Thursday, November 5, 2009

Рунид сэлгээ огт таалагдсангүй

Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хэсгийн тоглолтонд Манчестер Юнайтед Туркт зочлон, Бешикташийг хожсон. Энэ тоглолтын 2-р хагас эхлээд удаагүй байхад Сэр Алекс Фергюсон довтлогч Уэйн Рунигээ сэлгээнд суулгасан юм. Харин энэ сэлгээ Рунид огт таалагдсангүй,

суусныхаа дараа пүүзээ тайлан газар савж байгаа харагдсан. Дасгалжуулагчийнхаа шийдвэрийг, тэр тусмаа Алекс Фергюсоны шийдвэрийг хүндэтгээгүй зөрүүдэлсэн тоглогчид сайнаа үздэггүй тал бий. Рууд ван Нистелрой Манчестер Юнайтедэд хэчнээн амжилттай тоглож байсан ч Фергюсонтой зөрчилдөөд багаа орхиж байсан. Дэвид Бекхэмийн ч, Криштиану Роналдугийн ч МЮ-с явах болсон шалтгаан нь Фергюсонтой холбоотой. Рунигийн шөнийн тоглолтын дараа гаргасан реакцаас болоод МЮ-ийн фэнүүд түүнийг МЮ-с явах юм биш байгаа хэмээн түгшиж эхэлсэн байна.
Гэхдээ Фергюсон түүний энэ байдлын огт тоохгүй байгаа юм байх. Руни шигшээ багтайгаа 2 ч тоглолт ойрхон хийсэн, Тоттенхэмийн талбайд хүн дутуу тоглоход талбайд бүтэн байсан, энэ амралтын өдрөөр Манчестер Сититэй чухал тоглолт хийнэ зэрэг шалтгаанаар Руниг амраасан. “Руни талбайгаас сэлгээгээр гарахыг ерөөсөө хүсдэггүй, тэр бүх л энерги, хүч чадлаараа 90 минутын турш тоглохыг хүсдэг” гэж Фергюсон хэлжээ. Тэрээр Рунигийн үйлдлийг хөлбөмбөг тоглох их хүсэл, тэмцэх чанартай нь холбон тайлбарласан байна.
SCREW-ROO-SPLASH Фергюсон мөн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдээс лазерийн гэрэл тусгаж байсан, үүнийг зогсоосон цагдаагийн ажилтнуудад талархал илэрхийлжээ. Мөн Туркийн фэнүүдийн дуу чимээг өмнө нь сонсож байгаагүй хамгийн их чанга дуу чимээ гээд, бүхэл тоглолтын турш огт зогсолтгүй хашхирч байсан гэжээ.
Мөн МЮ-ийн шинэ цэрэг А. Валенсигийн хувьд энэ тоглолт Аваргуудын лигийн дебют нь байсан бөгөөд 17 сая фунтийн үнэтэй түүний тоглолтыг Фергюсон нэлээн магтсан байна.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.