Thursday, November 5, 2009

Чави Фабрегастай хамт тоглохыг хүсэж байна


Барсагийн хагас хамгаалагч Чави Ернандес нутаг нэгт Ческ Фабрегасыг багтаа ирж, өөртэй нь мөр зэрэгцэн тоглоосой гэж хүсдэг тухайгаа хэлж байна. Фабрегас уг нь Барсагийн “бүтээгдэхүүн” бөгөөд хүүхдийн сургуулиар нь дамжиж, хөлбөмбөгчний гараагаа эхэлж байх үед нь авьяастны ангууч Арсен Венгер 2003 онд 16 настай байхад нь багтаа урвуулж байжээ.

29 настай Чави “Би түүнтэй хамт тоглохдоо дуртай байдаг. Шигшээ багт бид хамт тоглоход Ческ гайхалтай байдгийг би байнга хэлдэг.Биднийг хамт тоглож чадахгүй гэдэг олон хүн бий ч үүнийг үл харгалзан хамтдаа тоглохыг хүсэж байна. Фабрегасыг Барсадаа ирнэ гэдэгт итгэсээр байгаа. Түүнийг Барсагийн ирээдүй болгон төсөөлж байна” гэж хэлжээ.
Барса ер нь наймааны цонх бүрээр л Фабрегасыг авах талаар яриа гардаг бөгөөд тоглогч ч нэг их дургүйцээд байдаггүй. Гагцхүү Арсен Венгер багийн ахлагчаа тавиад туучихгүй нь мэдээж. Гэхдээ Фабрегас Арсеналыг орхивол очих баг нь Барса л болов уу.
Барсатай холбоотйо өөр нэгэн мэдээлэл хүргэхэд Боян Кркич болон Тьерри Анри нар 1-р багтайгаа хамт бэлтгэлд гараад байгаа гэнэ. Боян 8 сард Спортингтой хийсэн тоглолтонд гэмтэл аваад байсан бол Анри Ла Лигийн өмнөх тойрогт гэмтэл авч Аваргуудын лигийн Динамо Киевтэй хийсэн тоглолтыг өнжөөд байв.
Ла Лигийн аваргууд орон нутгийн цагаар Бямба гаригт, УБ-ын цагаар Ням гаригийн шөнө Ноу Камптаа Алмериа багтай тоглох бөгөөд энэ тоглолт Хятадын ССТВ-5 сувгаар гарах юм байна.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.