Saturday, November 28, 2009

Роналду эргэн ирж, Реал хожлоо

Эзэн хааны баг ”Эль Класико”-гийн өмнө ялалт байгуулж Аваргуудын лигийн дараагийн шатанд санаа зовохгүй боллоо.

Удаан хугацааны турш бэртэлтэй байсан К.Роналду энэ тоглолтонд 20 минут тоглож бүрэн эдгэрсэн гэдгээ батлав. Бүр гоол оруулах дөхсөн ч эцсийн мөчид Цюрихийн хаалгач багаа аварсан юм. Тоглолтын цорын ганц гоолыг Аргентини мэргэн бууч Гонзало Игуаин 21 дэх минутад багтаа авчиржээ.
Хэрвээ Милан өрсөлдөгчөө ялсан бол Реалын өмнө орж хэсгээ тэргүүлэх боломжтой байсан ч талбайдаа бас л ялалт байгуулж чадсангүй.

Марко Боррьело багтаа тэргүүллийг авчирсан ч Лучо Гонзалез нэг онооны үнэ цэнэтэй гоолыг Францчуудад бэлэглэсэн юм.
Тоглолтын турш Милан 15 удаа хаалгар руу цохисон бол зочид 14 удаа Дидаг шалгаад амжжээ. Мөн тус бүр 8 удаа булангийн цохилт гүйцэтгэж, бөмбөг эзэмшилт нь ч тун ойролцоо байна. Тиймээс энэ үр дүн хэн хэндээ шударга зүйл болсон байх. Миланы тухай таагүй мэдээ дуулгахад Дэвид Бекхэмийн ирэх сард хийгдэх шилжилт асуудалтай тулгарчээ.

MLS-ийн цомын финалд ялагдсаны дараа Бекс маш их сэтгэлээр унаж бэлтгэл сургуулилтаа ч тас хаяад байгаа учраас одоохондоо өндөр хэмжээнд тоглож чадахгүй гэж түүний агент ярьсан байна. Мөн шагайны бага зэргийн бэртэл ч түүнд нэрмээс болж байгаа бололтой.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.