Thursday, November 5, 2009

Хөл бөмбөгийн хорхойтнуудад

Хөл бөмбөгийг бөөрөнхий гадаргуутай зүйлийг хөлөөрөө өшиглөн эсрэг багийнхаа хаалганд оруулж оноо авдаг спорт гэж хамгийн энгийнээр тодорхойлж болно. Та энэ спортод хэр хорхойтой вэ? Хөл бөмбөг үзэхийн тулд хайртай эхнэрийнхээ хийсэн амтат хоолноос татгалзаж, саад болохгүй байхыг гуйдаг ”донтой” эрчүүдийн нэг үү, эсвэл бөмбөгөө өөрөө өшиглөчихөөд араас нь гүйдэг тэнэг тоглоом гэж боддог эмэгтэйчүүдийн талд байдаг нэгэн үү? Ямартай ч танд дэлхийд сая, сая шүтэн бишрэгчтэй “хөлөөрөө бөмбөг наадуулдаг” агуу спортын тухай танилцуулъя.

Хөл бөмбөг эртний Хятад улсад анх үүсчээ
Хөл бөмбөг Европд үүссэн гэж ихэнх хүн боддог. Гэвч энэ спорт МЭӨ 476-МЭӨ 221 онд Хятад улсад анх үүсчээ. Санаачлагчид нь Хятадын цэргүүд байсан түүхтэй. Тэд өөрсдийнх нь зохиосон тоглоом хожим дэлхий дахинд алдаршиж, олон хүний сэтгэл зүрхийг булаасан, олон мянган шүтэн бишрэгтэй спорт болно гэж яахин таах билээ. Эрт үеийн хөл бөмбөг орчин үеийнхээс өөр байсан нь мэдээж. Хятадууд хувцсаа хооронд нь зангидаж бэхлээд 9.1 метр багана босгож, түүн рүүгээ арьсаар хийсэн бөөрөнхий зүйлийг өшиглөж оруулдаг байв. Тэд бас гоол оруулах хоёр төрлийн аргатай. Эхнийх нь эсрэг багийн хаалганд, хоёр дахь нь талбайн голд байрлах ганц хаалганд гоол оруулах юм. Тэд өөрсдийнхөө тоглоомыг “cuju” хэмээн нэрлэв. Энэ нь хятадаар “бөмбөг өшиглөх” гэсэн утгатай үг аж. Тухайн үед тоглолтын ямар ч дүрэм, журам байгаагүй бөгөөд Хан улсын үеэс л (МЭӨ 206- МЭ 220) дүрэмтэй болсон байна. Түүнээс хойш “бөмбөг өшиглөх тоглоом” хүмүүсийн дуртай наадгай болж, Япон, Солонгост түгжээ. Японд дэлгэрсэнийг нь “Айсмари” гэдэг байсан бөгөөд Хятад хөл бөмбөгөөс арай өөр. Багийн гишүүд дугариг болж зогсоод бөмбөгөө бие бие рүүгээ өшиглөнө. Тэгэхдээ газар унагах ёсгүй. Бөмбөгийг газарт унагасан баг хожигдоно. Харин Грек, Ромчууд хөлөөр бөмбөг наадуулах тоглоомыг 388-МЭӨ311 оны үед тоглож эхэлсэн байна. Энэ тоглоом нь одоогийн Америк хөл бөмбөгийн “загалмайлсан эцэг” гэгддэг. Мөн түүнчлэн “Greenland”-ын эскимосчууд ч хөл бөмбөг тоглодог байж. Тэгэхдээ газар дээр биш, мөсөн дээр тоглодог байсан юм. Тэд харин энэ тоглоомоо “аксактук” гэж нэрлэжээ. Ямар учиртай нэр гэдгийг нь мэдэхгүй ч мөсөн дээр хөл бөмбөг тоглоно гэдэг гайхалтай хэрэг шүү. Энэ мэтчилэн хөл бөмбөг дэлхий дахинд түгсээр өдгөө хөгжлийнхөө дээд цэгт хүрээд байна.
343 жил хөл бөмбөг тоглохыг хориглож байжээ
Сэргэн мандалтын үед Европын зарим оронд, ялангуяа Англид хөл бөмбөг тоглохыг эсэргүүцэж байжээ. Учир нь энэ тоглоомыг хэтэрхий бүдүүлэг, балмад толоом гэж зарим хүн дургүйцсэн байна. Англид гэхэд л хөл бөмбөгийг 1324-1667 он хүртэл 343 жил хориглосон байх юм. Олон нийтийн тоглоом наадмыг хүчээр, албадан болиулах нь хааны угсааныханд амаргүй байсан ч тэд хөл бөмбөг тоглохыг эрс эсэргүүцэж чадсан байна. Энэ тухай Английн Эдвард III хаан ард түмэндээ хэлэхдээ“ Хөл бөмбөгийг хориглох болсон гол шалтгаан нь хүмүүс бусад тоглоомыг умартаж, устахад хүргэхвий гэж болгоомжилсон явдал юм. Ялангуяа нум сумын урлагийг орхиж хэрхэвч болохгүй. Манай оронд дайн болж байна. Та бүхэн тулааны гол зэвсэг бөмбөг биш нум сум гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” гэж байжээ.

Хөл бөмбөгийн холбооны түүхээс

1850-иад оны сүүлчээр маш олон хөл бөмбөгийн клуб бий болов. Анхны хөл бөмбөгийн “Шеффилд” нэртэй клуб 1857 онд Англид байгуулагдаж байжээ. Үүсгэн байгуулагч нь Натанил Гресвик, Уиллиам Прест гэдэг хүмүүс байж. Уг клуб олон нийтийг өөртөө “дурлуулж ” эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч 1930 онд “FIFA” байгуулагдав.. FIFA гэдэг үгийн товчлолыг мэдэхгүй хүн бараг л үгүй биз. Гэсэн ч сэтгүүлч хүний үүргээ биелүүлэхийн тулд танд заавал хэлж өгөх хэрэгтэй болов уу. FIFA гэдэг нь “International Federation of Association Football” гэсэн үгийн товчлол ба орчуулбал “Олон улсын Хөл Бөмбөгийн Нэгдсэн Холбоо гэсэн үг юм. “FIFA” байгуулагдсанаасаа хойш нийт 208 орныг эгнээндээ багтаажээ. Тачаангуй, хүдэр эрс хүүхнүүдийг хөлбөмбөгт уруу татаж байна.
Хөл бөмбөг бол эрчүүдийн тоглоом. Харин сүүлийн үед хүүхнүүд тэдэнтэй нийлж суугаад хөл бөмбөг үзэх болсон нь хачирхалтай ч юм шиг. Гоо сайханд орж, дэлгүүр хэсэхийн оронд эр хүйстнүүдтэй нэгдэн “яг зөв, өшиглөөд өг” гэхчилэн өндөр дуугаар хашгирч, эмоцитой нь аргагүй үзнэ. Ийм байдалд бүсгүйчүүдийг хөл бөмбөгийн царайлаг, халуухан залуус хөтөлж байгаа нь нууц биш болжээ. Кака, Девид Бекхэм, Кристиано Рональдо зэрэг тачаангүй, хүдэр чийрэг эрчүүдэд хүүхнүүд харцаа унагаж, шүтэн биширч сууна. Тйимээс эрчүүдийн төдийгүй бүсгүйчүүдийн шүтээн болсон хөл бөмбөгийн мегастарыг танд танилцуулъя. Энэ бол мэдээж дайчин Кристиано Рональдо.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.