Tuesday, January 5, 2010

Пандев “Интер Милан”-д тоглоно

Италийн Сери А лигийн аваргууд “Интер Милан” клуб довтлогч Горан Пандевтай гэрээ байгуулсан талаар албан ёсоор мэдэгдлээ. Гэрээ 2014 он хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ. “Лацио” клубт хүчин зүтгэж байсан Пандев багийнхаа удирдлагатай багагүй хугацаанд маргалдаж, хуулийн байгууллагад хандсаны

эцэст чөлөөт агент болсон бөгөөд түүнийг “Ливерпуль” зэрэг Европын томоохон клубууд сонирхож байсан боловч Пандев өөрөө Италид үлдэх шийдвэр гаргажээ. Тэрбээр хөлбөмбөгийн ертөнцөд хөл тавихдаа “Интер Милан” клубт харьяалагдаж, “Интер”-ийн данстай гурван жилийг өнгөрүүлсэн боловч насанд хүрэгчдийн багт нэг ч удаа тоглоогүй юм. Хэвлэлийн бага хурлын үеэр Македоны үндэсний шигшээ багийн тоглогч Пандев 4.5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, Хосе Моуриньогийн удирдлага дор тоглох болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, “Би маш их баярлаж байна. Миний мөрөөдөл бол Интерт үлдэх явдал байсан. Гэтэл одоо бүр ч сайнаар эргэлээ. Би өсч торнисон, жинхэнэ эр хүн, жинхэнэ хөлбөмбөгч болсон. Харин өнөөдөр энд ирсэндээ туйлын их баяртай байна” гэжээ.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.