхийд дуурсагдах амжилтын эзэд болсоор байна. О.Насанбурмаа, Т.Сүхбаатар, Д.Очирбадрал, Б.Мөнх-Оргил, Б.Наваанжамц, М.Ганбат, Ш.Батбаатар, Б.Отгонбаяр нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье! Та бүхний хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээр олж авсан спортын энэхүү амжилт бол спорт сонирхогч хүн бүрийн ялалт бөгөөд Монгол түмний маань үнэт баялаг юм. Та бүхэнд спортын улам илүү амжилт хүсч амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Улам өндөр амжилтанд хүрч Монгол түмнээ баярлуулж явахын ерөөлийг дэвшүүлье!гэлээ.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.