Posted by FOOTBALL.MN on 7:01 PM

Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кавамура Такео 7-р сарын 31-ний өдөр үг хэлж, Америкийн Төлөөлөгчдийн танхимын 30-ний өдөр баталсан 2010 оны санхүүгийн жилийн батлан хамгаалалтын төсвийн төсөлд F-22 гэдэг байлдааны нисэх онгоц нэмж бэлтгэх заалтыг хасснаар, Америк нь F-22 гэдэг байлдааны нисэх онгоц үйлдвэрлэхээ зогсох нь тодорхой болов. Иймээс Япон F-22 гэдэг байлдааны нисэх онгоц оруулахаа болихгүй байхын аргагүй болсон байна. Гэвч Япон шинэ төрлийн нисэх онгоц оруулж, F-22 гэдэг байлдааны нисэх онгоцыг орлуулах арга замыг даруйхан хайх болно гэж хэлсэн байна.
Read more »
Posted by FOOTBALL.MN on 6:25 PM

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох Жайка өөрийн улсын Засгийн газрын зөвлөмжийн дагуу манай улсад нарны энергийг ашиглан байгаль орчинд ээлтэй цахилгаан үйлдвэрлэх судалгаа явуулахаар боллоо.
ЗТБХЯ хариуцан, Иргэний нисэхийн ерөнхий газар хэрэгжүүлэх юм. Байгуулагдах станцын нарны энергийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээр Чингис хааны олон улсын нисэх буудлын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний байгууламжуудыг найдвартай эрчим хүчээр тасралтгүй хангах боломжтой болох юм. Нарны эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээр «Чингис хаан» олон улсын нисэх буудлыг хангаж эхэлснээр «Ногоон нисэх буудал» болох эхлэл тавигдаж байгаа ажээ. Манай орны хувьд жилийн 365 хоногийн ихэнх нь цэлмэг, нартай байдаг учир нарнаас цахилгаан эрчим хүч гаргаж авах бүрэн боломжтой юм.
Read more »
Posted by FOOTBALL.MN on 6:12 PM

Монгол улсын анхны агаарын тээврийн үйлчилгээг Монголын Иргэний Агаарын Тээврийн МИАТ компани 1925 оны 5-р сарын 25-нд эхлүүлжээ. 1946 оноос Иргэний Агаарын тээврийн тасаг 7 дээд зэрэглэлийн онгоц, 1 По-2 онгоцтойгоор байгуулагдан Дундговь, Дорноговь, Хэнтий болон Сүхбаатар аймгуудад дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн юм.
1993 онд МИАТ компани 12 Ан-24 онгоц, 3 Ан-26, 5 Ю-12, 45-Ан-2, 1 Б-727, 1 ТУ- 154, 1 Ан-30 онгоцноос бүрдсэн, нийт 68 онгоц бүхий парктай болсон байлаа.
1994 оны зургадугаар сард Солонгос улсаас 2 ширхэг Б-727 онгоц худалдан авснаар олон улсын нислэгийг өөрийн онгоцоор үйлдэх боломжтой болсон юм.
Олон улсын үйл ажиллагаа өргөжин тэлж 1990 онд тус компани нь бүртгэлийн СИТА системийн гишүүн, мөн 1996 онд Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо- ИАТА-ийн гишүүн тус тус болжээ.
1998 оны 5 дугаар сард тус компани нь олон улсын болон дотоодын нислэгийн паркт шинэчлэлт хийх төслийн хүрээнд, олон улсын агаарын тээврийн удирдлагын дуу чимээний шаардлагад нийцүүлэх зорилгоор 1 ширхэг А310-300 онгоцыг Аэробусаас авсан.
2002 оны 7 дугаар сард GATX –аас Б737-800 онгоцыг ашиглаж эхэлсэн.
Read more »
Posted by FOOTBALL.MN on 5:31 PM

Та өгөөмөр сэтгэл гаргаж өвөртөө байгаа мөнгөө нөхөртөө зээлдүүлж болно, харин бүсгүй хүнийг бол тэгж болохгүй. Мөнгөнөөс та арван жилийн дараа ч гэсэн залхаж, мөдхөн үүнээс салах юм сан гэж бодохгүй. Банкинд байгаа мөнгө тань таныг өөр мөнгө өвөртлөөд явж байхад банкиндаа тэвчээртэй хүлээсээр л байх болно. Энэ мэт 26 ялгаа эмэгтэй хүн, мөнгө хоёрын дунд байна гэнэ ээ.
1. Та өгөөмөр сэтгэл гаргаж өвөртөө байгаа мөнгөө нөхөддөө зээлдүүлж болно.
2. Мөнгөнөөс та арван жилийн дараа ч гэсэн залхаж, мөдхөн үүнээс салах юмсан гэж толгойгоо шаахгүй.
3. Хоёр цагийн дотор л та хорвоогийн нөгөө зах руу мөнгөө илгээчихэж болно. Ингэлээ гээд тэр үглэхгүй, элдэв зүйл асуухгүй.
4. Мөнгөнд элдэв үнэр, маяг үгүй.
5. Мөнгө хэзээ ч өөр мөнгө хаанаас гараад ирсэн тухай хариулахын аргагүй асуулт тавихгүй.
6. Мөнгөө үнэтэй шуба юм уу гол харламаар их үнээр гоёх шаардлага гарахгүй.
7. Банкинд байгаа мөнгө тань таныг өөр мөнгө өвөртлөөд явж байхад банкиндаа тэвчээртэй хүлээж чадна.
8. Таны таашаасан шаардлагаас хамааран мөнгөө америк, япон, бүр африк болгон хувиргахад амаргүй асуудал огт тулгарахгүй.
9. Мөнгөнд шилэн оймс аваарай гэх юм уу үсээ өнөөдөр засуулаарай гэж мөнгө өгөх шаардлага үгүй.
10. Гэрэл муутай микро дотор гэнэтхэн мөнгөний тухай сайхан зурагтай өгүүлэл уншиж эхлэхэд өрөөл бусад хүмүүс таныг “Өө, энэ чинь гаж донтон байна” гэж хэзээ ч бодохгүй.
11. Шинэ мөнгөтэй уулзан золгохдоо элдэв резинээр биеэ хамгаалах хэрэггүй.
12. Хэрвээ зарим мөнгө саад болоод байвал саад болохооргүй болгочихож болно.
13. Мөнгө хэзээ ч түүртэж, давшгүй их санагддаггүй.
14. Мөнгөтэй бол та бүсгүй хүнийг авчихаж болно. Харин эсрэгээрээ бол огт болохгүй.
15. Таны зооглож буй өндөр нас сүүдэр өчнөөн олон мөнгөөр өврөө чимэхэд саад болохгүй.
16. Хилийн чанадад одохдоо мөнгөндөө виз авах гэж шаналахгүй.
17. Хадгалж байгаа мөнгөний тань хүү өдөр бүр өсөөд л байна.
18. Хэрвээ та бааранд мөнгөтэй ирсэн бол амжилтанд хүрэх алтан боломж заяаж мэднэ.
19. Нэг шөнийн дотор л та нэлээд олон мөнгөөр наадаж болно.
20. Тооны машинд тоог нь хийгээд мөнгөө амархаан бодоод олчихож чадна.
21. Мөнгөнийхөө зарим хэсгийг сайн санааны үйлсэд санаа зоволтгүй илгээчихэж болно.
22. Мөнгө таныг хэзээ ч гэр бүл болохоос өөр аргагүй байдалд оруулахгүй.
23. Элдэв бараа /үйлчилгээ/ авсныхаа төлөөсөнд мөнгө өгөх нь хууль зүйд харшлахгүй.
24. Таны мөнгөний “хэмжээ” хэр том байна төдий чинээ сайн.
25. Олны өмнө мөнгөө дураараа ашиглах боломжтой.
26. Мөнгөөр наадах нь бусармаг явдалд тооцогдохгүй.
Read more »
Posted by FOOTBALL.MN on 11:26 AM

Тэгш хучилттай замаар явж байгаа автомашин ч тэр, огт замгүй газраар явж байгаа автомашин ч тэр, бүр цэргийн хэрэглээний автомашин ч тэр үргэлж дугуй хагарах асуудалтай байдаг. Цэргийн хэрэглээний автомашиныг дайсны довтолгоонд өртөх үед хуяг дуулгаар хамгаалж болдог ч, дугуй хагарвал хөдөлж чадахгүйд хүрдэг.
Гэтэл Америкын Уэсконсиний Их сургуулийн Resilient Technologies эрдэмтэдийн баг өнгөрсөн сарын сүүлчээр хийлдэггүй дугуйг зохион бүтээж дугуй хагарах асуудалгүй боллоо гэж мэдэгдсэн байна.
Энэ эрдэм шинжилгээний баг нь Америкын Батлан Хамгаалах Яамнаас 4 жилийн хугацаатай 180 000 ам.долларын дэмжлэг авч шаргуу ажиллаж байсны үр дүнд цохилт болоод доргилтыг сайн шингээдэг, автомашины хийлдэггүй дугуй бүтээлээ гэж мэдэгджээ. Энэ удаад нээсэн дугуй нь замд хүрсэн тал нь хээ бүхий хаймар бөгөөд уг гадраас дугуйн гол төмөр хүртэл зайг 6 өнцөгт зөгийн үүр хэлбэртэй тусгай пластикаар дүүргэсэн хэлбэртэйгээр бүтээгджээ. Уг хийлдэггүй дугуйгаа Америкын цэргийн хэрэглээний ачааны автомашинд угсран шалгаж туршсан байна. Хийлдэггүй дугуйг угсарсан ачааны автомашин хучмал замгүй газраар 100км–ээс дээш хурдан давхиж үзэхэд ямар нэгэн асуудал гарсангүй учир амжилт олжээ.
Хийлдэггүй дугуй бүтээсэн нь энэ удаагийнх анхных биш юм байна. 2005 онд автомашины дугуй үйлдвэрлэгч Мешилин компани хийлдэггүй дугуй Tweel-ийг танилцуулж байсан билээ. Tweel нь гол төмөр болон гадна талын хээ бүхий хаймар гадаргууг уян хатан чанартай тусгай пластик дугуй нумаар холбогдсон байдалтай хийгдсэн байв. Гэвч туршилтын явцад чимээ шуугиан болон халалт их байсан учраас худалдаанд гарч чадаагүй юм. Харин Resilient Technologies судалгааны баг нь зөгийн үүрний бүтцээр автомашины тэвшинд үүсэх доргилтыг ханатал нь задрахаар хийсэн бөгөөд дугуйны халалт болон чимээ шуугианыг огцом багасгаснаар амжилт оллоо гэж мэдэгджээ. Энэхүү хийлдэггүй дугуйг сарны хайгуулд ч ашиглаж болно. Амеркийн сансарын нислэгийн NASA-аас өнгөрсөн 4 сард дугуй үйлдвэрлэгч нэгэн компанид хийсэн хийлдэггүй дугуйг сарны хайгуул хийхдээ ашигласан гэж баталж байна. Энэ дугуй нь төгөлдөр хуурын утсаар нэхсэн юм шиг байдлаар хийгдсэн ажээ. Энгийн автомашинд хийвэл яг тохирох боловч сарны хайгуулын машинд дугуйг хийвэл 30кg хэмжээний ачаа болох бөгөөд өөр асуудал байхгүй юм.
Read more »