Sunday, February 28, 2010

Монголын Орон Байрны талаар миний бодол, Харин залуучууд та нар?

Бүгдэд нь Монголын нэг өдрийн мэнд. Өнөөдөр монголчууд бидний амьдрал үхдэг ч үгүй мөхдөг ч үгүй нэгэн хэвийн гаж сонин циклээр явсаар л, үргэлжилсээр л... Залуучуудын хувьд ХЭЗЭЭ? гэдэг үг цээжинд нь зоогдоостой байсаар л... Миний өгүүлэх гээд байгаа гол зүйл бол мэдээж Монголдоо сайхан амьдрахын тулд ядаж өөрийн гэсэн орон байртай, эрүүл тайван орчинд тогтсон ажлаа хийгээд энх тунх л амьдрах тухай сэдвээр ярих гэсэн юм. Ийм зүйлийг биелүүлж амьдрахын тулд бид яах ёстой вэ? Жишээ нь Барилгын нэг компани 1мкв 1200-1300$.

Жирийн нэг над мэтийн залуучууд Сарын 400-500 мянган төг цалинтай байдаг, тогтсон ажлаа хийгээд авсан цалингаараа байр авна гэдэг нь минийхээр ямар ч тэнэг эдийн засагч бодсон боломжгүй байгаа гэдэг нь тов тодорхой байсаар байхад энэ мэт байдал үргэлжилсээр л... тэгээд залуучууд бид яах вэ, томоохон албан газар байгууллагууд ажилчиддаа байр өгнө гэх мэт байх боловч энэ санаа нь бас л бүрэн утгаараа төгс хэрэгжиж байна гэж би лав хэлэхгүй. Бас нэгэн жишээ тэнэг боловч даанч харамсалтай нь үнэн: -Дорж гэж залуу нэгэн томоохон албан газарт хамаг залуу нас бие сэтгэлээ зориулан ажиллаж байж сая л нэг насны эцэст байрны түлхүүр атгаж насыг барав. Бид нэг иймэрхүү дүр төрхтэй амьдарцгааж байна, дээр нь тэр эрүүл орчинг яриад ч хэрэггүй биздээ. Бидэнд тэгэхээр одоо юу хэрэгтэй байна гэхээр ерөөсөө л төрийн бодлого, за төрийн гэхээ больё тэнэг бөгөөд бүтэхгүй сонсогдож байна Монгол Улсын Орон байрны Бодлого хэрэгтэй байна. Яахав гэхээр ерөөсөө бусад хөгжиж буй орнуудаас жишээ авъя л даа, яадгийн хятад сайн хуулж байна муудсан юм алга биднээс л дээр байна. Биднээс бусад нь залуу сайхан үедээ байр орон, машин тэрэг, эд хогшил гээд юу л байна бүх юм зээлийн системтэй байхад бид яагаад ийм ядуу зүдүү, бохир заваан амьдраад байгаан бэ? Ийм амьдралыг ямарч боловсролтой залуу хүн хүсэхгүй гэдэг нь мэдээж шүү дээ боломж л олдвол энэ Утаанбаатар гэдэг нэртэй аквариумаас зугтмаар л байгаа, нуулгүй хэлэхэд зүгээр л шууд үнэн, эх оронч сэтгэлгээ гэдэг юм байхгүй устаж байна гэж хэлэхэд бараг хэлсдэхгүй байхаа. Монгол Улс тэгээд Бид хөгжсөн үү гэвэл би үгүй гэж хэлнэ. Зүгээр нэг энгийн жишээ: Бид хэдхээн жилийн өмнө Оросуудыг гар утас баридаггүй гэж шоолон инээлддэг байсан байх харин бид өөрсдөдөө Солонгос, Хятадын утас бариад л гадаадын хөрөнгө оруулалттай гадаад оператор хэрэглээд хамаг мөнгөө гадагш нь сэгсрүүлээд л явж байгаа, 10 жил явсан хуучин машинаар Утаанбаатар хотын нарийхан хэдэн барзгар зам өдөржингөө бөглөөтэй бид Яаг үнэндээ ийм л байна. Харин Орос ах нар бол тэгж сэгсрүүлэх хүмүүс биш ядаж л үндэсний оператороо хэрэглэж дотоодын эдийн засгаа тогтвортой байлгаж байгаа хүмүүс. За залуучуудаа уучлаарай үнэн үг цээжнээс урсан гарсаар зогссонгүй баахан халуурчихлаа. Бид өнөөдөр ядаж байртай болохын тулд хийх юм байнаа, улсаа ч гэсэн хөгжүүлж болох юм. Төр засаг нь хийхгүй бол яадаж Төмөр зам ч юмуу ИНЕГ гэх мэт Монголын томоохон байгууллага ажилчидынхаа нийгмийн асуудлыг зээлийн хэлбэрт оруулан шийдэж энэ гацаад байгаа барилгын салбарын хүнд арааг эргүүлээд эхлүүлчихэж болохгүй гэж? Дорж ч бай хэн ч бай байгууллагадаа ажилтай байна гэдэг нь амьдралтай байх баталгаа нь байх ёсгүй гэж? Тухайн хүн ийм байдалтай байр оронтой аз жаргалтай байхад өөрийн амьдралын баталгаа болсон ажилдаа сэтгэлээсээ хандахгүй гэж үү? Зээл гэхээр мэдээж мөнгө санхүү яригдана өнөөдөр залуучууд бид нарт ууцны махны 70.000, Хайр сэтгэлгүй суусны 500мянга яс юман дээр ямарч хэрэггүй байна шүүдээ... За тэгээд уужуухан шиг сэтгэж ухаантайхан л амьдармаар байна. Миний бичсэн зүйлс их жоохоон уншаарай залуусаа ердөө А4 ийн нэг нүүр...

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.