Thursday, February 11, 2010

ZIP КОДЫН ТУХАЙ

Шуудангийн Нэгдсэн код

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх”, “Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх”, “Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох” зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 06-р сарын 29-ний өдрийн 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код”-ыг баталлаа.

Шуудангийн нэгдсэн код нь дараах асуудлуудыг шийдвэрлэснээрээ урьд хэрэглэгдэж байсан шуудангийн кодоос давуу талтай юм. Үүнд:

*
Хотын захирагчийн албанаас гаргасан хаягийн журмыг алдагдуулахгүй байх
*
Хотын хэтийн төлөвлөлтөөр цаашид гарах өөрчлөлтүүдэд өртөж, тухайн хаягийн хэсгийн код хөдлөхгүй байх
*
Монгол улсын засаг захиргааны кодтой уялдуулах
*

Монгол улсын засаг захиргааны хуваарь өөрчлөгдөхөд хөдөлгөөн орохгүй буюу өөрчлөхөд хялбар өөрөөр хэлбэл кодын зохицуулалт хийх нөөцтэй байх
*
Хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байх
*
Тухайн хаягийн хэсгийн газар зүйн байршлыг тодорхой хэмжээгээр тодорхойлох боломжтой байх.

Шуудангийн илгээмжийн хаягт эзний хаягийг үсгээр бичдэг боловч бүсчлэлийн кодыг хэрэглэснээр:

* Хаягаа алдаатай бичсэн байсан ч кодоо зөв бичсэн тохиолодолд таны шуудангийн илгээмж төөрөхгүй

* Шуудангийн ялгалтын ажиллагаанд нэвтэрсэн технологи учраас цаг алдахгүй хурдан хугацаанд хүргэх боломжийг бүрдүүлэх
* Иргэний бүртгэл мэдээлэл, нийгмийн даатгал, татвар болон банкны үйлчилгээг авахад хаягаа зөв тодорхойлсноор ямар нэгэн будлииангүйгээр үйчлүүлэх зэрэг давуу талтай.

Бүсчлэлийн нэгдсэн код нь 5 оронтой байх ба дараах форматтай байна:

Жишээ:

13010 гэсэн кодыг
Угтвар код А – 1- Улаанбаатар хот
Эхний 2 орон АВ1 - 3- Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг
Сүүлийн 4 орон В1В2В3В4 - 3010- Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хаягийн бүс болох Бага хуралдай

21011 гэсэн кодыг
Угтвар код А - 2 - Зүүн бүс
Эхний 2 орон АВ1 - 21- Зүүн бүс, Дорнод аймаг
Сүүлйин 4 орон 1В2В3В4 - 1010- Дорнод аймгийн зүүн зах, Халх гол сум
Сүүлйин 4 орон 1В2В3В4 - 1011- Халх гол сумын зүүн зах, Сүмбэр баг г.м

Шуудангийн нэгдсэн кодын 1-р орон нь засаг захиргааны нэгжийн кодын эхний 1-р орон бөгөөд засаг захиргааны нэгжийн кодын эхний 1-р орныг Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан Монгол улсын нийт 4 бүсэд хувааж, баруунаас зүүн тийш тэгш тоогоор дугаарлах зарчмаар зохиосон ба сондгой тоог нөөц кодод үлдээсэн байдаг.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.